Эрлийз ангилалд түрүүлж айрагдсан хурдан хүлгэдийн дэлгэрэнгүй танилцуулга


“Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаан эрлийз дээд насны уралдаанаар салхиа хагалсан. Энэхүү ангилалд шандас шалгасан хурдан хүлгэдээс Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, “Ажнай шарга” галын уяач, Гаалийн Ерөнхий Газрын дэд дарга Бат-Очирын Цэрэнбалтавын “Магнай” хээр түрүү магнайгаар тодорч наадамчин олныг уухайлуулсан юм. Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, "Алтай констракшн" ХХК-ийн захирал, МУ-ын Манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр хурдалж, эзнийхээ шинэхэн цолыг мялаасан бол айргийн гуравт Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮЯ-ны сайд, Түндэнгийн Бадамжунайн Цахиур халзан хурдалсан. Шинэ цагийн монгол адууны шандас шалгасан уралдааны айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, “Макс” группийн захирал, МУ-ын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн зээрд, айргийн тавд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул "Эрдэнэс MGL" ХХК-ийн дэд захирал Ганзоригийн Тэмүүлэнгийн зээрд халзан тус хурдалж, хурсан олныг цэнгүүллээ.
Ингээд түрүүлж айрагдсан морьдын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншигч танд хүргэе.
Б.Цэрэнбалтавын Магнай хээр
Монгол төрийн наадамд өмтэй сайхан наадаж, адуутай нөхөрлөсөн эр хүний бахдалыг мэдэрч яваа эрхмүүдийн нэг нь Б.Цэрэнбалтав. Хурдны өлгий Сүхбаатар аймгийн унаган хүү адуу амьтай нэгэн бөгөөд 2008 оны улсын баяр наадамд хязаалан айрагдуулж томоохон наадмын өм нээгдэж байжээ. Ганц хязаалан ч биш тэр жилийн наадамд Б.Цэрэнбалт уяачийн од гийж, соёолон үрээ нь ч гэсэн цулбуур өргүүлэн төв цэнгэлдэхэд цоллуулж байсныг уншигчид санаж буй биз. Их зээрд азарга, бор мориороо улс, бүсийн наадмаас дөрвөн айраг хүртээд байсан тэрээр усан луу жилийн өнгө тольдох анхны бүсийн наадамд “Магнай” хээр соёолонгоо түрүүлгэж омог дүүрэн явна. Эзнийхээ төдийгүй гал уяаныхныхаа онгодыг дуудсан хурдан хээр Билэгдэмбэрэл Манлайн унаган адуу, Англи азарганых нь төл аж. Хөл хөнгөнтэй хээр даага 2009 онд Завхан аймагт болсон “Очирваанийн хурд” бүсийн наадамд түрүүлж, дараа жил нь шүдлэндээ Сэлэнгэд болсон Амарбаясгалант хийдийн наадамд есөлж, хязааландаа улсын наадмын эрлийз дунд насны ангилалд уралдан мөн есөлсөн байна.
“Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаан хээр соёолонгийн хувьд анхны уралдаан нь байсан бөгөөд өмтэй сайхан наадан, түрүү магнайгаар тодорсон нь энэ юм. Дашрамд сонирхуулахад Б.Цэрэнбалт уяач ийнхүү төрийн зарлигт наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртэж буй бөгөөд, нийт уншигчдынхаа өмнөөс улсын цолонд хүрч улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Шинэхэн Манлайн сартай хээр
“Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан Х.Бат-Эрдэнийн сартай хээр үрээ морь сонирхогчдын эчнээ танил. Даагандаа АХ-ын 89 жилийн ойн баяр наадмын айргийн тавд хурдалж, хэдхэн хоногийн дараа болсон Говь-Алтай аймгийн 70 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд түрүүлж, уясан эзэн, унасан хүүхдээ урмаар тэтгэсэн хээр даага эдүгээгийн Дүнжингаравын аман хүзүү юм. Угшил гарвалыг нь хөөвөл Төв аймгийн Цээл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Баяраагийн унаган адуу. Эх нь Алтанбулагийн “Жаал” хэмээх Шаравын адууны цустай. Харин эцэг нь Будённый үүлдрийн азарга байдаг аж. Даагандаа одоогийн эзэн Х.Бат-Эрдэнэдээ ирсэн бөгөөд шүдлэндээ улсын наадамд эрлийз бага ангиллын уралдааныг хөтөлж явсаар үзүүр дээрээ суун зургаалсныг уншигчид санаж буй биз.
Хээр хязаалан луу жилийн өнгөө Дүнжингаравын хурдаар тольдож тун чиг өнгөтэй наадсанд шинэхэн Манлай сэтгэл хангалуун байгаа гэсэн шүү.
Т.Бадамжунайн Цахиур халзан
Монголын морин уралдааны үндэсний холбооны Ерөнхийлөгч Т.Бадамжунай үндэсний өв соёлоо дээдэлдэг, адуунд элэгтэй нэгэн. Чухам тиймдээ төрийн ажлын их алжаалаа хурдан хүлгэдээ харж тайлдаг хэмээсэн удаатай. Луу жилийн өнгө тольдох анхны бүсийн уралдаанд арын хангайн хүүгийн Цахиур халзан айргийн гуравт хурдалж, ирэх жилийнх нь онгодыг даллалаа. Шүдлэндээ улсын наадамд айргийн таваар хурдалж, хэдхэн хоногийн дараа болсон Сэлэнгийн бүсийн наадамд түрүүлж байсан халзан үрээ уг нь Манлай уяач Б. Содномцогийн унаган адуу. Эцэг хээр азаргыг нь МУ-ын Алдарт уяач Тэрбишээс авч байсан бөгөөд харин эх буурал гүү нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, яруу найрагч Ай, Төмөр-Очирын унаган адуу . Монгол адууны удам угшлыг сайжруулахад ихээхэн анхаардаг Манлай уяач халзан унагаа төрсөн даруйд цахиур хагалах хурдан хүлэг болохыг бэлгэдэн “Цахиур” халзан хэмээн нэрийдэж, 10 жил нөхөрлөсөн журмын нөхөр Т.Бадамжунайдаа бэлэглэсэн хэмээдэг. Халзан үрээгээ шүдлэнд нь айрагдах тэр жил Т.Бадамжунайн ойрын төрөл талийгаад удаагүй байсан тул хүргэн Э.Анарын нэр дээр мордуулсан нь тэр аж. Харин өнгөрсөн жилийн тухайд ханиаднаас болоод улсын наадамд мордоогүй Цахиур халзан хэдхэн хоногийн дараа болсон Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн наадмын хурдан хязаалангийн уралдаанд айргийн гуравт давхисан. Энэ он гарсаар халзан үрээ хоёр уралдаад буй бөгөөд Сэлэнгийн бүсийн уралдаанд түрүүлж, “Дүнжингаравын хурд-2012”-д гурвалсан билээ. Дашрамд сонирхуулахад Б.Содномцог уяачийн уясан их насны морь “Дүнжингаравын хурд-2012” 11-ээр давхисан бол, түүний өмнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уралдаанд алаг азарга нь тавлаж, Хушаат суманд болсон хаврын бүсийн уралдаанд Гадас халзан азарга аман хүзүүдэн, Төв аймгийн Батсүмбэр суманд болсон уралдаанд Цоохондой хэмээх их морь нь дөрвөлсөн байна.
Тод манлайн унаган зээрд
“Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд айргийн дөрвөөр хурдалсан Д.Цэрэнжигмэдийн зээрд азарга энэ жил долоотой. Эцэг зээрд азаргыг нь 2001 онд ОХУ-ын Чита мужаас дааганд нь авчирч байсан бол эх нь Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Сүхээгийн унаган адуу. Бүр тодруулбал улс бүсийн наадмын нэг түрүү, нэг айргийн эзэн Зандан хүрэн азарганых дүү гүү юм. Зээрд азарга даагандаа төдийлөн амжилт үзүүлээгүй ч шүдлэндээ 2008 оны Алтан-Овооны төрийн тахилгат наадамд айргийн гурваар хурдалж, хязааландаа буюу 2009 онд улсын наадамд дөрвөлөөд, Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд түрүүлж, 2010 онд соёолондоо “Дүнжингаравын хурд-2010” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүлж, шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд зургаалж байсан. Харин 2011 онд ханиадны улмаас төдийлөн амжилт гаргаж чадаагүй ч усан луу жилийн анхны бүсийн уралдаанд урамтай сайхан наадан айргийн дөрөвт хурдаллаа.
Г.Тэмүүлэнгийн зээрд халзан
Сүүлийн жилүүдэд өмтэй сайхан наадаж буй Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, "Эрдэнэс MGL" ХХК-ийн дэд захирал Ганзоригийн Тэмүүлэнгийн зээрд халзан үрээ луу жилийн анхны томоохон наадамд айргийн таваар хурдаллаа. Соёолон зээрд үрээний эцэг нь Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн Араб өндөр халзан азарга бол эх нь Угтаалын жижиг хүрэн халзан гүү юм билээ. Даагандаа уягдаагүй зээрд халзан, шүдлэндээ “Эрдэнэт хурд-2010” бүсийн уралдаанд түрүүлж, хязааландаа Эрдэнэтийн овооны наадамд аман хүзүүдэн, улсын наадмын эрлийз дунд насны ангилалд долоолж байсан удаатай. Шинэ цагийн монгол адууны төлөөлөл зээрд халзан үрээний уяаг МУ-ын Тод манлай уяач С.Ганхуяг тааруулжээ.
Бэлтгэсэн А.Тэлмэн, фотог М.Батчулуун

















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна