Сумын Алдарт уяач Ж.ГАНБААТАР: Би арван хэдтэй хүүхэд байхаасаа л морь уяж эхэлсэн


Сүхбаатар аймгийн Асгат сумын хийморилог уяачид ярилцлагын ширээнээ тухлаж, амттай яриаг өрнүүлж байгаа билээ. Эднийг түүчээлэн сумын Алдарт уяач Ж.Ганбаатартай ярилцсанаа хуваалцаж байна.
-Буурал морь Ганбаатар уяачийн нэрийг олонтаа гаргасан бололтой. Хаанахын удам угшилтай адуу юм бэ?
-Сайхан амьтан даа. Манай унаган адуу байгаа юм. Эцэг тал нь авга ах Аавынхүү гэж хүний гурав түрүүлсэн хүрэн азарганы угшилтай. Тодруулбал, энэ хүрэн азарганы төл нь аав Жигжидийн хүрэн азарга. Түүний төл гэсэн үг. Эх тал нь Хэнтийн аймгийн Баянхутаг сумынх. Өөрөөр хэлбэл Галшараас гаралтай. Тухайн үедээ Ооёо гэж хүний улаагч гүүг хураалгаад гарсан төл дөө. Манай аав чинь залуудаа тарваганы гөрөөнд их явна. Тэгж яваад халиун, ногоон хоёр гүү, халиун морьтой авчирсан. Тэр ногоон гүүний төл нь аавын хүрэн байгаа юм.
-Буурал морио хэдий үеэс уяж эхэлсэн юм бэ?
-1989 оны унага байгаа юм. Анх даага уяж эхэлсэн ч соёолон хүртлээ яваагүй ээ. Хязаалан, соёолондоо тус тус зургаалж, хавчиг морь сумын баяр наадмаар тавласан. Ингэж наадмын өм нээснээс хойш 1996 онд дөрөвлөж, дараа жил нь түрүүлээд, 1998 онд “Их хурд”-д тоосоо өргөж байлаа. Уралдааны замд хүүхэд нь ойчоод 62-т ирсэн. Тэрнээс өмнө Улаанбаатар төмөр замын наадамд 312 моринд долоогоор давхисан. Түүнээс хойш айхтар уясангүй ээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд их бага наадамд 18 удаа орсон байна. Үүнээс нэг түрүү, хоёр аман хүзүү бол бусад нь айраг.
-Олон жил уяагүй байх нь ээ. Ямар нэг шалтгаан байв уу?
-Хөлний асуудалтай болсон л доо. Хатгаад ямар ч нэмэргүй байгаад, унаж байгаад хөөрхий тогоо тослосон.
-Өөр ямар морийг уяж, ямар амжилт гаргаж байв?
-15 жил морь уялаа. Өнгөрсөн хугацаанд худалч хүнд уясан морьдоо 10 дотор оруулж байсангүй. 1993 онд Дондогийн саарал азаргыг 500 мянган төгрөгөөр худалдаж авдаг юм. Тухайн үедээ гурав түрүүлж, хоёр айрагдсан байсан юм. Нутгийн унаган адуугаа гадагшаа гаргахгүй гэж тэр л дээ. Надаас өмнө Дарьгангаас хүн авах гэж ирсэн байлаа. Тэгээд надад ирээд зуны гурван ч наадамд гурав, дөрөв, таваар тус тус орсон. Өвөл нь нэг айрагдсан. Тэгээд хөөрхий хөгширсөн. Дараа нь элгэн зээрд хүрэн мориороо наадсан.
-Саарал азарганы төлүүдээс хурдалсан уу?
-Төлүүд нь нэг их яваагүй ээ. Ганц нэг орсон санагдана.
-Асгатын уяачид олуулаа юм аа. Ихэнх нь удам залган уяа эвлүүлж байна уу?
-Тэгж болно. Гэхдээ миний хувьд аав маань моринд дуртай ч шимтэн уяж байгаагүй. Тухайн цагт нийгмийн адуунаас ганц нэгийг уяна. Энэ нь ухаан орохоос л дасал болж, би чинь арван хэдтэй хүүхэд морь уяж эхэлсэн. Бид эцэг эхээс 10-уулаа. Есөн дүүтэй айлын ууган хүү байгаа юм. Тэгээд уясан морьдоо хоёр дүүгээрээ унуулж эхэлснээр моринд орсон түүхтэй.
-Хоёр дүү нь морь уях уу?
-Уяна аа. Нэг дүү маань хөдөө мал малладаг. Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар гэж бий. Нөгөөх нь аймгийн нисэх буудлын дарга Ж.Ганбат байгаа юм. Гэхдээ зун бүр ирж морио уядаг юм.
-Одоо уяж байгаа элгэн зээрд нь хаанахын адуу юм бэ?
-Мөн л миний унаган адуу. Аавын хүрэн азарганы төл л дөө. Эх тал нь жаахан Доржийн зээрд гүү. Сонин учрал шүү. Тэр нэг намар энэ зээрд гүү унагандаа манай адуунд ороод ирдэг юм. Тэгээд эхдээ эргэж очоогүй. Эзэн нь эхийг авчирч байгаад хоёуланг нь дагуулаад явна. Унага нь буцаад л давхиад ирнэ. Тэгсээр манай адуунд нийлж дасаад, хүрэн азарганд хураагдаж, гарсан төлний нэг нь элгэн зээрд.
-Элгэн зээрдээ хаана хаана мордуулж, ямар амжилт гаргаж байна даа?
-Соёолон өвөл нэг түрүү, зун нэг аман хүзүүдээд би зарчихсан. Түүний дараа том хүрэнгээрээ наадсан. Энэ морь даагандаа гурвалсан бол Мөөрөн хээр даагандаа түрүүлж, шүдлэн хязааландаа дарааллан айрагдсан. Дараа нь нагац аав Жамъяндаа бэлэглэчихсэн. Би ч гадагшаа олон адуу гаргасан л даа. Нагац, тэдний хүүхдүүдэд гээд л. Халзан, Онгонд манай хүргэчүүд байдаг юм. Тэднээр дамжаад гарсан нь хурдалж байна. Халзанд гэхэд авга ахын хүү Баярсайханы Төрөөд хоёр азарга байна. Нэг нь миний буурал морины дүү байгаа юм. Нэг нь хоёр удаа орж, өнөөх нь нэг аман хүзүүдээд зарагдсан юм билээ. Мөн Дарьгангад суугаа найздаа саарал азарганыхаа төлийг өгсөн нь бага наадамд орсон дуулдсан.
-Таны хүүхдүүд морь мал уяж байна уу?
-Уяна аа уяна. Том хүү Наранбаатар гэж сумын начин залуу бий. Бас морь уяна. Миний дүү нар ч морь уядаг гэж түрүүн ярьсан даа. Дүүтэйгээ нийлээд нэгэнтээ таван айраг авснаар морь хурдалж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд долоо, найман жил айраг тасраагүй наадсан сайхан түүх бий. Уяач хүн чинь суралцаж дуусдаггүй улс даа. Удаан хугацааны сургуулилт, уйгагүй хичээл зүтгэл сая амжилтад хүргэдэг юм болов уу. Тэрнээс хөлслөөд тарлаад л морь уячихдаг юм биш.
-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн том нь хэдэн оны хаанахын наадам байна?
-1998 оны “Их хурд” байна. Хэдийгээр хүүхэд маань унаад 62-оор ирсэн ч надад бахдалтай санагддаг. Тэр жил их ч бороотой байж билээ. Өдөр шөнөгүй бороо ороод хүүхэд унаад, жолоондоо хөл нь тушаатай орсон нь тэр. Өөрөөр ч сумандаа л наадаж ирсэн хүн дээ, би.
-Өнөө жил Асгат суманхаа наадамд яаж наадав?
-Хар азаргаа дөрөвлүүлсэн. Өөр нэг хээр соёолонтойгоо наадлаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ажлын амжилт хүсье. Эрүүл энх байж, сайн сайхан яваарай.
А.Тэлмэн /2018 он /
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна