Сумын Алдарт уяач Ш.Цэрэнлхагва: Аймагт гурван удаа соёолон морь түрүүлгэсэн


Төв аймгийн Зуунмод сумын харьяат сумын Алдарт уяач Ш.Цэрэнлхагвын ярилцлагыг хүргэж байна.
Та гурав дахь үеийн удам дамжсан уяач гэсэн байх аа?
-Тийм ээ. Манай аав Өлзийхутагийн Шаравсамбуу гэж ахмад уяач хүн бий. Өвөө Хэнтийн Галшарын харьяат Нэрэнгийн Өлзийхутаг хүн бас хурдан морь уяж сойдог байсан гэдэг.
Аав энэ Богд хан уулын өвөрт төрсөн гэхээр өвөө нэлээд дээр үед Төв аймагт ирсэн байж таарна. Анх Хонхорын тэнд Шажин хурахын аманд байж байгаад тэндээс нэг багийг салгаж Төв аймгийн Сэргэлэн суманд харьяалуулахад өвөө энд ирсэн юм билээ.
-Танай өвөө Галшарын хүн юм бол адууных нь удам угшил тэндхийнх байх даа?
-Ер нь манай адуу Галшарын адууны суурьтай. Том хээр гэж Галшар эцэгтэй, Тэсийн голын гүү эхтэй их хурдан зээрд азарга байсан. Тэр Зээрд азарганы хүүхэд нь Маар хээр азарганы эх байгаа юм. Манай өвөөгийн зээрд азарга шүдлэн, хязааландаа 1973, 1974 онд жил дарааллан улсад айрагдаж байсан юм билээ. 1973 оных нь Дагвадорж гэдэг хүний нэр дээр уралдсан байдаг. Номероо солиод мордуулснаас болоод энэ хүний нэр дээр цуваанд бичигдсэн. 1974 онд Аюуш гэж ахынхаа нэр дээр уралдуулсан байдаг.
-Аавын тань хувьд ямар морьдоор нааддаг байсан юм бол оо?
-Аав бас сайн уралдаж байсаан. Өвөөгийн хурдан зээрд азарганы төл улсад 20 дотор давхидаг хүрэн азарга байсан юм. Хүрэн азарганы төл хээр азарга, зээрд азарга хоёр хурдан байлаа. Хээр азарга Багахангайн наадмын нэг түрүү, нэг айрагтай. 1994, 1995 онд улсын наадамд зургаа, наймаар орж байсан. 1995 онд зургаан адуутай очоод зээрд азарга, хээр азарга хоёр чацуу соёолон адуу нэг нь долоолж, нэг нь наймласан юм.
Бага зээрд гэж хязаалан үрээ нь бас долоолж байлаа. Сэргэлэн сумын 70 жилээр зээрд азарга хязаалан үрээ байхдаа айрагдсан.
Аймгийн наадамд Сүхбаатар гаралтай харлаг азаргаа айргийн тавд давхиулсан. Бас нэг их морь нь аймагт есөд давхиж Их хурдын эрх авч байсан. Мөнгөний ханш өндөр байхад аав 3000 төгрөгөөр том хээр морь авч, би тэрийг нь унаж уралдаж багашаархан наадамд хэд айрагдуулсан. Ах бас морь уяж бага наадамд морь айрагдуулж л байсан.

-Өөрөө морь уяад хичнээн жил болж байна вэ?
- 24 дэх жилдээ морь уяж байна. Таван настайгаасаа 17 нас хүртлээ хурдан морь унаад, хасагдаад 1987 оноос аавыг дагаж долоон жил мориных нь ажилд тусалсан. Аавын зээрд азарга, хээр азаргыг би уяж, манай дүү унадаг байлаа. Тэгээд 1996 онд цэрэгт явсан.
-Тэгээд хэдийнээс айраг цагаагаар морь давхиулсан бэ?
-2008 онд өөрийн унаган харлаг үрээгээ Өндөртолгой буюу Багахангайн наадамд аман хүзүүдүүлээд, Тэжээлийн аж ахуйн ойд түрүүлгэсэн. Нийт 13 уралдсанаас дөрөв түрүүлж, зургаа айрагдсан. Бусад айраг нь бага наадмынх.
-Өөр ямар морьд уяж айрагдуулж байв?
-Тэрнээс хойш би найз нөхдийнхөө морийг нэлээд хэдэн жил уяж айрагдуулсан. Цэдэндамбын Болд гэдэг хүний хар соёолон морийг Автозамын 80 жилд хол түрүүлгээд, Батлан хамгаалахад туслах нийгэмлийн 80 жилийн ойд мөн түрүүлгэсэн. Би аймагт гурван удаа соёолон морь түрүүлгэж, нэг азарга түрүүлгэсэн хүн байгаа юм. Халзан азарга Батзориг гэж манай найзынх, над дээр уягдаж байсан. 2014 оны өвөл анхны Цэцээ гүний хурд болоход тэнд халзан азаргыг хол түрүүлгэж байлаа. 2005 онд Ганзориг гэж хүний зээрд морийг аймагт дөрөвт давхиулж, хойтон жил нь халзан морь бас айрагдсан. Аймагт хоёр жил дарааллан их морь айрагдуулсан. Халзан морь аймагт тавлачихаад, Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн ойд бас тавласан. Энэ халзан морь манай Баяртогтох гэж найзын морь.
-Таны өөрийн нэртэй ямар морьд айрагдаж байсан бэ?
-2006 онд миний хонгор азарга аймагт зургаалсан юм. Хонгор азарга бол Сэргэлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Монхорын хурдан зээрд азарганы төрсөн дүү, Баяраа гэж манай найз бэлгэнд өгсөн. Тэрний үр төлүүд одоо л гарч эхэлж байна.
-Аймгийн хичнээн айрагтай болчихов?
-Аймгийн соёолон морины гурван түрүү, азарганы нэг түрүү, нэг айраг, их морины хоёр айрагтай.
-Сумд руу явж нааддаг уу?
-2008 онд Тэжээлийн аж ахуйд харлаг соёолон морь түрүүлээд, халзан соёолон аман хүзүүдэж байсан.
-Шинэ цагийн уяа сойлгод хүссэн хүсээгүй л орсон байх. Хичнээн жил адуу тэжээж байна вэ?
-Сүүлийн дөрөв таван жил адуу тэжээж байна. Сүүлийн үеийн уяа нарийн, ойрхон ч болчихлоо. Хуучин шиг сараар уядаг юм байхгүй. Арван хэдэн хоногийн уяатай адуу зөндөө. Шинэ цагийн 25, 50 хувьтай адууны уяа бүр амархан. Монгол адуу уях аргагүй болчихлоо. Толгойтой болгон нь 25 хувьтай адуутай болсон байна. Манайд бол эрлийз адуу байхгүй. 25 хувьтай эрлийз адуу чинь адууны чанарыг муудуулж байна шүү дээ. Эрлийз адууны хурдны чанар сайн байдаг ч тэсвэр тэвчээрийн чадвар байхгүй. Нэг эрлийз адуу авбал нэлээд хэд болж үржинэ. Тэрийг тэжээхээс аваад зардал чирэгдэл их гарна. Тийм болохоор эрлийз адуу авъя гэж боддоггүй.
-Танай адууны уяаны онцлог?
-Манай адуу зөөлхөн уяатай, өөрсдөө бэлэн давхилтай.
-Аав тань уяаных нь ажилд зөвлөнө биз?
-2008 онд миний харлаг морь хурдан байхад дахиж ажил хий гэж хийлгээд торгон ирийг нь мулталчихаж байсан юм. Гурван сунгаа хол түрүүлсэн байсан морь аймагт мордоод 29-өөр ирсэн. Тэр шөнөдөө хөлс авч хоноод маргааш нь Тэжээлийн аж ахуйн ойд түрүүлгэж байсан юм. Тэрнээс хойш аав “Би дахиж оролцохоо больё, чи өөрөө мэдээд уя” гээд оролцохоо больсон. Гэхдээ сунгаан дээр аавыг аваачиж заавал харуулж үгийг нь сонсоно. Ажил дутууг бол аав сайн мэднэ. Аавын гавьяа тэр.
-Тэгвэл аав нь хүүгээ их “тоодог” байх нь ээ?
- 2009 онд Төв аймгийн Авто замын 80 жилийн ойд хар соёолон морийг километр шахуу хол түрүүлгэсэн дээ. Бүр үзүүр дээр аман хүзүүний морь гарч ирж байхад барианд орж байсан. Тэгэхэд аав их баярлаж “Чи хэлсэн амандаа хүрлээ” гэж байсан.
-Та юу гэж амласан байсан юм бэ?
- Аймгийн наадамд соёолон морь, азарга түрүүлгэж үзнэ гэж хэлж байсан юм. Батзоригийн халзан азаргыг бас түрүүлгэж хэлсэн амандаа хүрсэн. Одоо аавыгаа баярлуулах ганц юм нь улсад очиж унаган адуугаараа уралдаж үзье гэж боддог. Эрлийз адууг гүйцэхгүй ч гэсэн арав дотор давхихад л болно. Айрагдаж түрүүлэх нь гол биш. Өдий болтол өсгөж хүмүүжүүлсэн аавыгаа аймгийн Алдарт болгох сон гэж зүтгэж байна.
-Улсад уралдах унаган сайн адуу бэлдэж байгаа байх нь ээ?

- Гайгүй унаган адуугаа тэжээгээд л байна.
-Голдуу дээд насны амжилттай юм байна. Бага насны адуу уядаггүй юм уу, эсвэл айрагдуулж чадахгүй байна уу?
- Би бага насны адуу уях дургүй. Бага насны адуу уях хэцүү. Бяр орж амжаагүй, хөлийн хурд ихтэй болохоор амархан доголчих гээд байдаг юм. Хүүхэд нь тохирохгүй бол дороо хөлгүй болно. Багад нь хөлгүй болгосноос бүдүүрч бяр суухаар нь уясан нь дээр. Би ч тэгж байгаа юм биш, настай өвгөчүүл тэгж хэлж өгсөн. Тэрнээс миний морь уях гэж юу байх вэ. Нөгөө талаар манай аймагт бага адуу уралдуулахад дандаа шинэ цагийн адуу болсон. Нэг дарга ирээд 3-4 шинэ цагийн адуу мордуулна. Тэгэхээр бага адуу уях ямар ч сонирхолгүй болж байгаа юм чинь. Манай Төв аймгийн наадмыг хараарай. Хязаалангаас доошоо дандаа эрлийз адуу мордоно. Эрлийз монголоо ч ялгаж чадахгүй, заримдаа сайхан том монгол адууг эрлийз гээд хасчихна.
-Уяаны талаар сургамж өгсөн өвгөчүүл ямар хүмүүс байв?
- Аавын найз “аварга” Гомбо, “тэх” Дашзэвэг, сүүлд нийслэлийн Алдарт уяач болсон Хөхөө гэж өвгөчүүлтэй цуг айл хөрш явж, хамт морио уядаг, улсын наадамд цуг явдаг байлаа. Тэр хөгшчүүлээс их юм дуулж, их юм сурсан даа. Ер нь уяаг гүйцэд сурна гэж байдаггүй л юм байна. Мэдэрч л уяхгүй бол морь уяна гэдэг хэцүү. Мань мэтийн мэдэрдэг гэж юу байх вэ. Зарим сайн морь өөрийгөө тааруулаад сойчихно. Ер нь хөгшчүүлээс сайн асууж үгийг нь сонсож загнуулах хэрэгтэй. Тэгж байж л сурна.
-Дөрөв дэх үедээ удам залгаж морь уях хүн байна уу?
- Манай хоёр хүү, дүүгийн гурван банди байна. Манайхны хүүхдүүд моринд их дуртай. Морины хүүхдээр ер нь гачигдаж үзээгүй шүү. Дээхнэ үедээ манай дүү нар морь их сайн унадаг байлаа. Би доороо зургаан дүүтэй. Одоо дүүгийн маань хүүхдүүд морь унаж байна.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна