Тод манлай уяач Т.Галбадрах Бор морь шиг хурдан хүлэг надад олон заяахгүй байх


АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын сурвалжлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа халиун морио түрүүлгэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын сэтгэгдлийг хүргэж байна.
-Ах дүүс, ах дүү хүлгүүдээрээ бахтай сайхан наадсан жил байлаа. Унаган адуугаараа урамтай наадагч Тод манлайд баяр хүргэе.
-Баярлалаа. Ардын хувьсгал ялснаас хойших 99 жилийн түүхэнд нэг уяач унаган хоёр их насны морио айрагдуулсан удаагүй юм билээ. Унаган хүлгүүдээ төрийнхөө наадамд түрүүлгэж, айрагдуулан, ах дүү хоёрынхоо хамтаар цоллуулж зогсоодоо баяртай байна.
Сүүлийн жилүүдэд унаган хүлгүүд маань сайхан давхиж, хурдан морины түүхэнд олон шинэ амжилтуудын эзэн болоод буйг та бүхэн мэдэх байх. Жишээлбэл, өнгөрсөн жил унаган хоёр адуу “Их хурд”-д түрүүлж, айрагдлаа. “Дүнжингарав”-т мөн хоёр морь айрагдлаа. “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаан зохион байгуулагддаг болсон цагаас хойш нэг хүний унаган хоёр морь айрагдсан удаагүй юм билээ.
-Унаган адуу гэдэг тухайд тийм байх шүү.
-Ахыг нь Монгол Улсын хамгийн залуу Тод манлай уяач гэдэг. Энэ цолыг өөрийн унаган адууны амжилтаар хүртсэндээ баяртай явдаг.
-Өнөө жилийн тухайд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Нас болгонд уясан. Уясан морьдын 30 хувь нь мордож, мордсон болгон нь түрүүлж, айрагдлаа. Үүнээс илүү сайхан юм гэж юу байхав. Монгол төрийнхөө наадмыг хүндэтгэж, тогтоол шийдвэрийг дагалаа. Монгол төрийн наадамд халиун морь маань түрүүлж, Түмэн эх бор морь маань айргийн дөрөвт давхилаа. Ахын маань хязаалан аман хүзүүдэж, дүүгийн маань шүдлэн айрагдлаа. Багын найз Баярсайханы маань даага айрагдлаа. Үүнээс илүү яаж сайхан наадахав. Баяртай байна.
-Бор морины тухайд тодруулах хэрэгтэй байна.
-Төрийн түмэн эх миний бор морь шиг Засгийн газрын тогтоолт бүх том уралдаануудад түрүүлсэн адуу байхгүй. Би монгол түмний заяа буяныг даагч Очирваань хайрханы хажууд төрж өссөн хүн. Тэр абшигт хайрханы бэлд өссөн монгол хүний хувьд төрт ёсоо хүндэлнэ. Миний бор морь 25 хувийн цустай адуу. Үүнийг хаана ч нуудаггүй. Тэр сайхан хутагт хувилгаадын нутагт төрж өссөн хүний хувьд бүх юм үнэн байх ёстой. Монголын хурдан морины төлөө хоёргүй сэтгэлээр зорьж зүтгэсний буянд надад олон сайхан хурд заяасан. Тэгэхдээ бор морь шиг хурдан хүлэг надад олон заяахгүй байх. Энэ утгаараа морин уралдаанд улс төр орж, будилаантуулсанд харамсаж байна. Цаг хугацаа үнэнийг ялгах биз дээ.
-Унаган адуу хурдан. Уралдсан нь түрүүлж, айрагдаад байгаагийн нууц юунд байна вэ?
-Үржил хийхдээ монгол адууны тэсвэр тэвчээрийг хадгалж үлдэхийг чухалчихсан. Тэр маань зөв байжээ хэмээн бодож байна. Та бид хоёр зөвхөн улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын тухай ярьж байна. Гэтэл орон нутагт хурдалж байгаа адуунууд хавьгүй олон. Ер нь сүүлийн жилүүдэд миний унаган адуунууд уралдсан болгондоо түрүүлж, айрагдаж байгаа. Бид уламжлалаа хадгалах ёстой ч цаг үетэйгээ нийцүүлэн сайжруулж байх учиртай. Хурдан морин дээр ч ялгаагүй. Монгол адууны удамшлын давуу байдлыг хадгалангаа дэлхий нийтийн хурдан морины хөгжилтэй уялдуулах ёстой.
-Монгол адуу мөн, бишийн тухай маргаан саяхны асуудал биш. Гэхдээ яаралтай шийдвэрлэх ёстойг уяач болгон ярьж байна. Таныхаар хэрхэх нь зүйтэй вэ?
-Монгол уяачид жилийн дөрвөн улирлын найм, есөн сард нь адуунаасаа салалгүй дагасны үр шимээр морь нь айрагддаг. Айрагдсан нэг адууны ард бүхэл бүтэн багийн хөдөлмөр зүтгэл бий. Гэтэл тэр их хөдөлмөрийг хэн нэгэн хүн, ямар нэгэн нам улс төрийн хүчин үнэгүйдүүлж буйд харамсаж байна. Олон уяач шантарч байна. Би ч ялгаагүй. Тиймээс хурдан морийг ялгах тухай асуудлыг нэн яаралтай нэг талд нь шийдэж өгөхийг хүсч байна.
Б.Хастөр
6 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.126.89.114
Энэ 2 сайхан амьтад билээ, нэг иймэрхүз адуу тэжээж, ойо зуур унадаг амьдралтай болно л гээд хотын төвд түгжирч явна даа
Reply66.181.161.76
үнэхээр төрцөн хурдан адуу бол цэвэр монгол байсан ч ямар ч эрлийзтэй уралдана шдээ. миний мэдэхийн Архангайд нэг наадамд 15 настай монгол азрага дан эрлийз залуу азрагануудтай уралдаад их лав айрагдаж байсан шүү. айргийн 3аар орж ирхэд нь харж байсан хамрын самсаа шархирч өөрийн эрхгүй огшоож байсан хүмүүс ч гэсэн үнэнхүү хурдан адуу юмаа гэж бахдаж байсаан сайхан л юм билээ.
Reply66.181.161.76
их ч бай бага ч бай эрлийз л бол эрлийз шдээ. тэхээр хэл аманд орж байхаар тэр эрлийзтэй нь уралдуулчаач ээ!! үнэнхүү хурдан адуу бол алинтай нь ч уралдсан гараад л ирнэ. манайхан зарим нь зарах болхоор оо өндөр цустай гэж томроод уралдах болхоор бараг монгол шдээ гэж чичрээд байх юм аа.
Reply66.181.161.115
Ёндоотой эр шүү бас л
Reply115.84.88.159
Эрдэнэхайрхан сумын уугуул Тосонцэнгэл сумын харьяат гэдгээ зарлуулж яв хө? аав ээжийн чинь ах дүүс Эрдэнэхайрханаар 1 цай сүүний дээжээ өргөдөг хүн олон бадаг юм билээ,Давайхүү,Онон, Сандуйжав,Бандгай нар шиг 50% 100% хувиар Монгол адуутай уалдаагүйг чинь мэдэж байнаа хө, чиний адуунууд 25%ч 50% 100%г дийлж байгаа шүү?
Reply122.201.31.147
Ядаж төрийнхөө 100н жилд дан монгол адуу уралдаасайл гэж хүсэж бндаа
Reply