Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ

Сэтгүүлч
9 цагийн өмнө

Хязаалан 104:

1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Жүгдэрийн Батзоригийн хар. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзоригийн  унаган. Хар үрээний эх нь Сүхбаатар аймгийн Халзан  сумын харьяат Монгол Улсын Гавьяат малчин,Улсын Алдарт уяач
Жамбын Мөнхсүрэнгийн халиун гүү. Хар үрээ дааган цагаас  "Жавхлант шаргын хурд" уралдаанд түрүүлсэн. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Асгат сумын 100 жилийн ойд түрүүлсэн. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Төмөрсүхийн Ууганбаяр. Уралдаанч Баруун-Урт сумын Тэмүүлэл сургуулийн сурагч А.Мөнгөнбагана

2.Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Цэдэндоржийн Эрдэнэмөнхийн шарга. Маршал Чойбалсангийн 130 жилийн ойд түрүүлээд давхар уяагаар аман хүзүүнд хурдалжээ. Уралдаанч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн сурагч Г.Цолмонбаяр.

3.Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат аймгийн Алдарт уяач Цогийн Баатарболдын хонгор. Энэ жил тав уралдаж, дөрөв түрүүлээд нэг айрагдаад буй юм. Ц.Баатарболд уяач улсын чанартай уралдаанаас таван айраг хүртээд буй юм. Уралдаанч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар сургуулийн сурагч Н.Мөнхбаяр.

4. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Сэлэнгэсайханы Галтын хүрэн халзан. Өнгөрсөн жил Говьшанхын хурдад айргийн таваар давхиж байсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Лхамжавын Батжаргал. Уралдаанч Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн сурагч Б.Ганбат.

5. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Бэгзсүрэнгийн Гантулгын бор. АХ-ын 104 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айрагдсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Б.Батмагнай. Уралдаанч Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн сурагч Б.Наранмандах.

6.Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Цэрэндоогийн Амарсанаагийн зээрд. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач  Энхтүвшингийн Мөнхдэлгэр уясан. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойд аман хүзүүнд хурдалсан.

7. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Цэвээндоржийн Мягмаржавын хээр. Уяа сойлгыг  МУ-ын Алдарт уяач Т.Тогтохжаргал. 

8.Дорнод аймгийн Хэрлэн сумын Эрдэнэбаатарын бор. 

9.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Шагдарсүрэнгийн Эрдэнэбилэгийн зээрд. Уяа сойлгыг Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Самбуугийн Энхтөр. 

10.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Рэнцэндоржийн Пүрэвсамдангийн бор. Уралдаанч 8 настай Батцэцэгийн Батмөнх.

Б.Батсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна