Сумын Алдарт уяач Г.Пүрэвбаатар: Миний хар чинь Уянгадаа гайхалтай азарга


Өвөрхангай аймгийн Уянга сумын Шивээ-Овоо III багийн харьяат, сумын Алдарт уяач Гөлгөөгийн Пүрэвбаатар 1944 онд Хөгшин тээг хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Уянгын удам залгасан хийморилог уяачдын нэг болох тэрээр V, VI таван жилийн гавшгайч юм.
-Алдарт хэд дэх үеийн уяач вэ?
-Өвөг эцэг Хожоо гэж хүн морь уяж байсан гэдэг. Даанч би сайн мэддэггүй. Араас нь залгаад миний аав Хожоогийн Гөлгөө насаараа морь уяж, адуу малласан хүн байгаа юм. Би чинь зургаа, долоотой морь унаж сурсан. Ер нь манайханд уяач олон. Манай эцгийн дүү бас морь уяна. Хурд ч сайтай айл байлаа. Харин ээжийн талаас Бүлтүүшийн Даш гэж жороо морьтой, хурдан морь уядаг баян хүн байсан юм гэнэ лээ.
-Аав тань Хожоо гэж хүний хэд дэх хүүхэд юм бэ?
-Манай аав гурав дахь хүүхэд нь байгаа юм. Аавын том ахыг Гомбо, эгчийг нь “маамаа” буюу Тоомоо гэдэг юм. Тоомоогийн хүргэчүүл ч морь уяна гээч.
-Гөлгөө уяачийн нэрийг гаргасан ямар ямар хурдан буянгууд байв?
-Жаргалантаас авсан Гөлгөөгийн хонгор гэж сартай жороо морь байлаа. Бас Гөлгөөгийн хурдан цагаан гэж байсан. Энэ цагаан морио хөгшрөөд ирэхээр нь Бат-Өлзийгөөс Дорж гэдгийн бор морийг авч олон жил айрагдуулсан. Түүний дараа Гөлгөөгийн хүрэн гэж гарч ирсэн нь өөрийн нь унаган адуу байгаа юм.
Энэ хүрэн азарга Уянгад гуравлаж, аймагт миний нэр дээр давхиж хоёр айрагдсан. Хавчиг жил нь уяж байхдаа “Дийлэхгүй байна” гээд уялгүй давхиулаад Уянгад аман хүзүүдсэн. Дараа нь би авч уяад 1971 онд түрүүлж, өөр бас хүрэн морь, хязаалан, шүдлэн, даага түрүүлгэсэн. Аавын төрсөн дүүгийн гурван бандийг “хамар” Мөнхөөгийн Лодой, Андрууш, Бор гэдэг. Тэр жил чинь Андрууш, Бор нар нь барилдаж, ах нь дүүдээ бууж өгөн Бүлтүүшийн зассан наадам боллоо гэцгээж билээ. Манай аавын эгчийн хүүхэд Өсөхийн соёолон түрүүлж, минийх аман хүзүүдсэн. Нэг ёсондоо зургаан насанд одтой наадаж,жороод би аавынхаа хул морийг унаж түрүүлгэсэн.

-Тэр хэдэн он гэнэ ээ.
-1971 онд. Харин 1973 онд аймгийн наадамд дахин очиж Хайнзангийн Даахь зээрд түрүүлж, Намсрайн хонгор аман хүзүүдэн, манай хул морь гуравласан. Урд жил нь Намсрайн хонгор түрүүлж, манай хул дөрөвлөөд, хойтон нь “нус” Хайнзан гэдгийн Даахь зээрд түрүүлж, манай хүрэн морь гуравласан ч компьютерт ороогүй. Тэр хамаагүй гэдэг юм билээ. Банзрагчийн зээрд азарга Өлзийтөд бил үү, хоёр түрүүлж байхад миний хүрэн азарга нэг гуравлаж, нэг дөрөвлөж л байлаа.
-Тухайн үедээ гэрчилгээ өгөөгүй юм уу?
-Жаахан цаас өгсөн ч одоо байхгүй болсон. Тэгэхэд медаль гэж байсан ч биш дээ. 1980 хэдэн онд шавран медаль гарч, морь ялаархахаар толгойнд нь цохигдоод хагарчихдаг байлаа. Уг нь 1970 хэдэн оноос хойшхи медалиудыг зүүлээ. Манай эцгийн цагаан морь гэхэд 5-6 түрүүлсэн. Миний Өсөх ахаасаа авсан хүрэн азарга суманд завсаргүй 12 удаа түрүүлсэн. Суманд завсаргүй гурав түрүүлчихээд дөрөв дэх жилээ аман хүзүүдэж, тээврийн 20 жил гэж аймгийн том наадам болохгүй юу. Тэгэхэд манай хүрэн түрүүлээд, Санжаа дүүгийн хонгор аман хүзүүдсэн. Би Өсгий хүрэнг 1971 онд аваад, 1980 хэдэнд онд хөгширсөн хойно нь Шийлэгмаа гэж нэгдлийнхээ даргад өгсөн. Тэгж байхад “Суманд заавал уя” гээд, доголон хүрэн азаргыг “данагар” Хайнзан гэдгийн 16-тай банди унаж, аман хүзүүдүүлсэн түүхтэй.
-Хүрэн азарганы төлүүд яаж давхисан бэ?
-Сайн давхисан шүү. Аймагт Баян-Улааны “ногоон” Төмөрбаатарын хоёр зээрд морь гарч ирсэн. Нэг зээрд нь манай эцгийн унаган адуу. Нөгөө нь миний унаган адуу. Сүүлийн зээрд морийг “ногоон” Төмөрбаатарын дүү Сарангэрэл авч өвлийн уралдаантай нийлээд 10 хэдэн медаль хүртсэн. Тэрний удмаас одоо ч надад давхиж байна. Гэхдээ би одоо морь уяад төвөг гэж бодох болсон. Тэгээд хамгийн бага хүүдээ адуу малаа өвлүүлээд өгчихсөн. Ноднин яах вэ, халтар зээрд даага Хужиртад гуравласан. Халтар зээрд азарга гурваар давхиж, суманд тавласан. Одоо хоёр даага уяж байна. 13-нд суварганы наадамтай гэсэн, тэнд давхиулна. Сүүлийн үед уяад байгаа миний хар азарга гэхэд 20 хэдэн медальтай.
-Тэр хаанахын адуу юм бэ?
-Цагаан сар болох гэж байтал Бүрэнтогтохын Дамба гэж зүүн аймагт байж байгаад ирлээ. Тэр “Сүхбаатараас авчирсан гэдсэндээ ирсэн унага. Хязааландаа аман хүзүүдлээ. Та ав” гэдэг юм байна. “Өө, хүү минь цагаан сар дөхөж байдаг. Ах нь мөнгө цаас муу байна” гэвэл “Танд л өгье, та ав” гэхээр нь хоёр зуун мянган төгрөг, нэг эр үхэр, нэг гүйцээсэн бух өглөө. Хүмүүс “Турж үхэх гэж байгаа зүүн аймгийн гүүнээс гарсан хог” гэлцээд л байсан. Харин би уяад суманд гурав дарааллан түрүүлгэж, найм дарааллан аман хүзүүдүүлсэн. Бас олон удаа айрагдсан. Мөн миний мундаг хээр морь гарч, Гаадангийн Лхагвасүрэнд зарагдаж байлаа. Сая зургийг нь авахуулсан энэ хээр морийг ч бас зарсан. Хар азарганы төл мундаг хар азарга энэ жил Баян-Улааны Төмөртогоогийн Жагаад зарагдлаа. Бас нэг найман медальтай хар азарга Бямбацэрэн гэдэгт зарагдлаа.

-Тэгээд хар азарга тань яаж, яаж давхисан гэсэн бэ?
-Суманд гурван жил дарааллан түрүүлээд, найман жил аман хүзүүдсэн. Миний хар чинь Уянгад гайхалтай азарга байгаа юм аа. Аймгийн наадамд нэг аман хүзүүдлээ, мөн аймагт болсон нэг наадамд очиж аман хүзүүдсэн. Миний хоншоор тэр юм байлгүй дээ, орж ирээд л аман хүзүүддэг. Надад бас есөн медальтай хар азарга байлаа. Гэхдээ хоёр хар азарга нь зарагдсан. Сая ярьсан даа.
-Үе тэнгийнхнээс тань хэн, хэн гэж сайн уяачид байна вэ?
-Гааданхүүгийн хүрэн, Цэрэнчимэдийн хүрэн араас нь Дүгэрийн хээр гэж гарлаа. Сүүлийн үед Цэрэнчимэдийн хонгор гэж байна. Надтай цуг морь уядаг байсан аймгийн уяачдаас Цэдэндаш өвгөний Аварга зээрд, шарга морь гэж бий. Бид хамтарч морь уядаг байсан юм. Тэр үед одоо шиг тэжээл өгөхгүй. Дөрөвдүгээр сарын 20-д гээд морьдоо хээрээр хөлсөлж тавиад сар уяна. Зарим хатуу уяатай морио 45, зөөлөн уяатай морио 30 хэдэн хоног ногоогоор уядаг байлаа. 10 сард цулбуурдаад л байшинд хийчихээд уяад байна. Тэгээд хаа байсан холын наадамд нойр хоолгүй явж, хөтөлж аваачаад уралдуулна. Одоогийн морьд түрүү үеийнхтэй эгнэхгүй. Малыг муу хэлж байгаа юм биш. Гэхдээ л тэжээл, тариагаар давхиж байна. Хэдэн жилийн өмнө бол ногоогоо л иднэ. Хомоолоор баалаа, хоол нь таарч гэж үздэг байлаа. Бас хүүхэд олно гэдэг хэцүү болчихож.

Мэдээж амжилт гаргахад уралдаанч хүүхдээс их юм шалтгаална. Бүүр уяж байгаа уяачаасаа илүү гээч. Ухаан санаагаараа хүүхэд морийг удирддаг. Ухаан муутай, дорой, зүрхгүй, зориг муутай хүүхэд бол гараанаас гарахдаа амыг нь татаад, хүчийг нь нүдээд суулгадаг. Би морины хүүхэд их гуйна аа. Тэгэхээр “Лам манай хүүхдийг морь унаж болохгүй гэсэн, Өө, манайх өгөхгүй” гэхчилэн татгалзана. Намайг морь унадаг байхад нусаа гоожуулаад, ташуураа барьчихсан хүүхдүүд “Ах аа, би морийг чинь уная” гээд л гуйгаад гүйдэг байлаа. Тийм гоё байсан. Одоо олдоно оо нэг байхгүй. Байгааг нь томчууд нь аваад явчих юм.
Үнэндээ жижиг уяачдыг дээш нь татах юм алга. Бидний бэл чадал хүрэхгүй. Овъёосыг нь заримдаа дийлэхгүй, хивгээ ихдүүлээд, хордлого тайлах шингэн хийх гэхээр хүүхдүүд мөнгөгүй болчихоод байдаг. Энэ мэт зовлон байх л юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна