Аймгийн Алдарт уяач Н.Шижээ: Нутгийнхаа Тод манлай уяачдын хурдаар адууныхаа цусыг сайжруулж байна


Төв аймгийн Зуунмод сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Шижээтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе.
-Аймгийн Алдарт уяач Шижээ бол МУ-ын Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн гарын шавь нарын нэг. Хэнмэдэх гуайтай яаж танилцсан юм бэ?
-Би багаасаа моринд дуртай хүүхэд байсан. 1997 онд 10 дугаар анги төгсөөд, 1998 онд өвөө, ах хоёрынхоо хэдэн адуун дээр хөдөө гарсан юм. Тэр үедээ хүнээс эмнэг үрээ хоёр адуугаар сольж аваад уяж аймгийн наадамд 20-иодоор давхиулсан. Тэгээд 2000 оны зуднаар Хэнмэдэх гуайнхантай адууны оторт явж байхдаа танилцаж, энэ хүнийг дагаж морь уях болсон юм. Бид чинь бас нэг сумын улсууд л даа. Тэгээд Хэнмэдэх гуайн морьдыг уяж байлаа.
-Хэнмэдэх гуайн ямар морьдыг нь уяж байсан юм бэ?
-Анх Хэнмэдэх гуайн хурдан хээр морийг Баян-Улаанд отор хийж явахдаа уяад тэнд ойр хавийн хэдэн наадамд уралдуулсан. Хэнмэдэх гуай байх, байхгүй үед тэжээл өгч уяаны ажил хийдэг санаатай. Тэр хээр морь ойр хавийн наадамд дандаа түрүүлнэ ээ.
-Тэр хээр морь томоохон наадмуудад давхисан уу?
-2003 онд Багануур, Багахангайн бүсэд айрагдаад, 2004 онд Дүнжингаравт айрагдаж, Багануур, Багахангайн бүсэд түрүүлсэн. Аймгийн 80 жил болдог жил тэр хээр мориных нь дүү халзан азарга айрагдаж байсан юм. Хурдан хар морь нь Говьшанхад айрагдсан. Багануур, Багахангайн бүсэд хар морь, хээр морь хоёр нь түрүү, аман хүзүүнд давхиж байсан. Бас нэг цавьдар морь нь аймагт түрүүлж, цавьдар азарга нь Дорноговьд Боржигоны наадамд аман хүзүүдсэн.
-Тод манлай уяачаас уяаны эрдэм сурахын сацуу хурдан хүлгүүдийг нь гардан уяж айраг түрүүнд давхиулсан юм байна. Хэдэн жил тэдний морийг уясан юм бэ?
-Тав зургаан жил болсон байх. Онон ахынхантай бас айл явдаг. Ер нь Хэнмэдэх ах, Онон ах хоёрын хий гэснийг нь хийгээд л, асууж зөвлөөд л явдаг байлаа.
-Онон Тод манлай ханаж хатгах, гутаг засахдаа сайн. Энэ эрдмээс нь суралцаж чадсан уу?
-Эхэндээ хатгаж сурах гэж нэлээд оролдож үзсэн боловч нэг адуу хатгаад бараг алах нь дөхсөн. Гэхдээ яахав ханиад хүрсэн адуугаа уушиг дөрөөлчихнө, тэжээлийн хор гаргах, цус авах зэрэг ойр зуурын юм хатгана аа.
-Тэгээд хэдийнээс бие дааж морь уясан бэ?
-2008 онд Өлзийтөд хоёр гурван адуу уяж эхэлсэн. Гэхдээ тэд нарыг томхон наадамд айрагдуулж түрүүлгэж чадаагүй. Миний нэг хар морь жижиг наадамд нэлээд айрагдаж л байсан юм. Хэнмэдэх гуайн унаган адуу. Надад соёолон үрээ бэлэглэсэн юм. Соёолон үрээ намар нь Баянцагааны бага наадамд тавласан. Наймтай Эрдэнэсантад бага наадамд айрагдаад, Сансар САА-н сумын наадамд аман хүзүүдсэн.

-Харын дараа ямар морь давхиулж байв?
-Би ер нь хүний л адуу уясан хүн байгаа юм. 2012 онд Сэлэнгийн Баруунбүрэнгийн Одхүү гэж залуутай танилцаж морь малаа уялцахаар боллоо. Өмнө нь өөрөө Сэлэнгэд ганц нэг адуу уяж байсан ч айрагдуулж байгаагүй юм билээ. Над дээр ирсэн жилээ манай нутагт Бүрэн хан уулын тахилга болно, сумандаа очиж уралдмаар байна гэхээр нь би таван адуутай очиж тавууланг нь айрагдуулсан юм. Их морь аман хүзүүлээд, соёолон тавлаад, хязаалан нэг нь түрүүлж, нэг нь гуравлаад, шүдлэн дөрөвлөсөн.
-Сэлэнгэд уралдсан юм чинь Одхүүгийн нэр дээр уралдсан уу?
-Тэгсэн. Тэгээд гайгүй адуу авмаар байна гэхээр нь Өлзийтөд нэг залуугийн сунгаж байгаа хээр үрээг авч өгсөн юм. Хэнтийн Баянхутагийн Мэндээ гэж хүний адуу байсан юм билээ. Эх нь Сэлэнгийн Шарын голын гүү. Тэр хээр шүдлэн үрээг 2013 онд улсад түрүүлгээд, дараа нь Төв аймгийн 90 жил, улсын төвийн бүсийн уралдаанд мөн түрүүлгэсэн. Тэгээд хүнд зарагдаад, буцаж ирсэн боловч уягдаагүй.
-Улсын чанартай хоёр ч уралдаанд түрүүлчихээр хүмүүс хошуурсан байх л даа. Хэдтэй зарагдаад хэзээ буцаж ирсэн юм бэ?
-Шүдлэнгийнх нь өвөл зарагдаад, соёолондоо буцаж ирсэн юм. Тэгээд соёолонд нь уях гэж оролдож үзсэн чинь зам онохгүй ханараад байсан. Ажил дутуу, эвгүй уягдаад зүрх нь үхсэн ч юм уу, хүн амьтанд зарагдаад гутаг суусан ч юм уу замаасаа гараад явахаа больчихсон байна лээ.
-Харамсалтай л юм. Улсад түрүүлсэн адуу нэлээд өндөр үнээр зарагдсан байх даа?
-Уг нь 100 саяар наймаа тохирсон боловч үнэ хөлсөө өгөхгүй жил гаруй болоод наймаа буцсан юм. Тэр хооронд л гутаг суусан юм билээ. Ноднин Одхүүгийн хязаалан бор үрээг аймагт айрагдуулсан. Бор үрээ Дорнодын харьяат Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзоригийн унаган адуу гэнэ лээ.
-Одхүү чинь орон нутгийн цолны болзол хангачихсан юм биш үү?
-Сэлэнгэ аймгийн Алдарт уяач болсон.
-Нэг хүнийг аймгийн цолонд хүргэсэн байх нь. Өөр ямар хүний адуу уяж байсан бэ?
-Улаанбаатар хотын Энхболд гэж хүний Жамбага гуайн Хандгай хүрний угшилтай азаргыг уяж Сэргэлэн сумын 90 жилд айрагдуулаад, Зүүндэлгэрт бооцоотой жижиг уралдаанд түрүүлгэж байсан. Улаанбаатарын Гэрлээ гэж ахын мөн Хандгай хүрний угшилтай хээр адууг Сэргэлэн сумын хоёр түмэн адууны баярт түрүүлгэсэн юм байна.
-Та өөрөө аймгийн Алдарт уяач цолыг 2008 онд авсан байдаг байх аа?
-Тийм. Хэнмэдэх гуай уясан хүн нь амжилтыг нь авах эрхтэй гээд аймгийн Алдарт уяачид тодорхойлсон байсан.
-Олон жил хурдан адууны уяа сойлго тааруулсан юм чинь өөрийн гэсэн хурдан адуутай болж байгаа биз дээ?
-Уг нь өөрийн 70-80-аад адуутай. Гэхдээ өөрийнхийгөө тоохгүй арай өөр юм уячих гээд хайгаад байгаа шүү дээ. Онон ах нэг даага бэлгэнд өгсөн юм. Одоо хязаалан үрээ уягдаад, сунгаанд гайгүй л давхиж байна. Өөр бас Онон ахын адууны шүдлэн үрээ уягдаж байгаа. Өнөөдрийн сунгаанд бас дажгүй шүү. Улсад түрүүлсэн хээрийн төл авах гээд гүү тавьж байгаа ч одоохондоо эр унага гарахгүй л байна.
Одхүүгийн гүүнээс гарсан хээрийн анхны төл нь хязаалан болж байгаа. Сөнгө даага уяагүй, ноднин шүдлэн ганц нэг сунгаж байгаад тавьсан. Бас Онон ахын адууны 50 хувьтай эрлийз бор азарга байгаа. Төл нь даага байна.
Хэнмэдэх гуайн хар азарганы дүү гүүнээс гарсан ганц нэг эрлийз юм ч бий. Саяхнаас л адууныхаа цусыг сайжруулах гэж оролдож байна.
-Удахгүй өөрийн унаган тамгатай хурдан адуунууд гарч эзнээ баярлуулах нь дээ?
-Харин тэгнэ гэж найдаж байна. Тэгж байж л ярих юмтай болно шүү дээ.
-Сүүлийн үед ямар хүмүүсийн морийг уяж байгаа вэ?
-Одхүү одоо ч морио уяулж байгаа. Түүний найз нөхөд, ах дүү нар нь гээд залуучууд голдуу хүмүүсийн адуу над дээр уягдаж байна. Хашаанд хүний өөрийн нийлсэн 20 гаруй юм тэжээж байна. Үүнээс өөрийн их нас, хязаалан, даага гэсэн дөрвөн адуу бий.
Д.Энхтуяа
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.165.157
Naizdaa bayr hvrgie ulsiin tsolond hvreh boltugai
Reply202.55.188.84
Tanai setguul odoo gargah niitleh hun bhgui bolson ymuuu haashan bee
Reply202.55.188.84
Ayayaya yria марианд ni soel shaahgui bol hetsuu bna daa.. chi odoo odhuuda avch ugsun uu sanal bogoson uuu
Reply