Уяач Ц.Нацагдорж: Хар азаргыг хараад Даваахүү гуай “барахгүй эд байна” гэж билээ


Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Нацагдоржийн ярилцлагыг хүргэж байна.
-Монгол түмний бахархалт хүлэг Сандуйдоржийн хар гэж улс даяараа андахгүй. Та тэр сайхан хурдан хүлгийн эзэнтэй ах дүү юм байна.
-Тиймээ, би төрсөн дүү нь. Бид эхээс наймуулаа. Аав маань олон жил морь уяж, насаараа адуу хариулсан хүн. Одоо нас сүүдэр 80 хүрч байгаа настай өвгөн бий.
-Аав, ах хоёртойгоо хамт олон наадсан уу. Аав тань ямар цолтой уяач вэ?
-1997 онд улсад аав, ах бид гурав цуг явсан. Өвгөн хар очиж аман хүзүүдсэн. Нас дээр гарсан ч очоод түрүүлсэн юм, уг нь. Замаас нь азарга хийсэн л гэдэг, тэр л үнэн юм шиг билээ. Өвгөн ноёны наадамд хөлөөрөө явж очоод түрүүлж байсан. Аав маань зүүн бүсийн Алдарт уяач. Улсын цол авч чадаагүй. Тэр үед улсад их явж байгаагүй болохоор тэр байх даа.
-Аав тань аль зүгийн адуугаар наадаж байсан бэ. Мэдээж дээр үед унаган голдуу адуугаар наадаж байсан байх?
-Унаган адуутай байсан. Манай аавын хээр азарга их хурдан. Өвгөн харын эцгийнх нь эцэг хээр азарга. Улсад очоогүй л болохоос биш Баяндэлгэр, энэ суманд олон түрүүлж, айрагдсан азарга. Будын таван хүү байсан юм билээ. Уртнасан гэж бага хүүгийнх нь хүүхдүүдийн адуу улсад оров уу даа. Дэлгэрхааны солгой Алтангэрэлийн шарга даага, Оюунгэрэлийн хүрэн даага. Будын Цэрэндамбын адуу гэж сайхан халтар морь МНТ-ны 750 жилийн ойд айргийн тавд хурдалж байсан. Тэгэхээр өвөөгийн адуу сайн байж.
-Дээр үед энэ хавиар Галшар адуу сайн тарж байсан бололтой. Хээр азарганы дээд удам нь хэрхэн яригддаг вэ?
-Манай ээжийн аавд хар азарга байсан юм гэнэ лээ. Түүний төл юм. Дархан чигийн л юм шиг байна лээ. Өвгөн харын эхэд нь Чанцал саарал орж байгаа юм. Чанцал сааралд нэг гүү тавиад манай аавын хээр азарга нь гарсан. Аав хээр азаргыг залуугаасаа уясан, туж хурдан байсан гэдэг. Баяндэлгэрт соёолондоо бүдүүн азарганд уралдаад хол түрүүлж байсан гэнэ лээ. Даагандаа бол тувт түрүүлсэн. Арван хэд түрүүлсэн байх аа. Өвгөн харын эцэг хээр халтар азарга, хээр азарганых нь төл хар халтар азарга суманд нэг л хол түрүүлсэн юм. Тэгээд Өвгөн хар гарсан юм.
-Өөр эр төл байхгүй юм уу?
-Байсан, аавын үед суманд олон орж байсан. Ах бид хоёрын үед хар азарга, түүний үр төл байсан. Улсад явснаас хойш уяагүй. Ах маань өөд болоход хэдэн хүүхэд нь жаахан байсан. Миний мэдлийн эд биш болохоор нэг их хөдөлгөх гэсэнгүй. Харин адууг нь бүрэн бүтнээр нь байлгая гэж бодоод, үр төл авах талаар л анхаарсан.

-Хар азарга хичнээн төл гаргасан бэ?
-Арваад азарга бий. Ийш тийшээ гадагшаа явах биш, суманд ордог л юм. Ноднин Жаргалтхаанд ирдэг бор азарга айрагдаж л байсан. Төл бол тасраагүй, байгаа.
-Цэрэндондог гуайн хээр азарга, халтар азарга. Сандагдорж гуайд хар азарга нь байж. Танд өөрийн өмчний юм зааж өгсөн байлгүй. Таны нэртэй адуунууд ер нь яаж давхисан юм бэ?
-Өвгөн харын дүү сайхан халтар гүү өгсөн. Чоно идчихсэн. Энд чинь хангай ширүүн шүү дээ. Ахыгаа нас барснаас хойш би тэдний адуунд хоёр гүү тавьсан. Нэлээн хэдэн эр төл гарсан. Эд сайхан айрагдаж байгаа.
-Хар азаргыг хэр олон хүн ирж харж байв. Даваахүү гуай очиж харж байсан юм уу?
-Сунгаанд ирж харсан юм билээ. За энэ харыг бол барахгүй юм байна гэж ярьж байсан гэсэн. Аймгийн 70 жилд түрүүлж байхад би морьгүй очсон.
-Цэрэндондог гуай хэдэн хүүхэдтэй юм бэ. Хүүхдүүдээс нь морь уядаг уу?
-Таван хүүтэй, хоёр нь үгүй болчихоод байна. Бусад нь морь уяна.
-Сандагдорж гуай улсын цолтой юу?
-Аймгийн Алдарт уяач цолтой байсан. Улсын цол өгөх гэж байсан юм шиг билээ, авч амжаагүй явчихсан.
-Та сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Нэлээн хэд бий. Жилд алддаггүй юм, айрагдуулчихаад л байдаг. Энэ жил л найм, есөөр азарга, морь хийчихлээ.
-Сэтгүүлийн маань урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүлийн Хэнтий аймгийн тусгай дугаараас...
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
197.210.53.197
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.
Reply