СУМЫН АЛДАРТ УЯАЧ Л.БАТЖАРГАЛ: СОЁОЛОН ТҮРҮҮЛГЭСЭН ТЭР ЖИЛ БҮР САЙХАН


Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Баруун-Урт сумын харьяат, сумын Алдарт уяач Лосолын Батжаргалын ярилцлагыг уншигч танаа хүргэе.
1955 оны хавар инээдмийн баяраар ижий, аавдаа ирсэн бяцхан хүү хожмоо моторт хүлгийн залуурч болж, Онц тээвэрчин, Осолгүй манлай жолооч болж байжээ. Харин бид энэ удаа түүний морь уясан түүхээс хуваалцлаа.
-Таны дээдчүүл ч бас хурдан хүлгийн дэл сүүл шуусан уяачид байв уу?
-Тийм ээ, би удам залгасан уяач. Манай дээдчүүл Буяншавараар нутаглаж байсан улс. Аав, ах нар маань морь уяна. Аав Савааны Лосолын хүрэн азарга, хээр морь, соёолон ухаа, хязаалан хүрэн морийг тус тус айрагдуулсан байдаг. Манайхны нутгаар аймгийн наадмаас хүүхэд нь ойчсон эмээлтэйгээ хүрэн азарга очсон гэнэ лээ. Тодруулбал, манай өвөөгийн ах Өлзий-орших гэж аймгийн Арслан цолтой хүн. Энэ ах маань адуу малд явж байгаад эмээлтэй хүрэн азаргатай таарч очиж авч л дээ. Сүүлд сураг дуулах нь ээ эзэн нь ирэхэд манай өвгөчүүл үнэ өртгийг нь өгөөд авч үлдсэн гэдэг юм. Халзан гаралтай адуу байсан шиг байна лээ.


Намайг багад аав нэгдлийн мал маллана. Тэгээд намайг сургуульд ороход манайх сумын төв рүү орсон. Ээжийн маань ах Дэнжиннямын Норов гэж өвгөн бас байлаа.

-Хүрэн азарганы хураасан гүүнээс нь Нийгмийн хонгорын эх бөгтөр хүрэн гүү гарсан гэлцсэн.
-Тэгж ярьдаг юм. Өлзий-Орших өвгөний нийгэмчилсэн хүрэгч гүүнээс Нийгэм хонгорыг гарсан гэсэн.
-Хүмүүс тэр хүрэн азаргыг Монхцоо гуайн хүрэн азарга байсан гэх юм билээ.
-Халзангийн айлын адуу шиг байна лээ. Яг хэнийх гэдгийг мэдэхгүй байна.
-Таны хувьд хэзээнээс морь уяж байна вэ?
-Хүүхэд байхаас адууны захад өслөө. Багадаа аав, нагац хамаатны Жунжаа Дуламсүрэн гэж өвгөний уясан морьдыг унадаг байлаа. Жунжаа Дуламсүрэн нь яриа Мөнхийн хээр гэж хурдан хээр азаргатай. Жунжаагаас яриа Мөнх гэж өвгөн авч, сүүлд Мөнхийн хээр нэртэй болсон. Бас Махбуриадын улаан гэж Асгатад хөшөөгөө босгосон улаан азарга байна. Манай сумын Нямаа гэж хүний угшилтай адуу. Би тэр улаан, Мөнх гуайн хээрийг унаж уралдаж явлаа. Тэр нь 1964-1965 оны үед. Хоёр сум нийлдэг жил буюу 1964 онд өвгөний хар халтар азаргыг унаж суманд тавлуулсан. Манай Жунжаа чинь моринд дуртай, энд тэндхийн адуу их авна. Санаж байгаагаас сүүлд Уулбаянаас нэг саарал азарга авсан. Дараа нь энэ азаргыг нь манай сумын ангаа Молом авсан байх аа.
Миний хувьд 1976 онд цэргээс ирээд морь уяж эхэлсэн. Түүнээс өмнө ганц нэг уяжх гэж оролдож л байлаа. Цэргээс ирсэн тэр жил аав хээр даагыг суманд аман хүзүүдүүлсэн. Дараа жилээс нь уяачийн хувьд наадмын өм нээгдсэн дээ.

-Ямар насны морь уяж, ямар амжилт гаргав даа.
-1980 онд их насны ухаа морь аман хүзүүнд давхиулсан. Энэ аавын адууны удмын гүүнээс төрсөн юм. Эцэг нь сумын Алдарт уяач Батдэлгэрийн азарганы төл болно. Ах нь ааваасаа хойш аавынхаа хэдээс ухаагч гүүг тэр азарганд тавьж, хэдэн гайгүй төлтэй болсон юм. 1982 онд хүрэн хязаалан дөрөвлүүлсэн. Чадраа гэж аавын дүүтэй суусан ангийн даргын алба хашсан өвгөн байлаа. Тэр өвгөн манайхыг айл гэр болоход хүрэн морь бэлэглэсэн юм. Гэхдээ хязаалангаасаа хойш айрагдаагүй санагдана. Хойшоо зарчихсан. 1963 онд Норов гэж өвгөн Дорнодын Эрээний тэрэгний үйлдвэрт ажиллахаар явсан. Явахдаа аав бид хоёроос хэдэн адуу авч байсны нэг нь байгаа юм.
-1984 онд хонгор халзан даага гуравлуулсан гэж байна.
-Аавын үлдээсэн хонгор гүүний төл Батдэлгэрийн хонгор азарганы төл байгаа юм. Дараа жил нь хонгор хязаалан суманд түрүүлгэсэн. 1986 онд III бригадын сонгуулийн наадам, сумын наадам, наймдугаар сард болсон Тууварчдын баяраар их нас соёолонд уралдаж түрүүлгэсэн.
-1987 онд хүрэн хязаалан гуравлаж, хүрэн даага түрүүлэн, 1988 онд хүрэн соёолон, хээр азарга тус тус дөрөвлөжээ.
-Энэ хүрэнгүүд нь манай хүрэгч гүүний төлүүд. Нийгэм хонгорын эхийн талын хүрэгч гүү байсан юм.
-1996 онд хоёр хонгор их нас дараалан оруулсан тухай цуваа байна.
-Манай сумын Баянцагаан гэж их тахилгатай уул бий. Жилдээ их гурван нас уралдаж тахидаг уул байдаг юм. Тэнд оруулж байлаа. Энэ тахилгаар чинь хүрэн морь, хүрэн соёолон тус тус түрүүлгэж, хонгор хоёр морь дараалан оруулсан. 2008 онд хүрэн азаргаа мөн л энд түрүүлгэсэн. Намайг их ивээдэг хайрхан байгаа юм. Хоосон буцсан удаагүй шүү.

-Та нэгдэл нийгмийн үед ямар ажил хийж байсан юм бэ?
-Захиргаадалтын үед жолооч явлаа. Хөөрхий загнуулаад л морь уяад явна шүү дээ.
-Одоо таны хүүхдүүдээс морь уях юм уу?
-Хүүхдүүд морь уяхгүй ээ. Том хүүгээ 27,28тай алдчихсан.
-Уучлаарай.
-Амьдрал юм даа. /санаа алдав. Сурв/ Удаах хүү маань Замын-Үүдэд ажилладаг. Бага нь охин байгаа юм. Харин дүүгийн хүүд хэдэн адуу бий. Баянхүрээнд Болдхуяг гэж хүү байна.

-Яриа маань энд хүрээд өндөрлөж байна. Сайхан наадмын дурсамжийг сөхвөл ямар байна.
-Оролцсон наадам бүхэн сайхан. Тэр дундаас соёолон хонгор морь түрүүлдэг жил байна. Норов ахын хүү сумандаа ирж барилдаад, би хонгор морио түрүүлгээд л. Ээж минь байсан үе тун ч сайхан наадаж билээ. Ер нь морь уяж байхад аль будилахыг тэр гэх вэ. Хонгор морио соёолон жил нь өөрөө хооллож ирчхээд, морь мордохыг анзаарсангүй. Хүн амьтан ирээд үг холдчихгүй юу. Тэгсэн нэгдлийн дарга гадаа 69-тэй ирээд загнаж байна шүү. “Чи морь малаа мордуулах юм уу? Үгүй юм уу. Хурдан морьтой нь ганц чи биш. Морь гараад явчихлаа” л гэнэ. Би ч сандраад хүүгээ мордуулж аваад, талбай хавиас тавьчихсан. Наанах ахын хүү барилдаад хоёр давчихаж байгаа юм. Чадраабал ах морь амдаж харъя л гэнэ. Манай хүргэн Ооёо шинэ мотоцикльтой ирчихсэн. Урам ороод явцгаалаа. Давхиад очтол хошууны наана түрүүчийн морьд ороод ирлээ. Манай сумын Амгалан багшийн ухаа халзан азарган соёолон ташаалдчихаж. Хонгор морь цээж өнгөлөх маягтай. Араасаа нэлээд айл саахалтын чинээ хөндий ороод ирлээ. Ах “Хурдан байна даа” л гэнэ. Удсан ч үгүй хошуу ороогоод тоос бужигнаад соёолон гараад ирэх нь тэр. Ингэж л түрүүлсэн юм даа. Амгалан багш намайг 4-р анги төгсгөсөн багш маань байгаа юм. Моринд их дуртай хүн л дээ. Багш “Чиний хонгор морийг хурдан байгааг дуулсан. Хүүхэд үгэнд орсонгүй. Хонгор морь л гарч ирэх байх, тэрэнд битгий их зүүлгээрэй. Ар дээрээс нь ам татаж уралдахыг бодно шүү” гэж захисан юм сан. Даанч үгэнд орсонгүй. Манай жаал хонгор моринд чинь зүүлгэж байж хонгор азарга нь 6,7-гоор орлоо гэж ярьсан. Мориныхоо хөлсийг хусаад зогсож байсан дарга ирээд “За баяр хүргэе. Түрүүн жаахан чанга үг хэлчихлээ, аргагүй хурдан морь юм даа” гэж хэлсэн. Ай, сайхан наадаж билээ. Миний ихэнх айраг түрүүг бүрлээч хүү маань авч өгсөн юм шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна