Моринд хамаарах Гиннесийн номд бүртгэгдсэн 20 дээд амжилт


Гиннесийн дээд амжилтын номын талаар дуулаагүй хүн байхгүй ч энэ номд орсон морины дээд амжилтуудын талаар сонирхуулахаас өмнө үүх түүхийг нь дахин нэг сануулахад илүүдэхгүй биз ээ.
1955 онд Ирландын “Гиннес” шар айргийн үйлдвэрийн захиалгаар хэвлэгдсэн ном нь пабуудад явагддаг байсан асуулт хариултын уралдаанд хэрэг болох хамгийн сонирхолтой баримтуудын түүвэр байсан. Гэвч цуглуулсан баримтууд нь тун сонирхолтой байсан тул пабуудад шар айраг “гүзээлэгчдийн” хүрээнээс хальж, дэлхийн нийтээр сонирхох болсон. Үүнээс болоод зарим нь дэлхийн түүхэнд нэрээ мөнхлөх сайхан боломж гэж янз бүрийн дээд амжилт тогтоон номд бүртгүүлэх гэдэг болсон. Харин зарим нь өөрөө ч мэдэлгүй ховор сонин дээд амжилтын эзэн болсон байдаг.
Гиннесийн дээд амжилтын номын интернэт сайт дээр “морь” гэж бичээд хайлт хийхээр нийт 3 мянга гаруй дээд амжилт гарч ирдэг. Өдөрт 10 дээд амжилтыг нь бичээд явахад л жил тойрно гэсэн үг. Иймд хамгийн сонирхолтой гэж болохоор 20 амжилтын түүвэрлэн хүргэж байна.
Монголын дерби нь дэлхийн хамгийн хол зайн, хамгийн олон хүн оролцдог уралдаан гэдгээр
Гиннессийн дээд амжилтын номд бүртгэгдсэн байдгийг та мэдэх үү?
1. |
Британийн иргэн Лара Приор-Палмер нь дэлхийн хамгийн хол зайн уралдаан болох Монгол дербид анх удаа түрүүлсэн гэдгээрээ Гиннесийн дээд амжилтын номд нэрээ мөнхөлжээ. Тэрээр 1000 км замыг амжилттай туулан 2013 оны наймдугаар сарын 10-нд барианд орж ирснээр ялагч болсон. Гэхдээ түүнийг Америкийн Деван Хорн гэгч уралдаанд ч түрүүлсэн ч морио эмчийн үзлэгээр оруулалгүйгээр дүрэм зөрчсөн тул хасагдан англи эмэгтэй ялагч болсон байдаг.

2. |
Дезерт гэдэг араб морь хойд хоёр хөл дээрээ 10 метр зайг 9,21 секундэд туулж Гиннесийн дээд амжилтын номд орсон. Тэрээр энэ амжилтыг тогтоох үедээ ташуур, шилбүүрээр албадуулалгүй, бие даан явсан учраас амжилтыг нь тооцсон байна.

3. |
Дуудлага худалдаанаас хамгийн өндөр үнээр зарагдсан даага нь алдарт Сиэтл Дэнсэр. Сиэтл Дэнсэр 1984 төрсөн бөгөөд 1985 оны долоодугаар сард 13,1 сая доллароор зарагдаж байсан нь одоогийн ханшаар 30,5 сая доллартой дүйцэх юм. Тун удахгүй дуулиан тарих хурдан азаргыг Ставрос Ниархос, Сьюзан Магнир, Винсент О’Брайен, Роберт Сангстер, Дэниэл Шварц гэсэн таван хүн хувь нийлүүлэн худалдан авсан байдаг.
4. |
Пони буюу давжаа үүлдрийн морьдын дотор хамгийн урт насалсан нь Шугар Пафф хочтой шетленд үүлдрийн адуу юм. Тэрээр Их Британид 1951 онд төрөөд 56 наслаад 2007 оны тавдугаар сарын 25-нд өөд болжээ.
5. |
Хамгийн өндөр насалсан ихэр адуугаар кремелло үүлдрийн Тафф ба Грифф гэдэг хоёр морь тодорсон байдаг. Энэ хоёр 1982 онд төрсөн бөгөөд бага наснаасаа Лондон хотын амьтны хүрээлэнд хүүхэд суулган зугаацуулдаг ажил хийн 25 насалсан байдаг.
6. |
Их шагналын чөлөөт хөтөлбөрийн төрөлд хамгийн өндөр үзүүлэлттэйгээр ялсан хос нь Их Британийн Шарлотте Дюжадарин жокей ба түүний Валегро нэртэй морь болсон байдаг. Энэ хоёр нь шүүгчдээс 94,3 хувийн үнэлгээ авч дээд амжилт тогтоожээ.
7. |
Дэлхийн морин тоглолтод хамгийн олон удаа оролцсон тамирчин нь Нидерландын Ван Грюнвен болсон. Тэрээр 1990 оноос 2010 онуудад тус тэмцээнд оролцсон байдаг.
8. |
Хүүхэд суудаг тоглоомын морьд бүхий хамгийн хуучны эргэлддэг тоглоом нь Нидерландын Каатсхейвел хотын Эфтелинг цэцэрлэгт хүрээлнд 1965 онд баригдсан байдаг. Энэ эргэлддэг тоглоомыг анхандаа мориор эргүүлдэг байгаад хожим цахилгаан хөдөлгүүртэй болгожээ.
9. |
Хамгийн өндөр морь нь АНУ-ын Висконсин мужийн эрлийз үүлдрийн есөн настай Биг Жейк. 2010 оны нэгдүгээр сарын 19-нд хэмжилт хийхэд сэрвээгээрээ 210,19 см өндөр байжээ.

10. |
Морин тойруулгын бооцооны машинаас хамгийн их мөнгө хожсон хүнээр АНУ-ын Уильям Бентер тодорч нэрээ Гиннесийн дээд амжилтын номд мөнхөлжээ. Тэрээр Хонконгийн морин уралдаанд нэг жилийн турш тасралтгүй бооцоо тавьж 10 сая доллар хожсон байдаг. Бентер нь физикч мэргэжилтэй бөгөөд мэргэжлийнхээ чадварын ашиглан морины ангилал, жокейн ур чадвар, дасгалжуулагчийн чадвар, цаг агаарын нөхцөл зэрэг 100 гаруй үзүүлэлтүүдийг нарийвчилсан тооцоо хийдэг компьютерын загвар хийгээд түүнээ ашиглан ямагт ялалт авчрах морьд дээр бооцоо тавьдаг байсан нь ийм их шагнал авчирчээ.
11. |
Хамгийн шилдэг тоочин адуугаар АНУ-ын Калифорни мужийн Лугкас нэртэй цэвэр цусны адуу шалгарсан байдаг. Энэ морь нь нэг минутын дотор цаасан дээр бичсэн 19 янзын тоог алдалгүй ялган таньж дээд амжилт тогтоосон байна.

12. |
Мини үүлдрийн адуун дундаас хамгийн өндөр харайсан Кастрейвс Палефейс Орион нэртэй морь тодорсон. Мини үүлдрийн энэ морь 2015 оны гуравдугаар сарын 15-нд 108 см өндөр саад дээгүүр харайн дээд амжилт тогтоосон байдаг.
13. |
Мориноос хурдан гүйдэг хүн гэсэн цолыг 2004 онд Хью Лобб гэгч хүн авсан байдаг. Тэрээр “Хүний эсрэг морь” нэртэй өвөрмөц марафон уралдаанд оролцон 35 км зайг 2 цаг 05 минут 19 секундын дотор гүйж өрсөлдөгч мориноосоо 2 секундийн өмнө барианд орж, 31 мянга 786 долларын шагнал авч байжээ. Түүний дараа Флориан Хальцинер гэгч хүн энэ зайнд өрсөлдөгч мориноосоо 11 секундээр түрүүлэн барианд орж “Мориноос хурдан хүн” болж байжээ.
14. |
2013 оны наймдугаар сарын 9-нд Монголын бүх аймгийн 11 мянга 125 морьтон цуглаж 4 км замыг жагсаалаар туулан дээд амжилт тогтоосон нь Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгджээ. Энэхүү сүрт морин жагсаалд оролцсон хамгийн бага нь 2 ой 8 сартай байсан бол хамгийн ахмад нь 90 настай байжээ.

15. |
Хамгийн урт сүүлтэй адуу нь АНУ-ын Канзас мужийн Саммер Бриз юм. 2007 оны наймдугаар сарын 23-нд хэмжилт хийхэд сүүлийнх нь урт 3 метр 81 см байсан байна.

16. |
Цэвэр цусны үүлдрийн хамгийн шилдэг үржүүлэгч азаргаар АНУ-ын Си Жейс Фото тодорсон байдаг. Тэрээр 2001 оны үржүүлгийн ганц улирлын дотор АНУ, Канад, Нидерланд, Герман, Дани, Швед, Норвег, Итали, Австрали, Шинэ Зеландын 512 гүүг хэлтүүлжээ. Си Жейс Фото нь Фотомейкер ба Сессия Жейны удам бөгөөд уралдаан тэмцээнд амжилттай оролцдог байсан азарга.
17. |
Морины тахаар хийсэн хамгийн том адууны баримлыг АНУ-ын Теннеси мужийн Донни Фолк бүтээсэн байна. Тэрээр морины хэмжээтэй өвөрмөц баримал бүтээхэд 1071 ширхэг тах ашигласныг 2006 онд Гиннесийн дээд амжилтын номд бүртгэн авчээ.

18. |
Дэлхийн хамгийн эртний адууны жүчээг Эртний Египетийн хааны нийтийн он тооллоос өмнөх 1304-1237 онуудад амьдарч байсан II Рамзес хааны үед байгуулж байжээ. Жүчээний туурийг 1999 онд археологичид нээн илрүүлсэн байдаг. Энэхүү жүчээ нь 17 мянган м2 талбайтай, нэг зэрэг 460 адуу багтах хэмжээтэй байсныг тогтоосон. Жүчээ нь адууг усанд оруулдаг тусгай бассейнтай байсан байна.
19. |
Адуунд зориулсан анхны гурван хос костюмыг 2016 онд оёжээ. Британийн Челтенхемийн үзэсгэлэнд зориулан загвар зохион бүтээгч Эмма Сэндхем-Кинг нь энэ костюмыг бүтээсэн байна. Адуунд цамц, пиджак, зангиа ба саравчтай малгай оёход 18 м даавуу зарцуулжээ.
20. |
Элдэв зүйл амьтдыг дуурайлган цаас нугалж хийдэг урлагийг оригами гэдэг. Тэгвэл оригами морьдын хамгийн том үзүүлэнг 2015 онд Хонконгод бэлдэж байжээ. Бельгийн зураач Чарльз Кайсин нь морин жил гарч байгааг тохиолдуулан цаасаар морины 11 мянга 817 дүрс нугалж хийснээ олон танилцуулсан байна.

Б.Бадрал
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
220.195.77.196
2008
Reply203.91.115.40