Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Аав маань эмнэг сургалтын спортын мастер


Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Д.Батбаярын ярилцлагыг хүргэж байна.
-Танайх хэдэн үеэрээ морь уяж байна вэ. Өвөг эцэг, аавыгаа танилцуулаач?
-Манайх дөрвөн үеэрээ морь уяж байна. Аавын маань өвөөг Дэмдэгдоо гэдэг байсан. Буурай өвөөгийнхөө хурдан адууг сайн мэдэхгүй юм. Харин аавын аав Наваан-Осорынх зээрд голдуу адуутай айл байсан гэнэ лээ. Миний аав Дамдинзавын тухайд хонгор азарга авч, хонгор голдуу адуутай. Энэ нутгийн нэртэй сайн уяачдын нэг. Монгол Улсын эмнэг сургалтын спортын мастер, анхны “Алтан хараацай”.
-Өвөө тань зээрд голдуу адуутай байсан гэлээ. Тэднээсээ уяж хурдлуулж байсан болов уу?
-Уул гарал нь Баян сумын хүн. Морьд нь Баян сумандаа айрагдаж, түрүүлж байсан л гэсэн. Харин манай аав 30 гаруй айрагтай, 20-иод түрүү хүртсэн.
-Аавын тань морьдоос онцгой хурдалсан нь...
-Их, бага зэгэл гэж хоёр хурдан зээрд азарга байлаа. Суманд нэг нь гурав түрүүлж, хоёр айрагдсан. Нөгөө нь хоёр түрүүлж, гурав айрагдсан. Сүүлд бас их, бага хоёр хонгор халзан азарга хурдалсан. Дулаан адууны угшил гэсэн шүү дээ. “дулаан” Дамдинжав гуайгаас хонгор азарга авсны төлийн төл нь юм.
-Аль зэгэлийнх нь төл юм бэ?
-Хонгор халзан азарга Бага зэгэлийнх нь төл. Бага хонгор халзан 1993 онд сумынхаа 70 жилийн ой болон 1995 онд Баяндэлгэрийн 70 жилийн ойд тус тус айрагдсан. 1997 онд Архустад болсон Г.Пунцагбалжир агсны нэрэмжит хаврын уралдаанд дөрвөөр давхиад, 1999 оны сумын наадамд Сундуйжав Тод манлайн улсад түрүүлсэн Идэр хээртэй цуг ирж байсан. Түүнээс өмнө 1992 онд хязааландаа Эрчим хүчний ойн наадамд айрагдсан юм байна. Их хонгор халзан нь болохоор өвлийн уралдаанд гурав түрүүлж, хоёр айрагдсан. Аав минь 1984 оны сумын баяр наадмаар хоёр түрүү, гурван айраг авч сайхан наадсан байдаг
-Улс, бүсийн уралдаанд оролцож байсан уу?
-Тэр үед наадам цөөхөн байсан болохоор сумандаа л уралдуулдаг байсан. Гарч уралдсан нь түрүүн хэлсэн Архустын бүсийн уралдаан болон Баяндэлгэр, Хэрлэнбаян-Улаан сумдын ой.
-Хэдэн онд эмнэг сургалтын спортын мастер цол хүртсэн юм бол?
-1976 онд 28 настайдаа. Тэмээ, морь нийлсэн 70 бод сургаад эмнэг сургалтын Улсын залуу аварга болж, анхны “Алтан хараацай” цолны эзэн болсон гэдэг юм.
-Аав тань цол хэргэм авч байсан уу?
-Цол аваагүй. 1999 онд өнгөрөөд л би 16-тайгаасаа залгаж уясан даа.
-Таны уяж байсан морьдоос онцгойлон амжилт үзүүлж, нутаг уснаа нэрийг тань гаргасан ямар морьд байна вэ?
-Би 2000 онд цавьдар, цоохор хоёр морь уясан. Цавьдар соёолон морио гурав уралдуулж, гурвууланд нь айрагдуулаад цоохор морио нэг айрагдуулсан. Түүний дараа хул азаргаа 2011 онд түрүүлгээд, 2012 онд айрагдуулсан. Олон жил баярлуулах сайхан хурдан буян байсан ч алдчихаад олж чадаагүй.
-Хул азаргаа юу?
-Тийм. Тэрний дараа Их хонгор халзангийн төл хонгор азаргыг уяж хоёр түрүүлгэн, нэг айрагдуулсан. Хонгор морь энэ жил аавын нэрэмжит наадамд айрагдаж, Чулуутад болсон ургийн баярт айрагдлаа. Миний бас нэг хурдан үрээ 2002 онд даагандаа сумандаа түрүүлээд, Багануур дүүрэгт очиж айрагдаад, хязаалан бас сумандаа түрүүлж байсан.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон билээ. Нийт хэдэн айраг, түрүүгээр цол авсан бэ?
-2008 онд. 12 түрүү, 20 айргаар сумын Алдарт уяач болсон. Цолоо мялааж сумынхаа 90 жилийн ойгоор хоёр их морь айрагдуулсан ч нэг нь хүүхэдгүй гэдэг шалтгаанаар тав ухарч баригдсан. Уг нь нэг нь дөрөвт, нөгөө тавд орсон юм. Дараа нь 2011 онд хул азаргаа суманд түрүүлгэсэн.
-2017 оны наадмууд ч өндөрлөж байна. Хэрхэн наадсан бэ?
-Суманд ахын морь аман хүзүүдэж, минийх гуравласан. Үүн дээр ургийн баярын нэг айраг нэмэгдэх байх.
-Аавынхаа нэрэмжит уралдааныг хэдий үеэс эхэлж зохион байгуулж байгаа вэ?
-Энэ жил гурав дахь жилдээ хийлээ. Хоёр жил дараалан соёолон уралдуулсан. Энэ жил их морь уралдуулсан
-Таны хувьд хамгийн сэтгэл догдлуулсан, хоногшсон тийм баяртай наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе?
-2002 онд хул даагаа их хол түрүүлгэчихээд маш их баярлаж байлаа. Барианд орж ирэнгүүтээ үзүүр дээр бусгаж, араар ороод дахин бариа руу эргэхэд арынх нь адуу ирээгүй байсан. Тэгж хол тасарч түрүүлэхэд нь маш их баярласан. Түүнээс өмнө 2000 онд дөрвөн айраг авахдаа мөн их баярласан юм байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн их хэрэгт нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүлийн Төв аймгийн тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна