Сумын Алдарт уяач Т.Уламбаяр: Би 16 настайгаасаа морь уясан


Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт VI багийн харьяат, сумын Алдарт уяач Тоомойн Уламбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1961 онд урт жалгын ам хэмээх газарт айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлжээ.
-Хурдан хүлгийн хийморьт сүсэглэн уяачийн эрдэмд шамдах болсон үеийн дурсамжаар яриагаа эхэлье.
-Миний аав уяач хүн. 1971 онд Төв аймгийн Жаргалант сумаас мал тууж яваад, хонгор, буурал хоёр гүү авчирч, хурд тарсан юм билээ. Гэхдээ тэрнээс өмнө намайг хүүхэд байхад морь уядаг л байлаа.
-Тэр хоёр гүүнээс олон хурдан адуу гарсан уу?
-Тэгсэн. Надад нэг том ухаа морь байсан нь шүдлэн, хязаалан, соёолондоо тус тус түрүүлсэн.
-Эцэг нь ямар азарга байсан юм бэ?
-Эцэг нь зээрд азарга байсан. Манай нутгийн “улаан” Пүрэвгал гэж өвгөнөөс авч байсан.
-Жаргалантаас ирдэг хоёр гүүний алиных нь төл юм?
-Буурлынх нь.
-Ухаа морийг хэдтэйгээс нь уялаа?
-Ухаа морийг шүдлэнгээс нь эхэлж уяад, тэр жилээ суманд түрүүлээд, хязаалан түрүүлээд, соёолондоо түрүүлсэн. Тэгээд би ч цэрэгт явсан.
-Та гурван жилийн цэрэг байв уу?
-Тийм ээ, гурван жилийн цэрэг. Би чинь 1979 онд цэрэгт яваад, ирэхэд наймтай байсан. Тэгээд 1983 онд гуравлаад, 1984 онд ес дээр ирсэн. Тэрнээс хойш жижиг наадмуудад зөндөө айрагдсан. Суманд бол 1984 оноос хойш айрагдаагүй.
-Дараа нь ямар морь уяв ?
-Нэг хонгор унага гарч, даагандаа сургуулийн баяраар түрүүлж, шүдлэн, хязаалан ахин түрүүлж, соёолондоо аман хүзүүдээд, хавчиг долоон настай морь 1988 онд суманд түрүүлээд, 1989 онд дахиж түрүүлсэн. Харин 1990 онд Хайрхандулаанд дөрөвлөөд, 1991 онд Амгаа ахад зарчихсан. Өөр бас нэг хонгор морь бий. Тэр 70 жилээр гурвалсан.

-Өөр таны нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Би чинь хонгор морио зарчихаад гурван жил хэртэй завсарласан юм. Тэгээд бас нэг хонгор морь гарч уяж эхэлсэн. Энэ нь манай унаган адуу байгаа юм. Дааганд уяагүй. Шүдлэн долоогоор ирээд хязааландаа 70 жилээр гуравлаад, гүйцээгээд ес дээр ирсэн. Даанч хойтон жил хөл нь доголчихоод уяхаа больсон. Энэ жил нэг хүрэн, хээр хоёр үрээ уяж байна.
-Хонгор морь чинь нөгөө тойруулга гүүнээс гарсан уу?
-Үгүй ээ. Тойруулга гүүний эхийн эгчээс нь гарсан.
-Аймагт морь айрагдуулж байв уу?
-Үгүй ээ, сумандаа л наадаж ирлээ.
-Уяачийнхаа хувьд оролцсон хамгийн дурсамжтай наадам хэдэн онд тохиож байсан бэ?
-1988, 1989 онд хонгор морь хоёр жил дарааллан түрүүлэхэд сайхан л байлаа. Залуухан ч байж. Уясан болгон түрүүлээд байхаар ямар урамтай байсан гэж санана.
-Тухайн үедээ ямар үнээр зарсан юм бэ?
-Үнээ 1000-тай байхад хоёр тугалтай үнээ, нэг унагатай гүү, толгой салдаггүй мориор зарсан. Тухайн үедээ үнэтэй өгч байлаа.
-Та нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байв?
-Сувай үхэр хариулж байлаа. Бас таван жил хэртэй мал туусан. Улаанбаатарт гурван жил, Дарханд нэг жил тууж байлаа.
-Танайханд уяач олон байна уу?
-Хоёр ах Пүрэвсамбуу, Отгонбаяр нар морь уядаг байлаа. Харамсалтай нь хоёулаа бурхан болсон.
-Танай хүүхдүүд морь уях уу?
-Энэ жилээс нэг банди уях гэж үзэж байна. Миний үеийн уяа ч гэж алга бололтой. Орчин үед шаал өөр болчихож. Одоо чинь дан тэжээлээр уях юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна