Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү хээр азарга шүдлэндээ долоо түрүүлсэн

Олонхиос ондоо үзэлтэй, тогтсон хэв маягаас өөр хандлагатай хүмүүстэй ярилцах сонихон байдаг. Өнөөдөр уншигч та бүхэнтэй уулзуулах эрхэм тэр ангилалд хамаарна. Ярилцлага дөнгөж эхэлж байхад "за одоо болсон байхаа. Ийм дэлгэрэнгүй ярих юмуу" гэснээ орон нутгийн уяачдын чин хүсэл болсон улсын бүсийн уралдаанд азарга түрүүлгэж, айрагдуулчихаад өөр бусдын нэр дээр цоллуулчихсан, бүр болоогүй цоллоход нь ч ордоггүй гэх. Моринд айхтар шимтдэггүй юмуу гэтэл гурван үеэрээ морины сүүл шүүсэн, зүүн талаас боломжийн үнэтэй адуу мал нэлээдийг авчээ. Этгээд эрхэм бидний ярилцлага хагас цаг орчим үргэлжилж, ийн хөвөрчээ.
-Манай сумаас улсын цолонд ойрхон байгаа уяач хэмээн таныг тодотгосон. Тиймээс таны үзүүлсэн амжилтын талаар эхлээд ярилцъя.
-2017 онд Увс аймагт болсон Хан Хөхүй хайрхны тахилга баруун бүсийн уралдаанд шүдлэн түрүүлгэж, 2018 онд Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд хязаалан зургаад оруулаад, 2019 онд соёолон азарга Баян-Өлгий аймагт болсон Алтай Таван богдын хурд баруун бүсийн уралдаанд дөрвөөр давхисан.
-Баян-Өлгийн бүсэд айрагдсан гэхээр Зэрэгийн хээр азарга байх нь ээ дээ.
-Тийм. Зэрэг сумын Баатарын нэр дээр уралдаж айрагдсан.
-Зэрэг суманд ажиллахдаа түүнтэй уулзаж ярилцсан. Хээр азарга хэнийх нь адуу юм бэ?
-Миний азарга. Над дээр байдаг. Тэжээл арчилгаа маллагаа гээд бүгдийг нь би өөрөө л хариуцдаг.
-Уралдахдаа түүний нэрээр. Тохиролцоо байдаг бололтой.
-Тохиролцоо юу байхав дээ. Увсын даншигт Бумбаяр зааны нэр дээр уралдсан. Хойтон жил нь хязаалан үрээ Дарви сумын Содоогийнд байсан юм. Манайх зусландаа гараад сүлжээгүй байх зуур Баатар аваад хот явчихсан байсан. Тэгээд “Ганцогт ахаа энд уралдахаар ирчихлээ” гэхээр нь “тэгээ л” гэсэн. Тэндээсээ Эрдэнэтийн бүс рүү явсан байсан. Баян-Өлгийн баруун бүсийн уралдааны тухайд бол “Ах би нэг уралдчихъя” гэсэн юм. Ийм л учиртай.
-Тийм учиртай байж. Хээр азарга хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дэрэм дарга гэдэг хүний унаган адуу. Өвөл 12 сард Баянхонгор аймгийн Баацагаан сумын Батжаргал гэдэг залуугаар дамжуулан сарваа авч байсан юм.
-Өөрөө харалгүй сургаар хийсэн наймаа юмаа даа.
-Тийм. Би тэр залууд “Гайгүй сайн адуу олоод өгөөч” гэсэн хээр сарвааг санал болгоод тэгээд л авчихсан.Би тэр залуугаар дамжуулан олон сайн адуу авсан. Бидний ганзага нийлдэг юм.
-Дааганаасаа эхлээд уралдсан уу?
-Тэр хавиараа ганц нэг уралдсан юм шиг байна лээ. Уг нь Говь-Алтайд болох баруун бүсийн уралдаанд мордуулах бодолтой байсан ч хөл нь суларчихлаа гэхээр нь давхиулаагүй.
-Даагандаа Баянхонгорт байсан юмуу?
-Тийм. Тэгээд намар нь авчирч, өвөл нь тэжээгээд хавар нь Үенчид болсон багахан уралдаанд түрүүлгэсэн. Зун нь нөгөө авч өгсөн залуу улсын наадамд уралдуулъя гэсэн тул сум, аймгийн наадамд мордуулалгүй аваад явсан юм. Манай хүн замдаа Өвөрхангай аймгийн Уянга суманд болсон хангайн бүсийн уралдаанд мордуулж түрүүлгэсэн юм билээ. Тэгээд улсын наадамд очсон мордуулаагүй.
-Яагаад?
-Олноор нь хасдаг анхны жил шүү дээ. Сэрвээг нь ч хэмжилгүй зүгээр л барьж аваад уячихсан байна лээ. Шүдлэн 1м 32 см байх ёстой. Гэтэл миний хээр үрээнийх 1 метр 29 см байсан. Улсын наадмаас ирээд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүүлж, хурдаа таниулаад түүнээс хойш дөрвөн наадамд дарааллан түрүүлсэн.
-Шүдлэн жилээ юу?
-Тийм. Увсаас ирээд Цэцэг сумын эмнэлгийн ой, Мөст сумын сургуулийн ой, Үенч сумын эмнэлгийн ой, Булган сумын сургууль, эмнэлгийн ой гээд дөрвөн наадамд дарааллан түрүүлсэн.
-Тэр жил аргагүй хурдан байжээ. Хязааландаа хэд уралдсан юм бэ?
-Дөрөв уралдсан шиг санагдаж байна. Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд зургаалаад, Ардын эмч Н.Баасанжавын улсын Алдарт уяач цолны мялаалга наадамд азарганд тавьж гурваар давхиулсан. Түүний дараа манай суманд аймгийн Арслан цолны мялаалга наадам болж, түүнд түрүүлээд, Үенчийн цэргийн ангийн ойд бас түрүүлсэн.
-Соёолондоо...?
-Соёолондоо цөөн уралдсан. Суманд болсон ургийн баярын наадамд түрүүлээд, Баян-Өлгий явж гурваар давхиад дахин уралдаагүй. Өнгөрсөн жил хавчиг азарга өнжөөлөө.
-Хэдэн гүүтэй вэ?
-Соёолонд нь гүү хураалгаад эр, охин хоёр унагатай болсон.
-Ховдод сайн давхиж байсан соёолон өнгөрсөн жил улсын наадамд айрагдлаа. Таны хээр азаргыг сонирхож, худалдан авах санал тавьдаг уу?
-Санал тавьсан. Зарах сонирхол байхгүй тул татгалзсан хариулт өгдөг.
-Ганцогт Алдартыг урам зоригоор тэтгэдэг өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-2019 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Сүхбаатарын Ганбат гэдэг залуугаас нэг даага авсан нь тэр жилээ тав түрүүлж, хоёр айрагдлаа. Өнгөрсөн жил шүдлэн үрээ аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн. Мөнххаанаас авчирсан хүрэн үрээ маань аймгийн наадамд хоёр айрагдаж, хаврын уралдаанд хоёр ч түрүүлсэн. Сум орон нутагтаа бол олон түрүүлсэн. Энэ хавийнхан андахгүй. Мөн 2012 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат Цагаанцоож гэдэг хүний унаган хонгор халзан даагыг авч, шүдлэн сумандаа түрүүлгээд, азарга болсон хойно нь Ховд аймгийн төвийн бүсийн уралдаанд айрагдуулж, аймгийн шилдэг есөн азарганы нэг болгосон.
-Зүүн талын адуугаар нааддаг хүн юмаа даа.
-Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговиос адуу нэлээд авсаан. Нутгийн адуу ч бий. Ер нь бол нутгийн адууг зүүн талын цусаар сэлбэж, энэ нутагт дасан зохицсон хурд гаргаж авах зорилготой. 100 жилийн ойд уралдуулахаар шүдлэндээ Баянхонгор аймгийн болон Говь-Алтай аймгийн төвийн бүсийн уралдаанд тус тус аман хүзүүдэж, намрын багахан уралдаанд түрүүлсэн цоохор үрээ авлаа. Янзага хэмээх энэ цоохор үрээ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Түвдэнжаажидын Батзоригийн унаган адуу. Би Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Батжаргал гэдэг залуугаас авсан. Мөн түүнээс Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, аймгийн Алдарт уяач Адъяасүрэнгийн унаган хээр үрээг авсан. Энэ зун мордуулна даа.
-100 жилийн ойн бэлтгэл хаа сайгүй эхэлжээ. Ингэхэд та хэдий үеэс морь уяж байгаа юм бэ?
-2011 оноос. Мөнххааны Эрхэмийн Батцогт гэдэг залуугаас хүрэн үрээ аваад 2012 оны хавар цэргийн баярын уралдаанд мордуулсан түрүүлчихдэг юм. Тэгэхдээ даагандаа даншигт түрүүлсэн цоохор үрээ ирсэн байсан юм. Түүнийг дийлж миний хүрэн үрээ түрүүлэн, жинхэнэ цэнгэлийг мэдрүүлж байлаа. Тэгээд л “морь уяж болох юм байна” гэсэн итгэл төрж, урам орсон доо. Хүрэн үрээ маань тэр зунаа сумынхаа наадамд түрүүлээд, аймгийн баяр наадамд очиж дөрвөөр давхисан. Дараа жил нь хязаалан үрээ мөн сумандаа түрүүлээд аймагт очиж айрагдсан. 2014 онд соёолон азарга аймгийн хаврын бүсийн уралдаанд таваар давхиж, зун нь сумынхаа 90 жилийн ойд дөрөвт хурдалсан.
-Хурдан адуу юмаа.
-Тэр Батцогт гэдэг залуугаас би бас нэг хонгор үрээ авч шүдлэнд нь сумынхаа 90 жилийн ойд дөрвөөр давхиулж, аймгийн наадамд тавлуулсан.
-Аргагүй сайхан наадаж байгаа юм байна.
-2013 онд би сумынхаа баяр наадамд их нас, хязаалан, шүдлэн түрүүлгэсэн.
-Танай суманд нэг жилийн наадмаас гурван түрүү хүртсэн уяач олон бий юу?
-Бүр дээр үеийнхийг мэдэхгүй юм. Намайг морь уяснаас хойш буюу 2011 оноос хойш тийм тохиолдол гарсангүй ээ.
-Шинэхэн уяач гурван түрүү хүртээд омогшино биз.
-Сайхан л байлгүй яахав. Гэхдээ баярлаж хөөрөөд, дэгж дэрвээд байдаггүй. Би ер нь морь цоллоход бараг ордоггүй. Увсын даншигт хээр үрээ түрүүлчихээд орж шагналаа ав гэхээр нь ороогүй. Нэгэнт өөр хүний нэр дээр уралдчихсан байхад би ороод яахав. Баруун бүсийн уралдаан ч гэлтгүй шүдлэн жилээ долоо уралдаж долоо түрүүлэхэд нэгэнд ч би орж цоллуулаагүй. Харин дараа нь бай шагнал, өргөмжлөлийг нь авдаг.
-Олонхиос өөр юмаа.
-Хурдан адуугаа өөрийнхөө нэр дээр уралдуулахгүй хэмээн зэмлэдэг хүмүүс бий. Би хувьдаа миний нэр дээр уралдсан уралдаагүй, минийх гэдгийг нь мэдэх юм чинь гээд тоодоггүй.
-Уяачийн хор гарах хүлэгт дэмтэй гэлцдэг. Танайхны дээдчүүл морь уядаг байсан уу?
-Уяж байсан. Миний өвөө Нүүдэлчийн Хундалай гэж хүн морь уядаг байсан гэнэ лээ. Ямар хурдан морьдтой байсан талаар мэдэхгүй юм. Миний аав Магсар зундаа заавал морь уралдуулдаг жирийн сайхан уяач байлаа. Харин миний хувьд 2011 оны 3 сард Сүхбаатар аймгийн Асгат сум орж дөрвөн адуу авчирснаас уяачийн гараагаа эхэлсэн гэж хэлж болно.
-Зарим нэгэнтэй харьцуулахад богино хугацаанд өндөр амжилт гаргажээ. Хэдэн онд Алдарт уяач болсон бэ?
-Сумын Алдарт уяач цолоо авалгүй 2014 онд шууд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Алтай сумаас төрөх хоёр дахь улсын цолтон болоорой. Амжилт хүсье.
-За баярлалаа. Ерөөлөөр болог.
Б.Хастөр
7 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.179.27.208
Amjilt ah.Ulsin aldart bolooroi hemeen yrooe.
Reply192.82.73.31
erliiz aduug hunii ner deer morduulaad uuruu zugtaad bdag hun shu dee.
Reply115.131.129.216
64.119.24.214
Ahdaa amjilt husie.
Reply66.181.161.109
Мундаг ах улам их амжилт хүсье
Reply66.181.161.73
Хар багаасаа их хөдөлмөрч , няхуур хүн дээ , ахад амжилт
Reply66.181.161.56
төлөв даруу төгс залуу шүү улсын алдарт уяач болоорой
Reply