Дархан түмэн эх зээрд халзан


Төрийн их баяр цэнгэл наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Долгорын Ганбаатарын Дархан түмэн эх зээрд халзан морийг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Нэгэн үеийн цуут хурдан хүлгийн удам, угшлыг дэлгэрүүлэн хөөвөөс:

Эцэг: Хэнтий аймгийн Галшар сумын нэрт уяач олон түмнээ “Ангасай” хэмээн алдаршсан Д.Банзрагч улс хувьсгалын 50 жилийн ойгоор саарал азаргаа түрүүлгэв. Энэхүү саарал азарга бол Галшарын нэрт уяач Донойн Цэгмидийн АХ-ын 30 жилийн ойгоор түрүүлсэн саарал азарганы үрийн үр аж. Д.Банзрагч 25 жилийн дараа төрийн наадмыг зорин ирж азарга түрүүлгэчихээд буцахдаа Баянжаргалан сумын нэрт уяач Н.Даваанэрэнгийн Санжаад саарал даага бэлэглэжээ. Д.Санжаа түүнийг нь Мөнх төрийн Мөнгөн магнай халзан азаргандаа хураалгаж, охин зээрд халзан унагатай болжээ. Хоёр талаас хурдны удамтай зээрд халзан даагаа Д.Санжаа хадам аав Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат “атигар” хэмээх Базарсадад бэлгэнд өгч. Базарсад түүнийг нь Манлай уяач С.Гэсэрваанийн цайвар хүрэн азарганы төл шарга халзан азарганд хураалгаад эр цавьдар халзан унагатай болж. Түүнийгээ Баяндэлгэр сумын Нүрзэд гэгчид өгсөн байна. Нүрзэд түүнийг нь уяж, шүдлэн, хязааланд нь сумандаа түрүүлгээд Баянжаргалан сумын Наваан-Осорын Дагвадоржид өгсөн ч уяж амжилгүй 1985 онд найз Ц.Нарангэрэлдээ бэлэглэжээ. Холын сайн цустай халзан азарга Ц.Нарангэрэлийнд ирсэн цагаас хурд тарьж, Дархан түмэн эх зээрд халзан, Бөмбөг халзан зэрэг цуут хурдан хүлгүүдийг бий болгожээ.
Эх: Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Сандагийн Цэрэндаш Баян сумын харьяат Очирын Санжаабүрэгээс алдарт Шийтэрийн зээрдтэй нас чацуу, эцэг нэгтэй цавьдар азарганых нь үр хүрэн халзан азаргыг авчээ. Энэхүү халзан азарганы үр хүрэн халзан азарга гарч, түүний төл хонгор халзан гүү гарсан нь Дархан түмэн эх зээрд халзангийн эх ажгуу.
Ийн Халхын цуут хүлгүүдийн цус нэвчсэн зээрд халзан үрээгээ Ц.Нарангэрэл өөрийн найз Батчулуундаа бэлэглэж, өнөөх нь Зүүнхараад цайны хүнтэй болсон ээждээ хонинд унуулахаар явуулжээ.
Хөөрхөн алхаатай зээрд халзан үрээг Д.Ганбаатар эртнээс сонирхож, хоёр ч удаа авахаар оролдоод бүтэлгүйтэж. Тэгж байтал нэг хавар айлын хөгшин бурхан болж, эмгэн нь нутаг буцахаар шийджээ. Яг энэ үед үнээ нь тугаллаж, тэргэнд орох сайн морь хэрэгтэй болсон тул Д.Ганбаатарт хандан тэрэгний морь, хязаалан эр хонь аваад зээрд халзан соёолонгоо өгчээ. Дархан түмэн эх зээрд халзан эзэнтэйгээ уулзсан түүх ийм буюу.

Халзан үрээг авчраад Д.Ганбаатарын дүү Батцэнгэл гаднаа уячихсан байхуйд нутгийн нэг өвгөн харчихаад “Энэ байдас шиг жижигхэн адуу давхих уу” хэмээн ихэд басамжилж байсан гэдэг. Арга ч үгүй юм. Тухайн үед Зүүнхараа, Баруунхараагийн адуу цус холилдоод томируун болчихсон байсан цаг л даа.
Зээрд халзан морь дараа жил нь хавчигтаа /1996 онд/ улсын наадамд очоод 17-д давхин “хоосонгүй” гэдгээ баталж, чамлаж байсан зарим нэгэнд хариу барьжээ. Харин түүний дараа жил буюу 1997 онд Мандал сумын 75 жилийн ой, Сэлэнгийн бага хурд уралдаануудад түрүүлж, Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд долоолоод, Хэнтий аймагт болсон Өвгөн ноёны наадамд 12-т давхисан байна. Ийнхүү нэлээд хэд уралдчихсан халзан морь Буянт-Ухаагийн дэнжид түрүүлэн ирж, түмэн олноо баясган төрийн наадамд долоотой түрүүлсэн дөрөв дэх хүлэг болсон юм.
Нэмж тодруулахад, тэр жил их насны морины уралдаан будилсан ч, зурхай хүрч эргэсэн морьдоос халзан морь ийн түрүүлсэн билээ. Гэхдээ Халхын том уяачид халзан морийг үл тоож “За яах вэ, будилаанд түрүүлсэн. Азтай юм” хэмээж байсан ч 1998 онд шигшмэл морьдын анхны “Их хурд” уралдаанд 13-т давхихад нь юм дуулгах адуу байна гэцгээж байсан гэдэг.
Түүнийг нь ч баталж халзан АХ-ын 78 жилийн ойгоор холхон тасарч түрүүлэн аргагүй хурднаа харуулаад, 2000 онд дахин түрүүлж амжилтаа бататгасан юм. Тэр жил Архангай аймагт анхны “Тамирын хурд” уралдаан болж, халзан морь давхар уяагаар уралдан магнайдаа тоосгүй өнгөлөн хэсэгтээ хүмүүсийн цай хоолны даруулга болсон билээ.
2001 он. АХ-ын 80 жилийн ой. Хүн бүхэн халзан морийг дөрөв дэх түрүүгээ хүртэнэ хэмээн битүүхэн хүлээж байсан цаг. Хэдийгээр тэдний хүсэл биелээгүй ч тэр цагийн тэнхээт хүлэг гэдгээ дахин харуулж, айргийн гуравт хурдалж, давхар уяагаар “Их хурд-2” уралдаанд долоод давхижээ.
2003 он. АХ-ын 82 жилийн ой. Ганцхан харайлтын зай байсан бол баараггүй айрагдах байсан ч зургаад баригджээ.

Ингэж халзан морь чамласан, бассан олон хүнд бие жижиг ч бэлчээр томтой адуу гэдгээ харуулж, монгол адууны гоёмсог давхилыг үзүүлж чадсан молор эрдэнэ юм. Уяа сойлгын хувьд холын уяатай. 13-14 хөлстэй байж давхидаг. Уяа нь ороод ирэхийн цагт хошуун дээгүүр нь хөхөлбөр мэнгэ гарч ирэх агаад мордоход ч, адуундаа сул явахдаа ч сайхан сайварлана. Зүс нь хувирч хонгор ч юм шиг, ухаа ч юм шиг болно.
Уяа зөв жилээ улам номхорч, унтамхай болохын зэрэгцээ амнаасаа урт шүлс савируулан зогсдог байсан гэдэг. Давхиж буйг нь харахад яралзсан хурд харагдахгүй ч ямагт тонгойн урд талын адуугаа үе үесхэн сортосхийн харсаар нэг мэдэхэд явж оччихсон, дайрч байдаг аж. Зориг ихтэй учир ямар ч морьтой уралдсан үл цуцдаг гээд сайн адууны шинж давамгай хүлэг байжээ.
1997 он
АХ-ын 76 жилийн ойн баяр наадмын түрүү
1999 он
АХ-ын 78 жилийн ойн баяр наадмын түрүү
2000 он
АХ-ын 79 жилийн ойн баяр наадмын түрүү
2000 он
“Тамирын хурд” бүсийн наадмын түрүү
2001 он
АХ-ын 80 жилийн ойн баяр наадмын айргийн гурав
Мөн шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд 14, “Их хурд-2” уралдаанд долоод хурдалж байсан.
"Тод магнай" сэтгүүлээс ...
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
197.210.76.46
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.
Reply197.210.76.46
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologi st.com сайтаас үзэж болно.
Reply192.82.85.166
Үнэхээр сэтгэл сайтын заяа сайн гэгчээр бахархам амжилттай байсан юмдаа эзэн нь мөнх байгээ бидний сэтгэлд
Reply