Сумын Алдарт уяач Т.Рэнчинлхүмбэ: Эмнэг үрээг гурван хөлс, хоёр үсэргээтэй тавьж аймагт айрагдуулсан


Уул, ус ургамал ногоо нь тэгширсэн дуу алдам үзэсгэлэнт нутаг Өвөрхангай аймгийн Уянга суманд “Тод магнай” сэтгүүлийн сурвалжлах баг ажилласан билээ. Бид 60-аад уяачидтай уулзаж ярилцан хууч дэлгэж тусгай дугаарын сэтгүүлийн эх бэлтгэсэн юм. Энэ удаа уншигч та бүхэндээ Өлт долдугаар багийн харьяат сумын Алдарт уяач Туваангавийн Рэнчинлхүмбийг уулзуулж байна. 1964 оны хавар Цэцэнгийн хүрэн толгой хэмээх газар айлын долоо дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр гурав дахь үеийн уяач юм. Түүний морь уях эрдэм, хичээл зүтгэлийг үнэлж, ММСУХ-ны Уяачийн алдар одон, “Арвагар хээр” МСУХ-ны 10 жилийн ойн медалиар тус тус шагнажээ.
-Танайхан хэдэн үеэрээ морь уяж байсан улс вэ. Удамд тань хэн, хэн гэж сайн уяачид байв?
-Би чинь гурав дахь үеийн уяач байгаа юм. Миний эцгийн эцэг Будын Адъяа гэж Арц Богдын өврөөр нутаглаж байсан. Яг ч энэ Уянгын хүн биш л дээ. Тухайн үедээ Да хүрээний хошуу наадамд очиж, өөрөө нум сум харван түрүүлж, бор морь нь аман хүзүүдэж байсан гэдэг. 1930-аад оны үед морь уяж байсан юм билээ. Харин миний аав Туваанжав Уянгын хүрээд сууж байгаад ээжтэй ханилан суурьшсан. 1940, 1950-иад онд морь уяж байсан. Их олон олон шаазгай морьтой, хурдтай хүн байсан. Аймаг, сумандаа ч олон айраг, түрүүтэй. Бас адуу, тэмээ, үхэр маллаж байсан байдаг. Гэхдээ намайг багад бурхан болсон л доо. Ааваас хойш ах нараас маань морь айхтар уяж байсангүй. Хамгийн бага нь болох би 1998 хойш өдий хүртэл морь уялаа.

-Аавын тань уяж хурдлуулсан ямар, ямар хурдан адуу байв?
-Хурдан хээр морь нь 1958 онд аймагт аман хүзүүдсэн гэл үү, түрүүлж байсан гэл үү. Тэгээд хурдан хар шаазгай, хүрэн шаазгай гэж морьд байсан юм гэсэн. Энэ тухай ах нараас л сонсож байлаа. Гэхдээ өнөөдөр тэд маань ч алга.
-Та 20 орчим жил хурдан хүлгийн дэл, сүүл шуужээ. Ямар, ямар амжилтыг гаргаж байв?
-Морь уясан анхны жилээ айхтар амжилт гаргаагүй ээ. Харин дараа жил нь унаган адуу болох хар шаазгай даагаа суманд түрүүлгэсэн. Өнөөхөө шүдлэн өнжөөгөөд, хязаалан сумын 70 жилээр аман хүзүүдүүлдэг юм. Хойтон нь соёолон болоход нь унаган хүрэн шүдлэнтэйгээ уяад аймагт аваачиж наадсан. Тэр чинь 2002 он байгаа юм. Тэгэхэд хар шаазгайдаа найдаж байсан ч жаахан алдаа гараад, 10-аар давхисан. Харин өнөө битүү хүрэн үрээ маань тавлаж байлаа. Энэ бол аймагт наадаад авсан анхны айраг. Түүнээс хойш хар шаазгай маань Бат-Өлзий, Уянга сумандаа сайхан давхисаан. Түүнчлэн Хэнтийн Цэнхэрмандалаас хулгар чихтэй хээр азарга авч, тэр маань ч гайгүй давхисан. Хээр азаргатай хул гүү, хул сарвай хоёр хамт ирснээс хул сарвай нь суманд ч айрагдаж, түрүүлсэн. Хөдөө сумын амжилттай уралдаанд ч айраг, түрүүгээр хурдалсан. Таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай байна уу даа. Бас нэг хул морь Хэнтийгээс авчирсан нь гайгүй сайхан давхисан. Хязааландаа Хэнтийн Дэлгэрхаанд айрагдсан үрээ надад ирсэн юм. Түүнээс хойш Баян-Улаан, Бат-Өлзий, Уянга, Тарагтаар тус тус уралдаад 10 айрагтай. Тэрний дараа Мөрөн угшилтай халзан азаргаа хязааланд нь Налайхын нийслэлийн Алдарт уяач Баттуяагаас авсан юм. Тэгэхдээ сарт морийг ч авсан. Улмаар сартаа 2007 онд суманд түрүүлгээд, Давааноровт зарчихсан. Харин халзан үрээ Бат-Өлзийд аман хүзүүдэж, сумын амжилттай наадамд түрүүлсэн. Ойр зуур наадмуудад их орсоон. Түүнээс хойш дүү хүү босс гүү зармаар байна гэхээр нь авч, эр хүрэн унага төрсөн. Улсын заан Сайнбаярынх “Хээр гүүгээ надад өгчих” гэхээр нь гэдсэндээ унагатай “Наадах чинь хурд байгаа” гэсэн чинь Жагаа “Өгчих л дөө” гэсээр тэр дүүдээ өгчихсөн. Одоо над дээр уягддаг юм. Шүдлэндээ сайн давхиж байгаа адуу бий. Ноднин даагандаа сумын амжилттай наадамд тав түрүүлж, аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүдэн, улсын бүсийн эрлийз дааганд зургаагаар давхисан. Энэ жил /2018/ сумандаа түрүүлээд, энд болсон Дөрөлжгөний наадамд бас түрүүлсэн. Зүүн-Улаанд нэг аман хүзүүдсэн.
-Шүдлэн 2005 онд аймагт очиж тавласан гэсэн шүү дээ. Түүнээс хойш яаж давхисан бэ?
-Бат-Өлзийд сумын баяр наадмаар нэг аман хүзүүдүүлээд хулгайд алдчихсан. Жороо хонгор морийг маань ч урт гартнууд авсан.
-Аймгийн баяр наадмаас хичнээн айрагтай болоод байна вэ?
-Би чинь уртаашаа гурван айрагтай хүн. Хул морь Зүүнбаян-Улааны 80 жилийн ойд айрагдсан. Хар шаазгай үрээ сумынхаа 70 жилийн ойгоор аман хүзүүдсэн. Тэгээд хүрэн шүдлэн байна. Харин сумын баяр наадмаас 10-аад түрүү, 30-аад айраг бий.
-Аль насны морьдыг арай илүү амжилттай давхиулсан байдаг вэ?
-Бага нас голлодог. Сумын наадамд миний бас нэг жижиг хул шүдлэндээ түрүүлсэн. Жижиг наадамд бас түрүүлсэн ч хязаалан болгоод алдчихсан.
-Таны оролцсон наадмуудаас хамгийн баяр бахдал дүүрэн нь хэдэн онд тохиож байв аа?
-Аймагт хүрэн үрээгээ айрагдахад их баярласан даа. Тэгэхэд эмнэг үрээ сургаад, гурван хөлс, хоёр үсэргээтэй тавьж байсан юм. Тэр жил чинь манай сумын Мандахбаяр гээд “Хууринагч хээр” галын тэргүүлэгч сумын начин болж, миний хүрэн үрээ айрагдаж байлаа шүү дээ.

-Түүнээс хойш аймгийн наадмыг зорьсон уу?
-Явсаан, явсан. Гэхдээ цөөхөн явж, дундуур л давхиулсан. Ноднин улсын бүсийн уралдаанд очиж даага зургаалуулсан.
-Танай VII баг хэр хурдтай вэ?
-Мундаг уяачид бий. Энэ жил Монгол улсын Алдарт уяач болсон Баатарын Даваадорж гэж байна. Бас Ө.Баянмөнх гэж сайн уяач бий. Дээхнэ үеийнхээс Баян Цэрэнжигмэд гэж өвгөн сайн хурдтай. Хар морьтой босоо Мягмар гэж манай эцгийн морины хүүхэд байлаа. Ер нь Босоо Мягмарын хар, Цэрэнжигмэдийн зээрд, Ичинхорлоогийн хүрэн, хул, Цэрэнчимэдийн ухаа гээд нэгэн үе нэрээ гаргасан хурдууд байгаа юм. Харин өнөө цагт Баатарын Даваадоржийн ах Шийлэг сайн уяж байна даа.
-Одоо танай хүүхдүүд удам залган уяа эвлүүлж байна уу?
-Одоохондоо уясан юм алга байна. Бага хүү маань уяна л гэдэг юм. Ирэх жил есдүгээр анги төгсөнө. Угаасаа хүүдээ өвлүүлэхгүй бол би ч дийлэхээ байх нь дээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

П.Ундраа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
103.57.95.231
Алдарт уяач Ухнаа ахдаа баярлалаа хүргэе Уясан морьд гь хурдан унасан хүүхэд нь цовоо байх болтугай
Reply