Таван үеэрээ төрийн наадамд түрүүлсэн хүлгүүд

Нэгэн сонирхолтой түүхийг өгүүлье. Монгол төрийн наадамд таван үеэрээ дарааллан түрүүлсэн удам бий. Энэ бол Сэцэн Хан аймгийн засаг ноён Артсэдийн Оготор хонгороос эхтэй түүх юм.19-р зууны сүүл үед төрсөн Оготор хонгор азарганы үр Өвгөн ноён Пүрэвжавын сайхан хонгор азарга, түүний үр Амгалан Зайсангийн Мойног хонгор азарга, түүний үр Дагмид Мээрэнгийн Мойног хонгор (Дагмид Мээрэнгийн цоохор хонгор гэгч халхын цуут азарга) азарга бололтой. Энэ азарганы үр буюу Оготор хонгорын тав дахь үе болох Хулан хонгор азарга 1926 онд төрийн наадамд түрүүлснээс эхлэн дахин таван үе дарааллан нэг удмын адуунууд төрийн наадамд түрүүлжээ. Хулан хонгорын үр Шил зээрд 1935 онд шүдлэн насандаа улсад түрүүлсэн бол түүний үр Донойн Цэгмидийн саарал азарга 1951 онд Ардын Хувьсгалын 30 жилийн ойгоор төрийн наадмын түрүү хүлгээр тодорч байсан юм.
Түүнийг залгаж үр Бөгөн хул нь хязааландаа тавлаад, 1953 онд хавчиг азарга улсын наадамд түрүүлсэн боловч будилсан гэдгээр дахин уралдаж гуравт давхижээ. Энэ удмын тав дахь адуу Ардын Хувьсгалын 50 жилийн ойгоор улсын наадамд түрүүлсэн нь Бөгөний үр Ангасай Банзрагчийн саарал азарга байсан билээ. Ийнхүү нэг удмын адуу таван үе дарааллан түрүүлж, гайхамшиг үзүүлэв. Донойн Цэгмид гуай 1951 онд 30 жилийн ойгоор улсад саарал азаргаа түрүүлгэхдээ мөн хүрэн халзан хязаалан түрүүлгээд, Бөгөнөө (хязаалан) тавлуулсан байдаг. Энэхүү хязааланд түрүүлсэн халзан үрээгээ наадмаас буцахдаа Баянцогтын жолооч Самданд (Манлай уяач) арилжсан бөгөөд хожмоо их насны морь болоод хоёр аман хүзүүдэж, нэг гуравлан ясны хурдан адуу болохоо баталсан байдаг. Өөрөөр хэлбэл Улс хувьсгалын 40 жилийн ойгоор халхын цуут хурдан хүлэг болох улсад гурав түрүүлж, тав айрагдсан Сэрээнямын Банзрагчийн ухаа морийг түрүүлэхэд шилийг нь дэрлэж нэг удаа аман хүзүүдсэн бол хоёр дахиа улсад гурав түрүүлсэн Галын хүрэнгийн ард оржээ. Самдангийн халзан Галын хүрэнтэй хоёр уралдахдаа хоёуланд нь ард нь орсон байдаг бөгөөд 1957 онд Галын хүрэн аман хүзүүдэхэд халзан морь гурвалж байжээ.
Амгалан /Угшил.мн/
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.70.34.238
нон
Reply