Ц.Энхбатын хүрэн


Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат гэж үндэсний спортоо дээдэлсэн гүдэсхэн эрхэм бий. Монголын шагайн харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албатай, Монгол улсын Үлэмж дархан мэргэн цолтой/Шагайн харвааны дээд/ тэрбээр хурдан моринд ч хорхойтой нэгэн.1972 оны үндэсний их баяр наадамд аавынхаа уясан зээрд халзан шүдлэнг унан аман хүзүүдүүлж байсан Ц.Энхбат 2002 оноос уяачийн нөр их ажилд шамдах болжээ. Адууны хийморьт сүсэглэсэн арван жилийн хөдөлмөрөө үнэлүүлж луу жилийн босгон дээр аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн тэрээр “Өмнөговь-2012” говийн бүсийн уралдаанд хүрэн азаргаа айргийн гурваар давхиулсан.
Хүрэн азарга Төв аймгийн Баянжаргалан сумын гаралтай адуу. Бүр тодруулбал алдарт Даваанэрэн түүний хүү Санжаагийн алаг азарганы төл юм. Харин эх нь Төв аймгийн Баянцагаан гаралтай хүрэн гүү бий. Хүрэн азарга даагандаа аймгийнхаа наадамд зургаалаад, сумын наадам, сургуулийн ой зэрэг гурван жижиг наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан гэдэг. Харин шүдлэндээ аймгийнхаа наадамд дөрвөлөөд, Баянцагаан сумын наадамд түрүүлж, хязааландаа аймгийнхаа наадамд аман хүзүүдээд, Багануурын 30 жилийн ойд түрүүлсэн байдаг. Соёолондоо улсын наадамд долоолоод, давхар уяагаар “Говьшанхын хурд-4” бүсийн наадамд наймаар давхижээ. Харин хавчигтаа буюу он гарсаар “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд долоолж, “Өмнөговь-2012” говийн бүсийн наадамд ийнхүү айргийн гурваар хурдалсан нь энэ.
Хүрэн азарганы эзэн Ц.Энхбат 2003 оны үндэсний их баяр наадамд хонгор шүдлэнгээ зургаад хурдлуулснаас хойш цээж тэнэгэр харц дээгүүр наадах болсон хоншоортой эр. Улсад зургаалсан хонгор үрээ соёолондоо “Дүнжингаравын хурд-2005” бүсийн уралдаанд гурвалж, хэдхэн хоногийн дараа болсон “Нүүрэнтэйн хурд-2005” зүүн бүсийн уралдаанд амжилтаа бататган айрагдаж байлаа. /гурвалсан/
Ц.Энхбатын нэртэй хурдан хүлгэдийн амжилтын цуваа цааш “Говьшанхын хурд-4” бүсийн наадмын шүдлэнгийн аман хүзүү, “Өмнөговь-2012” бүсийн наадмын азарганы гурав хэмээн хөвөрнө.
Адуунд дуртай аавынхаа үлдээсэн хурдан буянг Хэнтий, Сүхбаатар, Дорнод зүгийн адуугаар сайжруулж, аймаг бүсийн наадмын гурван түрүү, 11 айргийн эзэн болсон тэрээр ММСУХ-ны 2011 оны хурдан морины шилдэг зүтгэлтнээр нэрлэгдсэн. Харин 12 хүний бүрэлдэхүүнтэй “Өгөөмөр” гал уяа нь 2011 оны аймгийн шилдэг гал уяагаар шалгарчээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна