Их гүрний сүр эгэлгүй хурдан Хүннү халтар


Дорнын талаас эхтэй
Домогт хурдан хүлэг
Ховдын цэнхэр хязгаарын
Хотолыг цэнгүүлж шуугиулсан
Сайхан дүрээрээ гайхуулж
Шандас хурдаараа огшуулж Адуунд хайртай эрсийн
Аньсагийг чийгтүүлж гэгэлзүүлсэн
Хурдан тэр ажнайг
Хүннү халтар хэмээдэг
Их гүрнээр нэрийдсэн
Илбэ шидийг хураасан
Эгэлгүй тэр хүлэг
Хоймор нутгаар овоглодог

Хурдан морь сонирхогчдын хайртай хүлэг ХҮННҮ халтар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзоригийн унаган адуу. Эцэг нь Ставрополийн морин заводын Либерал дуудлагатай халтар азарга, харин эх нь МУ-ын Алдарт уяач Тэрбишийн буурал азарганы төл буурал гүү юм. Энэ буурал гүүний эх нь Тод манлай уяач Д.Ононгийн Мөнгөн зээрд хэмээх гүү байдаг бөгөөд халтар азарганы эх талд Их салхин, Солонго цавьдар зэрэг морин тойруулгын хурдан азарганууд ордог билээ.
Удам сайт халтар үрээг анх таньж авсан хүн бол Ховд аймгийн “Алтайн унага” МСУХ-ны нарийн бичгийн дарга Доржийн Батхуяг юм. Зүүн талаас авчирсан халтар хязаалан нь нэг жил зургаа түрүүлэн, сайн хүлэгт санаархдаг эрсийн харааг булаажээ. Хурдан халтарыг олзлон харж, онцгойлон тандсан эрчүүдийн нэг нь морь тайлбарлагч Б.Ганпүрэв. “Баруун хязгаарт баараггүй хурдан адуу байна” хэмээн сайн санаж явдаг ахдаа дуулгаж, хүлэг эзэн хоёрыг учруулсан байдаг. Монгол орны төв цэгт төрийн наадамд хоёронтоо айрагдаж, баруун, зүүн бүсэд бахархалтайгаар түрүүлсэн ХҮННҮ халтар хэмээх цуут хүлгийн амжилт, алдрыг дурс юу.
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Т.Батзоригийн Либерал дуудлагатай халтар азарга
Эх: Т.Батзоригийн буурал гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:
2019 онд хязаалан:
-Ховд аймгийн Жаргалант суманд болсон бооцоот уралдаанд түрүү
-Ховд аймгийн Манхан суманд болсон аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүү
-Ховд аймгийн баяр наадамд түрүү Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүү
-Ховд аймгийн Булган суманд болсон Жангар наадамд түрүү
-Ховд аймгийн шигшмэл хурдан хүлэг шалгаруулах уралдаанд түрүү
2020 онд соёолон:
-АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав




2021 онд хавчиг:
-Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү

2022 онд долоотой:
АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тавд



тус тус хурдалсан билээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна