Сумын Алдарт уяач П.Чимэд: Миний үржлээс долоон адуу суманд шөвгөрсөн


Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх II багийн харьяат, сумын Алдарт уяач Пүрэвжавын Чимэд 1960 онд Хүйтэн булаг дахь хүн эмнэлэгт мэндэлжээ. Тэрээр “Цэргийн алдар” алтан медаль, Галт сумын 90 жилийн ойн медаль, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны Уяачийн алдар тэмдэгтэй.
-Орон нутгийн уяачдын ихэнх нь удам залгасан байх нь бий. Таны дээдчүүл морь уяж байв уу?
-Миний аавын ээж Лхамжав тайжийн охин байгаа юм. Хоёр охин, гурван хүүтэй хүн байж л дээ. Харин манай эмээгээс хоёр хүү, нэг охин төрсөн. Хөөрхий гурвуулаа бурхан болсон. Манай аав энэ айлын ууган хүү байлаа. Энэ тайж сайн эр байсныг одоо ч нутаг орныхон ярьдаг юм.
-Лхамжав гэж хүний хусуурын тухай түрүүн ярьсан даа. Ямархуу хусуур байх юм?
-Манай ахад байсан юм. Их богинохон, нэг тал дээрээ хоёр, гурван нүхтэй. Бас нэг сайхан харганан цах байсан. Хулгай хийж явахдаа л авчирсан юм гэсэн.
-Цах гэж юу юм бэ?
-Сур өлгөдөг юм. Өөрөө “Өндөөр өндөр уулын орой дээр сууж байсан сонин алтан харгана байна. Нэг ишнээс гурван хурууны үе шиг гурван салаа ацтай. Тэгэхээр нь өнгөлүүлж цах хийгээд өвөртөлж ирсэн” гэж ярьж л дээ. Тэр харганан цах, хусуур нь одоо байхгүй ээ. Ах л хойшоо зарсан байх гэж би бодоод байдаг юм.
-Мэдээж сайн эрийн унаа морь нь гэж янзын л юм байсан биз ээ?
-Аа, тэр бол ярих юмгүй. Далай вандаа бас их дархлагдсан хүн байсан юм гэнэ билээ. Энэ хошуунд хэдэн ядуу хүн байдаг байж. Тэднийг унаажуулж, хоол унд олж өгдөг. Болоогүй, хошуу ноён нь хамгаалдаг байсан гэсэн. Сайн эр гээд хэрэг тохоод баригдахаар нь сулладаг. Сайхан ч хүн байсан гэж ярьдаг юм аа. Одоо ч өнгөрсөн дөө, Магнай гэж хүн байсан. Тэр хүний хөгшин аав Дамдинсүрэн гуай “Лхамжав гурван эгчтэй байсан. Эгч нараасаа их айна аа” гэж ярьсан байдаг. Хөөрхий 97 хүрч өөд болсон. Хүү нь Далайвангийн ханхар Ёндоо гэж нутаг хошуугаараа алдаршихаар бас л том хүн байсан байгаа биз.
-Танай аав ямархуу хүн байсан бэ?
-Манай аав жижгэвтэр, миний багцааны л байсан даа. Залуудаа аятайхан хүн байсан гэдэг юм.
-Адуу малд иртэй юу?
-Сайн байлгүй яах вэ. Банзын Шувуун саарлыг сургасан гэж ярьдаг юм. Тэр их хурдан морь л доо.
-Алхаатай саарал морьдтой байсан гэсэн. Жороог хэлж байна уу?
-Тийм ээ. Тэр үед чинь өөрөө унадаг байсан хээр морь нь сайхан алхаатай. Одоо улсууд 60 милл-тэй явж байсан гэдэг. Хээр морийг бид сүүлийн үеийн Галтын сайн, сайн морьдтой тавьдаг л байсан. Гэхдээ 60 хүрч байсан юм болов уу, мэдэхгүй юм. Манай адуу бол цугаараа л алхаатай. Манай аав чинь олон ч адуутай байлаа. Одоо ч бидэнд үлдэгдэл нь байна. Надад гэхэд хоёр, гурван гүү бий.

-Та нэгдлийн адуу хэдэн жил малласан юм бэ?
-Зургаан жил малласан. Тэр үедээ унаган хээр морийг уяж, 1988 онд соёолон хол түрүүлгэж байлаа. Дүүгээ цэргээс ирэхэд нэгдлийн адуунаас хул үрээ түрүүлгэж байлаа. Нэг хар саарал азарга Төмөрбулаг талаас би авсан юм. Бас ахаасаа хээр азарга авсан. Тэр хоёр нэг нь аман хүзүүдэж, нэг нь тавлаж байлаа. Би чинь сайн уяж, сайхан ч наадаж явлаа. Гэхдээ цаг цагаараа байхгүй юм аа. Янз янзын айхтар юм тохиолдоод ханиа, хоёр сайхан хүүгээ алдлаа. Түүнээс хойш сайн морьтой байх гэж хичээсэнгүй ээ. Уг адууны дээд угшил бол сайн л даа. Жороо тасрахаараа хурд гардаг гэдэг үнэн байх. Эрдэнэмандал талын дүүгээсээ шарга азарга авч тавиад, гарсан нь сайн байсан. Том хээр азарганы маань төл болгон хурдаллаа. Харин энэ дүү нарын адуу, жаахан дангидаад, цус холилдоод өөд нь татах гэсэн өөрөө ч айхтар бүтэлтэй сайн уяхгүй, тиймхэн байна. Түүнээс биш миний адуу хурдан байсан. Хэнтийн Галшар угшилтай, Дорнод талаас адуу авч цус сэлбэж байлаа.
-Надад сайн хүрэн их морь заяасан юм аа гэж та хэлсэн. Тэр хүрэн морины талаар яриач?
-Их сайн морь байсан. Шүдлэндээ долоолж, хязаалан шигшигдээд хасчихдаг юм. Уг нь их хол явахаар байсан. Би ч залуу байж. Хойтон жил нь шаралхаад “Миний үрээ шөвгөрөхгүй юм бол бөх, морь хоёрын нэгийг даачихаад явна аа” гэчихсэн. Тэгтэл тэр жил нь азаргатай ноцолдоод миний хүрэн соёолон хүзүүндээ шарх авчихдаг юм. Гэхдээ уралдуулсан чинь азарган соёолон тавласан. Хөөрхий их ч шархтай байсан. Тэгж л хүрэн үрээгээ их хурдан болохыг мэдсэн юм. Тэгээд хавчиг жил нь жаахан бүтэл муутай.
-Азарга уу, морь болгосон юм уу?
-Морь болгосон. Түүнтэй чацуу хээр азаргатай байсан.
-Соёолонгоо азарганд уралдуулчихаад дараа жил нь хөнгөлчихжээ?
-Азарган соёолон уралдуулахгүй юу. Бусад нь морин соёолон байгаад тавласан чинь надад тусгай шагнал өгч билээ. Миний хүрэн үрээнд хүрэл медаль өгсөн. Тэгэхээр нь би “Алтан медалийг нь энэ жил хүрэл болгож өгч байгаа юм уу. За яахав, авъя авъя” гэсэн. Балдан гээд аймгийн уяачдын холбооны дарга “За чи хуцаад байлгүй, наадахыгаа аваач” гэсэн. Урд жил нь хасчихсан юм шүү дээ. Шүдлэнд нь би сургаж байсан чинь булчин дээрээс үмхээд авдаг юм. Дугтраад таттал нэг талынх нь сүүн шүдийг булга татчихсан байхгүй юу. Тэгээд “Миний хүрэн үрээний нэг талын шүдийг булга татчихсан шүү, та нар шүдлэхдээ хараарай” гэж захисан юм. Харин хавчиг жил нь олигтой давхиулж чадаагүй. Тэр үед олон ч баяр болдоггүй. Болж байгаа ганц нэг баярт тавихаар арай л нэг дутуу байгаад байсан. Тэгээд долоотой уяад уралдуулсан. Орчихмоор атлаа арав дотор давхиад байдаг. Надад бас нэг сайн бор морь байлаа. Миний бор морь том наадамд зол муутай атлаа бага наадамд бол явж өгдөг. Түүнтэйгээ хүрэн морио цуг уяад арай зөөлдүүлээд байж гэж боддог юм. Сүүлд хүүтэйгээ Хоолтын баярт очоод айлын жижиг хүүхэд тавьчихсан. “Миний хүү, хүрэн морио ингээд тавьчихлаа. Чи бор морио аргалаад унаад ирэх үү” гэсэн уурлаад болдоггүй. “Таны бор морийг би Хоолтын бригад оруулаад хаяна шүү. Тэрнээс цааш бор морь явахгүй” гэнэ. Бас ч үнэн л дээ. Хөөрхий, хүү маань 15,16 хүрчихсэн байсан. Тэгтэл таван цагаан морь Хоолтын бригадын тэр лүү гараад ирлээ. Би доошоо модны хаяанд нуугдаад суучихсан. Өнөөх чинь намайг үзэхээрээ л уйлаад унана шүү дээ. Тэгээд сууж байсан, таван цагаан морь ороод ирлээ. Энэ тавд миний бор морь багтаа биз гэж бодоод яваад ирсэн, нөгөөх чинь уурлачихсан сууж байна. “Би бор моринд томдож байгаа биз дээ. Дөрөв дээр өгсөж ирээд долоолчихлоо” гэнэ. Дараа нь Өвөрхужиртад нэг овоо тахидаг юм аа. Тэр үед телевизор байнд өгнө гэнэ. Их ховор байлаа шүү дээ. Хоёр морьтойгоо гараад очсон, хүү томдчихсон. Нөгөөд нь хүүхэд байхгүй. Тэгтэл манай нэг найзын дүү давхиад ирлээ. “Чи маргааш ганц азарга тавих юм бол хүүгээ өгчих” гэлээ. Тэгээд маргааш нь мордуулсан, миний хоёр морь угсраагаараа ирдэг юм. Хүүгээрээ гаргуулсан. Тэгсэн хүү “Аав би хүнддээд байсан нь үнэн л байгаа биз дээ” гэнэ. Түүнээс хойш хүрэн морь сайн давхисан. Суманд соёолонгоосоо эхлээд дөрөв шөвгөрсөн дөө. Одоо нэг гайгүй азарганы хэдэн төл бий. Энэ жилээс оролдож үзье гэж бодоод л байна.
-Морь сэтгэл дагадаг гэлцдэг. Та өөдрөг байх хэрэгтэй?
-Тэр үнэн юм шиг байна лээ. Би зурагт их үзнэ л дээ. Д.Даваахүү гуай тэгж ярьж байсан. Хэдэн жилийн өмнө зургаан адуу уяж очоод дөрвийг нь шөвгөрүүлээд, хоёр их насаа зургаа, долоогоор давхиулчихаж байлаа. Тэгэхэд Төмөрбулаг, Архангайн Цэцэрлэгээс уяачид ирсэн байсан. Хүрэлээ зааны баярт миний хүрэн морийг гуравлахад аймгийн морьд бүгд ирсэн. Тэгэхэд тэжээл амсуулаагүй шахуу миний хүрэн морь гуравласан. Хүрэн морь богино наадамд ч нилээн хэд түрүүлсэн. Хүрэнгийн өмнөх хээр азарга бол их ганган байлаа. Энэ суманд арваад шөвгөрсөн ч түрүүлж үзээгүй.
-Танай унаган адуу юу?
-Өөрийн л адуу. Тэр үед холоос авахаар сайн байдаг гэж бодоод урд талаас хоёр сайхан азарга авч тавьсан юм. Миний үржлээс долоон адуу суманд шөвгөрчихөж байсан шүү. Түрүү ч авч байсан.
-Таны ах дүү нараас морь уяж байна уу?
-Уяна, том ах сумын Алдарт уяач Гүрбазар, дүү сумын Алдарт Базар гэж улс бий. Харин дүү Чимэдбазар маань аймгийн Алдарт уяач цолтой. Одоо ч хүүхдүүд залгаад уяж байна. Дүүгийн хүү ч мөн уяж байна. Бас сайхан давхиулаад байгаа юм. Аймгийн Аваргын хүү ч уяж байна.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Таны оролцсон хамгийн сайхан наадмын дурсамжаар яриагаа өндөрлөх үү?
-Хоёр дүү, ахтайгаа сумын наадмын хоёр түрүү, азарганы хоёр айраг хувааж авсан нь хамгийн сайхан баяр даа. Мөн хар саарал азаргаа түрүүлгэхэд сайхан байлаа. Яах вэ, тухайн үедээ бариагүй ч түрүүлсэн л юм чинь. Манай хөгшин нялх хүүхдээ сугандаа хавчуулчихсан гараад ирдэг юм. “Яав аа хөөе” гэсэн “Манай саарал азарга түрүүлчихлээ” гэж билээ. Тэгэхэд гурван азарга түрүүлж ирээд хоёр нь хургаж зогсоод, миний азарга түрүүлчихэж билээ. Тэгсэн түрүүлж ирж байсан азарганы эзэнд пайз өгөөд, миний саарал азарга зурхай гишгэсэн байхад бариагүй. Ханьтайгаа ч олон баяр үзсэн, сайхан даа.
-Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье. Хурдан тууртын босоо цагаан хийморь үр, удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай.
-Баярлалаа. Та бүхэнд ч ажлын өндөр амжилт хүсье.
Д.Энхтуяа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
197.210.70.72
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и
Reply