Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуунууд цөм айрагдсан


Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт VII багийн харьяат, сумын Алдарт уяач Г.Доржийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны дээдчүүлд уяач олон байв уу?
-Уяачид бий, бий. Миний аав Гомбогив бригадын дарга, бригадын тоо бүртгэгчийн ажил хийдэг хүн байлаа. Бас морь уяна л даа. Зээрд азарга, зээрд морь хоёроо олон жил уяж уралдуулсан. Миний мэдэхийн зээрд азарга нь аймагт гурав айрагдсан. Суманд долоо, найм ч орсон байх аа. Тэр үед чинь моринд медаль өгдөггүй байсан. Алгын чинээ дөрвөлжин жижиг цаас өгчихнө. Өнөөх нь он цагийн явцад алга болж дээ.
-Аймагт хэдэн онд орсныг санаж байна уу?
-1980 оноос эхэлсэн юм уу даа. Тэгэхэд би цэрэгт байлаа. Аавын үед чинь одоо шиг зүүн талаас адуу ирэхгүй. Нутаг адуугаараа л нааддаг байлаа шүү дээ. Жаргалант хорооллын Жаргалантын жижиг зээрдүүдийн удамтай адуу байсан. Тийм нэг, жижигхэн хондон зээрд азарга байсан. Одоо ч энд зээрдүүдийн угшилтай адуунууд байгаа. Тухайлбал, аймгийн Алдарт уяач “зузаан” Бор, Жаргалсайхан нарт бий байх аа. Аавынх бол арай түрүүнийх нь юм болов уу.
-Зээрд азарганы нь төлүүд яаж давхисан юм бэ?
-Намайг цэргээс ирэхэд төлүүдээс нь нэг гүү өгсөн. Тэрнээс нэг зээрд унага гарсан. Ингээд өнөөхөө сургуулийн баяраар анх уяж түрүүлгээд, дараа жил нь шүдлэн гурван суманд айрагдаад, аймагт аман хүзүүдсэн. 1985 онд санагдаад байна. Сумын Алдарт Уламбаярын хонгор морь түрүүлж байхад шүдлэн үрээ дөрөвлөж байсан юм. Хязаалан, соёолондоо ч орж байсан. Даанч хавчигт нь хөлгүй болгочихоод уяж чадахаа больсон. Ер нь тэр зээрд азарганы төлүүд жижиг наадмуудаар их сайн давхисан. Одоо ч гэсэн ганц хоёр адуу бий. Гэхдээ зүүн талаас адуу их ирсэн болохоор давхих үедээ давхиж чадахгүй байна.
-Таны хувьд хэзээнээс морь уяж эхэлсэн гэнэ ээ?
-Би чинь 1966 онд зургаан настай Боодой Шар гэдэг хүний морийг унадаг байлаа. Түүнээс хойш таван жил хурдны морь унасан. Хасагдаад аавдаа туслан морины ажил хийнэ. Улмаар дунд сургуулиа төгсөөд, цэрэгт явсан. Ирээд аавыгаа дагаж морь уяж эхэлсэн дээ. Зээрд мориор уяа эхлүүлж, дараа нь нэг сайхан хээр морь гарч олон ч түрүүлсэн бас айрагдсан. Одоо би зүүн талын адуунууд их уяж байна.
-Зүүн талаас ямар ямар адуу авчирсан бэ?
-Товуугийн Энхбатаас нэг халзан даага авчраад нэг жил долоо түрүүлж, хоёр айрагдсан. Пүрэвжав бид нар нэг уяаныхан болохоор хамт уясан юм. Дараагаар нь Отгоннасан Манлайгаас нэг зээрд даага авч, 17,18 түрүүлсэн байх аа. Аймагт ч дөрвөлж, Хархорины ойгоор ч бас очиж дөрвөлсөн. Дорнодын Матадын адуу гэсэн байх аа. Би тухайн үедээ сая төгрөгөөр авч байсан юм. Манай нэг баз Хархоринд байдаг юм. Тэр маань нэг удаа “Чи их хурдан олон морьтой. Тэгээд дандаа л айрагдаж түрүүлж байх юм. Надад ганц адуу өгчих” гэхээр нь өгчихсөн. Одоо 12, 13 нас хүрч яваа байх. Түүний дараа ямар адуугаар наадлаа даа. Заримыг нь мартаад байна аа. Санаж байгаагаас нэг шаазгай мориор наадсан. Энэ чинь Сүхбаатарын Онгон сумын гэсэн. Нэг азаргатай хамт авчирсан.

-Өөр таны нэрийг гарган хурдалсан ямар хүлэг байна вэ?
-Нэг хар үрээ авчирч байлаа. Даагандаа мөн л олон орсон, зайлуул. Одоо хязаалан үрээ байна. Нэг жил бас л ойрын сумдын наадамд ганц хоёр түрүүлж, тав, зургаа айрагдсан. Шүдлэндээ ч олон айрагдсан. Энэ жил Төв аймгийн Борнуурт нэг айрагдлаа. Өөр юу байгаа билээ. Зээрд морио хэлчихлээ, Хээр морио ярьчихсан. /сурв. бодолхийлэв/ Тийм, нэг жижиг зээрд морь байсан. Тэр бол аймагт ороогүй. Сумдаар бол сайн давхиулсан. Өөр чинь нэг хонгор морь найздаа өгч байсан юм. Одоо сумын Алдарт болгож өгсөн байх аа. Бас сумын Алдарт уяач Огноод нэг бор азарга байна. Тэгсэн өчигдөр их сайхан баярт мэдээ дуулаад аа. Огноо надад бор азарганыхаа төлийг бэлгэнд өглөө. Энэ тухайгаа утасдаж хэлсэн.
-Бор азарга яаж давхисан юм бэ?
-Би тэр бор азаргыг Хэнтийн Галшараас улсуудтай явж байгаад авчирсан юм. Тэгэхэд дөрөв, таван адуу олж ирсэн нь цөмөөрөө айрагдсан. Тухайлбал, Самдангийн Баяр гэж нөхөр Зүүнбаян-Улаанд байдаг юм. Баярын бор гэж аймаг, сумдын наадамд аль алинд нь орж байлаа. Одоо ч өтөлсөн биз дээ. Тэндээс хамгийн тааруу нь л надад үлдсэн дээ.
-Та аймгийн баяр наадмаас та хичнээн айраг, түрүүтэй вэ?
-За ямар ч байсан Хэлтгий ташаат шүдлэн түрүүлж, хязаалан аман хүзүүдсэн юм. Тэгээд Огноод өгдөг хул морь нэг тавлаад, соёолондоо нэг зургаалсан. Эрдэнэбаярт өгчихдөг халзан морь соёолон түрүүлж байлаа. Ямар ч байсан хоёр түрүү, хоёр айрагтай.
-Тэгвэл сумын баяр наадмаас?
-Тэр замбараагүй ээ. Дээр нь сумын жижиг болон овооны наадам гээд тоолж үзсэн 87 гарчихсан байна лээ. Энд халзан морины амжилт нэлээн бий. Энэ чинь Товуугийн Энхбатын Хөвсгөлийн даншиг болон улсад тус тус зургаалсан хүрэн азарганы төл. Эх гүү нь өөрийнх нь унаган адуу гэж ярьж байсан. Хангал даага анх авчирч байлаа. Тэр жилээ ес ч орчихсон бил үү. Гурав түрүүлж, зургаа айрагдсан санагдаж байна. Тэр жил их олон сургуулийн ой болсон юм. Нарийнтээл, Хайрхандулаан, Баянхонгороор сургуулийн ойнууд их болсон юм. Заримдаа өөрөө ажилтай болохоор хүргэж өгдөг, ажилгүй бол аваад л явчихдаг байлаа. Харин шүдлэндээ яалаа даа. Заримыг нь мартжээ. Хязааланд нь адуунд байхдаа доголчихсон байхаар нь зайлуул уяагүй. Адуу өшиглөчихсөн байсан юм. Тэгээд дараа жил нь соёолон Эрдэнэбаярт очоод бас сайн давхисан. Даанч их нас болоод хөлийг нь авчихсан байна лээ. Хөлгүй болсон сураг гарсан.
-Сайнуудаа зарчихаад байдаг юм уу даа?
-Хоргоогоод байхаар өөр яах билээ. Заримдаа ч өгөхгүй ээ.
-Та чинь малын эмч гэсэн байх аа?
-Тийм ээ, үндсэн мэргэжил малын эмч. Энэ маань морь уяхад дөхөм байдаг юм. Наанадаж л хөл, нуруу турууг нь авчихгүй шүү дээ. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг л тэр байх даа.
-Та хэдэн онд сумын Алдарт уяач болсон юм бэ?
-Анхны сумын Алдарт болж байлаа. Тэгэхэд лав Пүрэвбаатар ах бас авсан юм даг. Тэр жил анх сумын Алдарт цолыг өгч байсан үе шүү дээ.
-Танай Өлт багт сайн уяач олон уу?
-Уяачид бол зөндөө л байлаа. Ухнаагийн аав Туваан гэж хүн байлаа. Би мориных нь хүүхэд байсан юм. Цэрэндэл гэж өвгөн буурал морь уядаг. Сүүлд аймгийн Алдарт болсон Халзанбаа, Амгаабазар, Даваанпүрэв, зузаан Бор нарын мундаг уяачид байлаа. Дээр үеийн өвгөчүүлээс халзан Бор аймгийн Алдарт байна. Янжин гэж сайн уяач байлаа. Ичинхорлоо гэж уяач байлаа. Уясан морьд нь аймагт л орно гээч.
-Танайханд уяач олон байна уу?
-Манай хүү уяна аа. Сумын Алдарт уяач Амгаланбаатар гэж бий. Гэхдээ одоо хотод ажиллаж байна. Зундаа адуун дээрээ ирдэг юм. Эзгүй хойгуур нь би хардаг ухаантай. Ер нь манай хүүхдүүд чинь моринд дуртай. Бас шагай, нум сум харвадаг.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Таны оролцсон хамгийн сайхан наадмын дурсамжаар яриагаа өндөрлөх үү?
- Бат-Өлзийн 80 жилээр Огноод өгдөг хул морийг түрүүлнэ гэж бодож байсан чадаагүй. Аймгийн Алдарт Дондогсэрчин бид хоёр их найз. Түүндээ “Өнөөдөр энэ хул үрээг түрүүлүүлнэ. Чадахгүй бол аман хүзүүдүүлнэ” гэж хэлж байсан юм. “Чи яаж мэдэж байна” гэнэ. “Би орой танайд ирж цай ууна. Чи өглөө ирээд, морио гаргахаасаа өмнө үзээрэй. Чиний морин дотор бол айраг алга” гэхгүй юу. Өнөөх маань дуугай байсангүй ээ. “Цаана чинь Батсайханы хонгор мэтийн мундгууд ирчихсэн байна” гэнэ. “Барна аа барна” л гэсэн. Тэр уралдаанд хул үрээ чинь түрүүлэнгээ алдаад аман хүзүүдсэн. Тэгэхэд Энхтайваны бор азаргыг боомон дээр нь бооцгоогоод, манай нэг үрээ байсан зайлуул бас л гурав, дөрвийн нэгээр ирсэн. Бид ч их олуулаа оччихсон байлаа. Тэр үед чинь боом гэж хэцүү. Яг боомон дээр нь машинаар очиж зогсчихоод бид нарыг зовоож байсан. Өндөр бай өгнө гэсэн болохоор нутгийнхан байгаа алдахгүй гээд тэр л дээ. Гэхдээ л сайхан наадмын нэг байгаа юм.
-Ийм баяр бахдалт наадмууд таны амьдралд олон тохиох болтугай.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна