Уяач Б.Нямжав: Хээр азарга түрүүлж, Манлай уяач цолны болзлыг хангалаа

"Тод магнай" сайт АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын сурвалжлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдөр адуун сүргийн манлай азарганы уралдаанд түрүү магнайд хурдалсан Төв аймгийн Баян сумын уугуул, "Хүй мандал" галын уяач Баасансүрэнгийн Нямжавын ярилцлагыг хүргэж байна.
-Улсын Алдарт уяач цолоо адуун сүргийн манлай азарганы түрүүгээр мялаасан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Өнгөрөгч 2019 онд миний бие Монгол Улсын Алдарт уяач цолны болзлыг хангаж, зохих журмын дагуу тодорхойлолтоо хүргүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан айхтар өвчний улмаас хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн. Сая хээр азарга маань түрүүлж, би Манлай уяач цолны болзлыг хангалаа.
-Дахин баяр хүргэе. Төрийн зарлигт наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Улс, бүс, "Их хурд" зэрэг төрийн зарлигт наадмаас 18 айраг, түрүү хүртсэн байна лээ.
-Төв аймгийн уяачид төрийн наадамд 55 дахь удаагаа азарга түрүүлгэсэн нь таны хээр азарга болж байна. Харин Баян сумын тухайд хэд дэх нь болох вэ?
-Хуучнаар буюу Авдарбаян гэж үзвэл 5-6 дахь нь болох байх. Харин Баян сумын тухайд бол гурав дахь нь миний Богд хээр азарга болж байгаа юм. Үүнээс өмнө Баян сумаас алдарт Шийтэрийн зээрд дөрөв, Цогтсайханы Сүмбэн зээрд нэг түрүүлсэн байдаг. Тэгэхээр Богд хээр маань Баян сумынхаа нэрийг дуурсгасан төрийн түмэн эхээр тодорсон гурав дахь азарга болох нь.
-Богд хээр төрийн наадамд түрүүлсэн гурав дахь азарга, эзэн уяач нь Баян сумаас төрсөн зургаа дахь Манлай уяач болох нь.
-Тийм байх. Би сайн мэдэхгүй байна.
-Өнгөрсөн жил хавчиг азарга морины олимпод дан уяагаар түрүүлж байсан. Өнөө жилийн тухайд уяа сойлгоо хаана тааруулав. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хэр байсан бол.
-Өнөө жилийн тухайд "Хүй мандал" галынхан маань Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд адуугаа ногоолж, уяагаа эхлүүлсэн. Сунгаануудаа урд 61 буюу Төв аймгийн Сэргэлэн суманд хийсэн. Манайхны морьд сайн байсаан.
-Хээр азарга түрүүлнэ гэдэг яриа нэлээд эртнээс дуулдсан. Эзэн уяач өөрөө хэр итгэлтэй байсан бэ?
-Улсын наадам бол төрийн түмэн эхийг шалгаруулдаг уралдаан шүү дээ. Олон газрын уяачид хурдан хүлгүүдтэй ирж уралддаг болохоор итгэлтэй байх аргагүй юм. Ерөнхийдөө горьдож байсаан.
-АХ-ын 99 жилийн ойд Нямжав уяач хэдэн насны морь уяж сойн хөнгөрүүлсэн бэ. Бусад насны морьд яаж давхив?
-Нас болгоны адуутай ирсэн ч ихэнхийг нь мордуулж чадсангүй.
-Та ММСУХ-ны дэд Ерөнхийлөгчийн сонгуульт албатай. Баяр наадмын талаар ямар бодолтой байгаа вэ?
-Уяач хүн жилийн дөрвөн улирлын турш өдөр тутам хөдөлмөрлөдөг. Олон мянган уяач бүтэн жилийн турш морь уях нь төрийн хэрэгт оролцож буй хэрэг хэмээн шамдан, түүнийхээ үр шимийг үзэх гэж л наадамд ирдэг. Гэтэл хууль эрх зүй, дүрэм журмын тодорхой бус байдал тэдний урмыг хугалж, хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Энэ байдлыг цэгцэлж авахгүй бол уяачдыг гомдоосон, уур бухимдлыг нь төрүүлсэн байдал тогтох нь.
-100 жилийн ойгоос өмнө бид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?
-Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай хийж, морь ялгах явцыг олны нүдэн дээр ил хийдэг болох хэрэгтэй. Тэгж байж шударга болно. Мөн бөх, сурын харвааны нэгэн адил баяр наадмын үеэр мэргэжлийн холбооны төлөөллийг оролцуулдаг болох хэрэгтэй.
Б.Хастөр
7 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.126.88.145
Морин тойруулга байхаас л эрлииз уралддаг байсан
Reply202.126.88.145
Ер нь эрлийзийг хасахаа больсон нь дээр бүгд л эрлийзтэй болчихсон шдээ
Reply66.181.161.29
Хаха олны нүдэн дээр ялгавал сахалтай ах гуай азрага чинь найдвартай хасагдлаа
Reply103.229.122.180
Aduugaa uuruu delleed xungulchij chazgui baij. etliiz azragaa ichixgui mongol azragnuudtai uralduulchixaad ichsendee xar shil burx malgainii araar orchixood yu gutsana ve banid min
Reply202.9.40.1
хаха
122.201.24.206
Haha
Reply39.7.28.180
Uuruu 50% azraga uralduulj turuulegcheed ingej yarihiimuu !!!
Reply