Түрүүлэх морь надад бий...


Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Батмөнхийн Батхүү энэ зун ганзага дүүрэн наадаж, гайхам амжилт үзүүлэн төрийн зарлигт наадмуудаас нэг түрүү, есөн айраг хүртлээ.
Улсын наадмын цоллогоо
АХ-ын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд их нас, /Хулгар хээр морь айргийн дөрөвт/, соёолон, /Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул Сэнгээгийн Бямбасүрэнгийн хүрэн соёолон айргийн дөрөвт/ шүдлэн /Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Ч.Энхбатын сартай хүрэн/айрагдуулж, хэдхэн хоногийн дараа болсон Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, төвийн бүсийн уралдаанаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн.

Хулгар хээр улсын наадамд айрагдаж буй нь
Төвийн бүсэд бор халзан азаргаа айргийн гуравт, Хулгар хээр морио аман хүзүүнд хурдлуулж, улсад айрагдсан С.Бямбасүрэнгийн хүрэн соёолонг түрүүлгэж, зээрд хязааланг нь айргийн тавд давхиулан, сонгомол дээд насны ангилалд Ц.Тувааны хар азаргыг аман хүзүүнд хурдлуулав. Ийнхүү төрж өссөн Төв сайхан нутгийнхаа түүхт ойн 45 айраг, түрүүний тавыг нь Б.Батхүү уяач дангаар хүртэн, уяачийн ур ухаан, эрдмээ гайхуулав. Үүнээс гадна нас болгонд шахуу түүний нэртэй хүлгүүд арав дотор хурдалсаныг уншигчид санаж буй байх.
Бахтай сайхан.

С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон хөлсний хашаанд
Гэвч уралдаан дуусаагүй байв. Энэ зуны гурав дахь уралдаан алс холын Алтайд өрнөж, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд бор халзан азарга айргийн дөрөвт, Хулгар хээр морь нь айргийн гуравт хурдалж, хүрэн соёолон зургаад давхив. Ийнхүү Б.Батхүү уяач энэ зун төрийн зарлигт наадмаас нэг түрүү есөн айраг хүртсэний ихэнхи нь буюу зургаа нь дээд насны амжилт байх аж.
Өвлийн жаварт хайрагдаж, хаврын хавсарганд нүдүүлсэний хэрэг гарч, тэрээр дээд цолтны эгнээнд дэвших эрхээ өвөртөллөө.
Ийнхүү баясан суухуйд нэгэн явдалд санаанд ургав. Наадмын өмнөхөн Батхүү Манлайтай таарч их насны морьдын сунгааны талаар сонжсон юм. Мөнхбат Тод манлайхтай ойр байгаа гэдгийг мэдэх тул битүүхэндээ Дүүгүүр хээрийнхээ талаар сураглаж байгаа ухаантай. Тэгсэн мань эр “найзад нь түрүүлэх морь байхад юу гэхэв дээ” гэдэг юм.
Хавар их хурдан байсан хээр морийг нь таг мартжээ.Хоёр ч бооцоот уралдаанд түрүүлж, нэгд нь аман хүзүүнд хурдалсан хээр морь эзэндээ машин авч өгсөн дуулдаж байсан юм. Тэрүүхэн мөчид мартчихаад, тоглоом тохуу болгоод л өнгөрлөө.
Улсын наадмаар ч өнөөхөө санасангүй. Харин Төв аймгийн ойд түрүүлэн алдад аман хүзүүдэхэд нь л сая санаж, “хурдан хээрийгээ хэлжээ” хэмээн ухаарсан билээ.

Хулгар хээр төвийн бүсэд аман хүзүүнд хурдлан цоллуулж буй нь...
Улсын наадамд тарган талдаа уралдаад айрагдсан хээр морио төвийн бүсэд түрүүлнэ гэсэн дүүрэн итгэлтэй Б.Батхүү уяач уралдахын өмнөх өдөр уралдаанч хүүхдээ суулгаад хичээнгүйлэн ингэж захижээ.
“...За маргааш хээр морь чинь түрүүлнэ. Ерөөсөө өнгөлүүлж болохгүй шүү, дарж байгаад хүмүүсийн үзүүр дээр ирээд явуулаарай” гэж.
Улсад их морь, соёолон айрагдуулж, төвийн бүсэд соёолон түрүүлгэчихсэн туршлагатай хүү тул санаа амар байв.
Гэвч тооцоо өөрөөр эргэж хээр морь эргээд л өнгөнд... Тувт өнгөлсөөр, үзүүр дээрээ зээрдэд дайруулан аман хүзүүдэх нь тэр. Уяач, уралдаанч хэн хэнд нь сургамж болсон уралдаан болов.
Хавраас эхлэн уралдсан хээр морь зургаа дахь уралдаанаа Говь-Алтайд хийж, давхар уяагаар айрагдсан хоёр хүлгийн нэг болж, гуравт баригдав.
Ийнхүү Батмөнхийн Батхүү уяачийн уясан Хулгар хээр морь өнөө жил зургаа уралдахдаа хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдэн, хоёр айрагдлаа.

Мордсон л бол айрагддаг молор эрдэнэ Хулгар хээр өнөө жил хавчиг зургаан настай идэрхэн ажнай. Угшил, гарвалыг нь уудлан үзвээс аргагүй аархах цустай хүлэг санж.
Хээр морины өвөг эцэг нь Тод манлай уяач Г.Алтангэрэлийн Дунд хүрэн азарга. Харин өөрийн эцэг нь Ц.Буянбаатарын зүүн бүсэд айрагдсан Тод хүрэн азарга. /Тод хүрэн азарга 50 хувийн цустай/

Ц.Буянбаатар АХ-ын 102 жилийн ойд айрагдсан унаган хүлгүүдтэйгээ
Эх хээр гүүний удамд төрийн зарлигт наадамд хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдэн, гурав айрагдсан алдарт Тугал ухаа азарга ордог.
Хулгар хээр хаврын цасан шамаргатай тэр нэгэн өдөр Цагаанбандийн Буянбаатарын /Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул/ адуун сүрэгт тэнцсэн бөгөөд даагандаа Нямтайваны Эрдэнэдалайд иржээ.

Даагандаа
Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул хурдан морь шинжээч, зураач Аюушийн Батболд Эрдэнэдалайд хэрэг болгон нэгэн зүйлийг чухалчилсан нь, хээр дааганы тухайд байж. "Буянбаатарын адуунд нэг аятайхан даага байна. Чи тэрийг ав. Би Буянбаатарт хэлье" гэж. Төд удалгүй Буянбаатар залгаж, наймаа хийж сурсан ах дүүс "за зү" л болж, чихгүй шахам хээр даагыг гурван сая төгрөгөөр авахаар тохирсон Н.Эрдэнэдалайд гэргий нь хадгалж байсан мөнгөө өгчээ. Хүсэл сонирхлыг нь дэмждэг ханьтай байх хичнээн сайхан.

Аймгийн Алдарт уяач Нямтайваны Эрдэнэдалай
Хээр даага тэр жилээ уралдалгүй өнжиж, шүдлэндээ хурдан байв. Гэтэл улсын наадмаар яагаад ч юм бариад уячихаж. Тэр жил ковидоос болоод зөвхөн улсын наадам л зөвшөөрөгдсөн байлаа. Уяа нь зөв, хурдан байгаа үрээгээ ганц ч болтугай уралдуулчих юмсан гэсээр Партизаны наадамд мордуулав. Наадам ховор цаг тул улсад уралдсан үрээнүүд цөм ирж, хээр үрээ хол зайлан түрүүлэв.

Шүдлэндээ
2021 онд хязаалан: Уршигт өвчнөөс болоод улсын наадам цуцлагдаж, уяачид жагсаал цуглаан хийж байж гурван бүсийн уралдааныг хүлээн зөвшөөрүүлдэг жил. Хээр үрээ баруун бүсийн уралдааныг зорин очсон ч бас л бариад уячихаж. Улс амьтан хараад “энэ жаахан хээрийг уралдуулчихгүй” хэмээн өхөөрдөнгүй ярьж байсан гэдэг. Сунгаануудад хэрэг тарьсаны сураг дуулдаа юм байлгүй.

Хязааландаа
2022 онд соёолон: Улсын наадам. Соёолон уралддаг 12-ны өглөө бороо орж, өрөөсөн засаатай азарган үрээ аргагүй дутаж есөд хурдлав. Давхар уяагаар даагаа нэхэн Ховдыг зорьж түрүүлэн ирж түмэн эхээр цоллуулан төрийн зарлигт наадмын анхны хишгээ хүртлээ. Яг үүнтэй зэрэгцэн хээр соёолон засаатай, засаагүйн талаарх яриа дэгдэж.

Соёолон баруун бүсэд түрүүлж буй нь...
Наадмын дараа Б.Батхүү уяач нэлээд бодсоны эцэст үлдсэн засааг нь авчээ. Ийнхүү өнөө жилийн наадмуудад өнгөлж уралдсан Хулгар хээр морь болсон түүхтэй.
Хээр морь соёолондоо Б.Батхүүд ирж, Б.Батхүү Т.Мөнхбаярт бэлгэнд өгсөн гэнэ лээ.

Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр Хулгар хээртэйгээ
Олон жил төр, түмнээ баясган түүчээлж хурдлах болтугай.
А.Тэлмэн
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
139.5.216.180
Batkhvv uysan bolhoos bish. Ezen n bish shvv. Khovdiin Batbayar ged Ulsiin manlai uyach zaluu gol dvr shvvdee jxan sudalgaatai yum bicheere ta
Reply202.126.88.125
Зарим түүхээ үнэнээр нь хэлэхгүй хүмүүсч бас худлаа ярих юмаа
Reply202.55.188.39
Saihn yum a
Reply66.181.161.217
Сайхан бичжээ
Reply