Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ

Сэтгүүлч
15 цагийн өмнө

Өвөрхангай аймагт болж Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, хангайн бүсийн уралдааны их насны морьд барианд орлоо.

Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул МУ-ын Манлай уяач Мандахын Мөнхбатын хул. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Уртнасангийн Тамир. Уралдаанч Баясгалангийн Пүрэвдаваа. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн халзан. Уяа сойлгыг МУ-ын Манлай уяач П.Алтансүх. Айргийн гуравт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Чулууны Ганцогтын халтар. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Ганхуягийн Алтансүх. Айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Шагдарсүрэнгийн Хандсүрэнгийн халтар. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Доржийн Цээлхаасүрэн. Айргийн тавд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул МУ-ын Алдарт уяач Цэндийн Энхтайваны хул. Уяа сойлгыг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр.

Уяа сойлгыг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр.Зургаад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн хул, долоод Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжмцын хээр, наймд Төв аймгийн Заамар сумын уугуул МУ-ын Алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн халзан, есөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Хүрэлбаатарын Баянмөнхийн халтар халзан, аравт Энхбатын Түвдэндоржийн цавьдар  тус тус хурдаллаа. 

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна