Жаахан шаргын нутгаас, Жавхлант шаргын хурдаас...

Өглөө хэрэндээ л яарч, ажлаа амжуулчхаад эртхэн гарах гэсэн ч санаснаар болсонгүй. Улаанбаатарын түгжрэлд урьдчилан төлөвлөх аргагүй болжээ. Бүхэл өдөржин гэгэлзэн яарсан ч үдшийн бүрэнхий нэвсийтэл нөмөрсөн хойно сая хотоос гарав. Цаг оройтсон хэдий ч нөгөөх догдлол хэвээр... Олон уралдаанд хамт явж намайг бараг “уншдаг” болсон зураглаач маань “Ингэдэггүй сэн их догдолж байх чинь” гэнэ. Бодвол өдөржин намайг харсаар тэсгэл алдсаных биз.
-Догдлолгүй яах вэ. Ойрд уралдаан наадам болсонгүй. Тэгээд ч “Жавхлант шарга” бол чансаа өндөр, төрийн наадмын түрүү, айргийн чансаатай хүлгүүд тодорч товойдог уралдаан шүү дээ. Дээр нь Сүхбаатарынхан сайхан нааддаг болохоор уралдааныг нь үзэх дуртай.
-Хурдны өлгий нутаг арга байж үү дээ. Их өндөр бай шагналтай уралдаан болно гээд улсууд яриад байна лээ.
-Тийм. Таван насныхаа түрүүг “Приус 20”-иор байлж байгаа гэнэ лээ. Дээр нь сонгомлын хоёр нас уралдана.
-Юу вэ? Долоон насны морьд уралдах юм уу?
-Тийм ш дээ. Энэ жилийн хамгийн анхны хамгийн том уралдаан. Дээр нь бай шагнал өндөртэй. Тэгэхээр хол ойрын улс их цуглах байх. Хотоос ч уяачид очих биз.
-Тэгвэл би шууд бариа руу явна аа.
-Яаж байгаа юм. Жаахан ч гэсэн амарч нүдний хор гаргахгүй.
-Хоцорчихвол хайран юм...
Бид ийнхүү хөөрөлдөн, Жаахан шаргын нутгийг, Жавхлант шаргын уралдааныг зорилоо. Замд элдвийг хөөрөлдөн давхисаар, 05:00 цаг өнгөрч байхад Баруун-Уртад ирж, би ч буудалдаа буулаа.
Сүхбаатарт бүү хэл Монголд дээгүүрт тооцогдох Дарьганга буудлын гадаах зогсоол машинаар дүүрснийг харвал хэдхэн цагийн дараа эхлэх уралдаан хэр чансаатай болох нь андашгүй. “Буудлаа урьдчилж захиалсан нь болж” хэмээн битүүхэн баярлаж, ороод шууд л ор руугаа үсрэн орлоо. Нэг мэдсэн их нас мордож байгаа тухай Ганпүрэв лайвдаж байна. “...Газар газраас ирсэн 119 хурдан хүлэг бүртгүүлж, 10-аад нь үүлдэрлэг байдал, сэрвээний өндрөөр хасагдлаа” гэнэ. Сүхбаатарынхан ч сүрхий сайхан нааддаг улс даа хэмээн бодохуй дор түүнээ нүүр номд зарлаж орхиод хувийн бэлтгэл базаан хэсэг холхилоо.
Их насны морьдын уралдаанд Сүхбаатар сумынхан илүүрхэж, түрүү аман хүзүүнд хурдалжээ. Дархан ханы бэлд уягдсан хүлгүүд даамай хурдан байгаа бололтой.
Дараагийн уралдаан аз хийморийн бэлгэдэл соёолонгоор үргэлжиллээ. Мөн л 100 гаруй хурдан хүлэг бүртгүүлж, 80-аад нь гарааны зурхайг зорьжээ. Соёолонгийн уралдаан Ганпүрэв тайлбарлагчийн хэлсэнчлэн “Гал гарахуйц” шимтэй сайхан болж, түрүү, айргийн хүлгүүдийг тосон авахдаа Сүхбаатарчууд их багагүй, эр эмгүй хөөрөн уухайлсан билээ.
Эхний өдөр дөрвөн насны морьд уралдах ёстой байсан агаад гурав дахь буюу хязаалангийн уралдаан товлосон цагаасаа нэлээд хожимдсон. Шалтгаан нь өнөө л ялгах, салгахтай холбоотой маргаан. Хожимдсон хэдий ч хязаалан барианд орж, сонгомол бага насны морьд уралдахаар гарлаа.
Эхний өдөр ийнхүү өндөрлөв.
Хоёр дахь өдрийн уралдаан шүдлэн насаар эхэлж, тэжээл өвсөндөө цадаж, тэнхээ тамир нь бялхсан үрээнүүд гарааны зурхай руу хөдөллөө. Энэ насанд 110 хурдан үрээ бүртгүүлж, 80 гаруй нь гарааны зурхайгаас эргэв.
Шимтэй сайхан үзүүштэй уралдаан болсоон.
Үүний дараа даага, сонгомол дунд насны хүлгүүд шандас шалган хурд хүчийг гайхуулав. Бяцхан эзний заавраар тэнхээ мэдэн хурдлах эрх хонгор үрээнүүдийг харах энэрч уярам, огшиж бахархам.
Хүний бяцхан үрс нь авхаалж самбаагаа шалган хүлгийн шандсыг гайхуулж түрүү, айрагт хурдлах нь МОНГОЛ НААДМЫН, МОРИН УРАЛДААНЫ СҮНС, СҮЛД билээ.
Жавхлант шарга СҮНСТЭЙ, СҮЛДТЭЙ уралдаан болсон.
ГЭХДЭЭ...
Нөгөө л эрлийз Монголын маргаан, ялгалтаас үүдэлтэй гомдол бухимдал сүүдэр мэт дагаж, над шиг хаа холоос догдлон догдлон ирсэн олон үзэгчийг гонсойлгосон байх. Сүхбаатарынхан шударга сайхан уралддаг хэмээн итгэдэг тэдний урмыг хугалсан байх.
ШАЛТГААН нь...
Аливаа зүйлийн учир шалтгааныг нэг талаас хайх нь өрөөсгөл. Жавхлант шаргын хувьд ч ялгаагүй. Урьд өмнөхөөсөө илүү хэл амтай, хэрүүл маргаантай болоход хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн байж болох. Үүнд:
1. Удтал хоригдож уралдаан наадмаар цангасан, өвөлжин морьдоо тэжээж, наадмын мөрөөсөл болсон уяачдад хамгийн таатай мэдээ байсан нь дамжиггүй. Тэр ч утгаараа Сүхбаатар аймгийн сумдаар үл хязгаарлагдан Улаанбаатар хот, ойр зэргэлдээ аймгуудаас уяачид уясан хүлгүүдээ ачин очжээ.
Угтаа аймгийн аварга хүлэг шалгаруулах зорилготой уралдаан улсын бүсийн чанартай болтлоо өргөжин, хол ойроос удам угшлыг үл мэдэх хүлгүүд нэлээд ирсэн тул зохион байгуулагчид ялгахад нэлээд ач холбогдол өгсөн гэнэ. Өөрөөр хэлбэл “Гаднаас ирсэн цустай адуунууд нутгийн уяачдын нэр дээр бүртгүүлсэн нь их давтагдсан тул ялгах хяналтыг чангаруулсан. Үүнээс улбаалан цөөн тооны монгол адуу хэлмэгдсэн байж болзошгүй” гэх тайлбарыг зохион байгуулагчид өгнө лээ.
2. Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” МСУХ удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийж, шинэ баг бүрдээд буйг морь сонирхогчид мэдсэн байх. Тэдний хувьд энэ уралдаан хамгийн анхны том ажил нь. Сүхбаатар бол уралдах сэтгэл зүй, бие бялдар нь давамгайлсан монгол адууны гол цөм нутаг. Жавхлант шарга бол аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан учир нөхцөл байдлаа харгалзан үзэх хэрэгтэй хэмээн үзэж сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдлыг харна хэмээн өөрсдөдөө “төвөг” уджээ. Нутгийн уяачдын эрх ашгийг хамгаалахыг зорьсон нь сайшаалтай ч ялгалтын асуудалд шийдэл олох ёстой байсан мэт. Энэ зун Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ой тохионо. Түүнээс урьтан ялгалтын асуудалд маргаан үл дагуулах шийдэл олох ёстойг энэ уралдаан томруунаар харууллаа.
3. Аливаа зүйл хоёр талтай. Өндөр бай шагнал амлах нь уяачийн хөдөлмөрийг үнэлэх, уралдааны цар хүрээг тэлэх сайн талтай. Гэвч нөгөө талаас дүрмийн бус тоглогчид олноор ирэх магадлалыг бий болгодог. “Жавхлант шаргын хурд-2022” уралдааныг зохион байгуулагчид эхний буюу уяачдын хөдөлмөрийг үнэлэх, хурдан морины уралдааны бай шагналд шинэ жишиг тогтоох тухайд түлхүү анхаарч бэлтгэсэн нь анзаарагдаж байсан. Үнэхээр ч уясан мориныхоо хурд шандсаар хурсан олныг цэнгүүлчихээд, хөдөлмөрөө үнэлүүлэн МАШИН хөлөглөөд гарах нь уяачид ямар сайхан байсныг хэлүүлэлтгүй мэдэрч байна.
Гэвч уралдаан наадмын гол сүнс нь хүүхэд, морь мэнд сайхан маргаан мэтгээнгүй уралдахад оршдог.
За тэгээд энэ мэтчилэн учир шалтгаан, нөхцөл байдлыг хайгаад байвал олон л доо. Гэвч эцсийн бүлэгт бүх зүйл нэг л цэгт огтлолцдог. Тэр бол уяачийн ёс зүй, жудаг. Уяачид ёс жудагтай, дүрмээ баримталж, ангилалд нь тохирсон адуугаа мордуулаад хэвшчихвэл уралдаан наадам будилж, уяач, зохион байгуулагчид нервтэхгүй юм. “Юмыг яаж мэдэх вэ? Мордуулаад үзье хасагдвал тэр л биз” гэсэн аз туршсан үйлдэл тань маргаан бухимдлын үндэс болж, дүрмээ баримталдаг жудагтай уяачдыг уруу татаж байна хэмээн бодож үзсэн үү. Өөрөөр хэлбэл дүрмээ дагаад монгол адуугаа уяж уралдуулан хоцорсон, хожигдсон уяач дараагийн удаа таны үйлдлийг давтана. Ийнхүү уралдаанаас уралдаанд дүрмийн бус тоглогчид нэмэгдсээр түүнээс улбаалан ЯЛГАЛТЫН маргаан гаарсаар байх болно.
Энэ бүхнээс болж монгол наадам, морин уралдааны үнэ хүнд унаж, уяачдын нийгэм дэх байр суурь ганхан, эцэстээ морь уралдах эсэх тухай асуудал яригддаг болоод байна. Тиймээс эрхэм уяачид хурдан морины зүтгэлтнүүд минь дор бүрнээ хичээн, жудаг ёсыг урьтал болгохыг уриалж байна.
Түрүүлж, айрагдсан болон эхний 10-т хурдалсан хүлгүүдийг цувралаар хүргэх болно.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна