Монгол улсын мэргэн, спортын мастер П.Гарамдорж: Харваачдын ёс зүй алдагдах болсонд сэтгэл эмзэглэж үзэг, цаас холбох болсон


-Цэц магнай булангийн маань идэвхтэн бичигч болж буйд юуны өмнө талархлаа илэрхийлье?
-Монголын сурын төлөө бодож явдаг зүйлээ илэн далангүй бичих бололцоо олгосон та бүхэнд баярлалаа. Бас миний сурын төлөө сэтгэл гаргаж явдгийг минь үнэлж надад шагналаа хайрласанд их баярлаж байна. Яагаад гэхээр би бүхэл амьдралынхаа төлөө сурын тухай бодож ирсэн. Тэгээд сүүлийн үед сур харваачдын дотор элдэв сөрөг үзэгдлүүд их гардаг болсонд сэтгэл эмзэглэж үзэг, цаас хоёрыг холбох болсон юм.
-Та 60-аад оны үеэс анх сурын зурхайд хөл тавьж байсан гэсэн. Тэгэхээр нум сум барьсан жилээрээ хамгийн ахмад нь болох нь ээ?
-Тийм шүү. Намайг сургуульд орж байсан тэр үед олон сайхан харваачид байсан. Тэд бүгд л ёс жудгаа сахиж, бие биеэ хүндэлж, ахмадаа хүндэлж, залуучуудаа хайрладаг байлаа. Гэтэл одоо тийм юм байхгүй болчихлоо ш дээ. Тэр үеийн харваачид одооных шиг хувиа бодож байгаагүй. Бүх юмыг сурынхаа төлөө, бусдынхаа төлөө хийдэг байсан. Хамгийн наад захын жишээ гэхэд л намайг буриад сураар харвадаг, халх сурын тухай мэддэггүй байхад “Халх сур гэдэг бол ийм гаралтай, ийм заншилтай, ийм ёс зүйтэй, ийм зүйлийг сахиж яваарай” гэж зааж зөвлөж байсан. Харин одоо бие биенийхээ алдааг хараад , оноог тоолоод явдаг болсон байна.
-Сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл чинь юу вэ? Магадгүй та харваачдын ёс зүйн талаар хэлж байна уу?
-Яг үүнийг чинь л хэлээд байна. Би 1962 онд сурын талбайд сумаа тавьж, тэр жилээ анхны медалиа авч баярлаж бахдаж явсан хүн. Би ёс жаягаа нарийн сахисан сайхан хүмүүсийн дунд хүмүүжсэн. Одооны залуус бол хүний үг авахгүй өөрсдийнхөө дур зоргоор аашилдаг явдал түгээмэл болсон. Өөрийхөө эрх ашгийн төлөө улайм цайм дайрдаг. Шагналын төлөө улайрдаг, бие биенээ элдэв муухайгаар доромжилдог. 2006 онд манай нэртэй харваач ялагдчихаад хасаа сураа өшиглөж байсан. Би тийм зүйл амьдралдаа үзээгүй. Хараалын үг хэлдэггүй, ахмадаа хүндэтгэдэг, самбарынхаа дээр суудаггүй гээд ёс жаягууд мартагдаж, цаашдаа даамжрах хандлагатай. Тэрэнд би үргэлж эмзэглэж явдаг юм. Тиймээс ч харваачдадаа ёс зүйгээ сахихыг уриалж танай сайтаар хэд хэдэн нийтлэл бичье гэж бодож байна.
-Ажиглаад байхад та залуучуудыг их дэмждэг юм билээ. Анзааргагүйгээсээ сумаа алдсан залуу харваачдыг зэмлэж, заримыг нь тоншоод авч байгаа нь хүртэл харагддаг?
-Би ер нь өөрийн хүүхэд, ах дүү нараа нэг их анхаардаггүй. Миний гол зорилго бол хүн бүхнийг л сур харвадаг болоосой гэж боддог юм. Тэр дундаа энэ сайн харваач болох нь, тэр мэргэн болох хүн гэсэн мэдрэмж надад төрдөг. Тийм улсуудыг би хайрладаг. Өөрийн багийн хүмүүсээсээ ч илүү хайрладаг. Зарим залуу харваачдаас чинь элдэв юм гарна л даа сандарна, тэвдэнэ. Тэр үед нь туслахыг хичээдэг. Тэгээд би ер нь хүн загнаж явах хоббитой л доо./инээв/ Хүн бүхнийг зэмлэж шийтгэж, алдааг нь анхааруулж ч явдаг юм. Тэгэхгүй би эднээс илүү байх ёстой гээд байвал сурын харваа устана. Магадгүй ингэж явдаг болохоор бусад хүмүүс надад илүү ханддаг байж болох юм. Тэрнээс биш надаас олон шавь төрүүлсэн, хүндлэгдэхээр хүн олон бий. Сайхан сэтгэлээр ханддаг хүмүүсээс гадна надад хатуурхаж, гашуун үг хэлж байсан ч хүмүүс байсан. Би улсын наадамд түрүүлж үзээгүй, спартикадад түрүүлсэн мэргэн. Тэгэхэд хоёр мэргэн “Чи улсын наадамд түрүүлээгүй, мэргэн цолыг гуйж авсан” гэж байсан. Тэрэнд нь би гомддоггүй. Яагаад гэхээр тэднээс илүү манай сурынхан намайг хүндэтгэдэг. Сур дээр би нэг удаа хашгирсан бол бүх хүн миний юу хэлэхийг чих тавин сонсож, зохион байгуулалтанд ордог юм.
-Таны хайрлаж явдаг, мэргэн болно гэж итгэл хүлээлгэж явдаг харваачид хэн бэ?
-Зөндөө байна. Одонхүү, Мөнхгэрэл, Баттүшиг гээд нэрлээд байвал сайн сайн спортын мастерууд бий. Тэрнээс гадна гоц мэргэн Баттөмөр, мэргэн Болд нарыг үнэлж явдаг. Залуучууд дотор ч бас хайрлаж явах хүмүүс байна шүү дээ. Мөн эмэгтэйчүүд дотор зөндөө хүн байна.
-Сурын тухай огт бодохгүй байх цаг байдаг уу?
-Сурын төлөө бодохгүй цаг байдаггүй л дээ. Би өөрөө ганцаараа харвадаггүй, миний хоёр хүү, хоёр бэр харвана. Дүү нар харвадаг. Тиймээс удам судраа, аав ээжийхээ нэрийг бодно. Хаана ч явсан ямар хэвлэл ном байна тэрийг нь үзэж уншиж явдаг. Сур миний амьдралын нэг хэсэг болсон. Ялангуяа тэтгэвэрт гарснаас хойш амьдралын минь зорилго болсон гэж болно. Тийм учраас сураараа бахархаж, сураараа өөрийгөө баясгаж сэтгэлээ тайвшруулж явдаг даа. Тэгэхдээ өдөр бүр буриад харвааныхаа уухайг амандаа аялж явдаг юм. Миний аав ч бас байнга уухайгаа аялдаг байсан. Манай буриад уухай өвөрмөц аялгуутай, дэндүү гоё л доо.
-Та манай сайтаар дамжуулж ямар сэдвүүд хөндөх болж?
-Би нэг сэдвийг олон дахин бичвэл гоё санагддаг. Ялангуяа багийн харвааг хөгжүүлэх талаар. Багийн харваа байхгүй бол, дээр нь гэр бүлийн сургалтгүйгээр сурын харваа огт хөгжихгүй. Тиймээс энэ хоёрыг тойрч их бичнэ. Танай сонинг гарахаас өмнө сурд залуу харваачид цөөн байсан бол одоо 60% нь дөчөөс доош насныхан болчихлоо шүү дээ. Энд танай сонины хувь нэмэр их бий.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Сур гэдэг гайхамшигтай спортоор хүн бүхэн хичээллэх ёстой. Харвасан хүн бүр заавал мастер, мэргэн болох албагүй. Монгол үндэсний тэр сайхан тоглоомоор наадаж чаддаг, ёс заншлыг мэддэг, хүндэтгэж сурах хэрэгтэй. Тэгээд төгсгөлд нь харваачдадаа бүгдэнд нь хайртай шүү гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа
Д.Энхтуяа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна