Сумын Алдарт уяач Н.Алтангэрэл:”Аав маань 13 чоно алж сэмжээр нь морьдоо тэжээсэн гэдэг”

2012 оны 3-р сарын 16 -нд

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын “Баянгийн манлай” уяачдын холбооны нарийн бичгийн дарга, малын эмч, “Унаган хурд” галын уяач Нагважавын Алтангэрэлтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна.
-Таныг аавынхаа тухай сонин түүх хуучилдаг гэж сонслоо. Уншигчдад тэр түүх таалагдана гэдэгт итгэлтэй байна?
-Миний аав айлын ганц хүү юм. Хэрвээ амьд сэрүүн байсан бол энэ жил зуу хүрэх байж дээ. Бахим жижиг биетэй, моринд их эрэмгий, сэргэлэн хүн байсан гэлцдэг. 1934 онд цэргийн албанд яваад Завхан аймгийн Морьт хороонд цэргийн албан хаагчаар очсон гэдэг юм. Тэр үед МУ-ын батлан хамгаалах яамны сайд Батын Дорж гуай, МУ-ын аварга Шаравын Батсуурь гуай, манай аав нар хамт албанд очсон юм гэнэ лээ. Цэргүүд тэр гурвыг Завханы гурван цоохор гэж хочилж байсан гэдэг.
- Яагаад тэгж нэрлэсэн юм бол?
-Цоохордуу нүүртэй байснаас тэгж нэрлэдэг байсан юм байлгүй дээ. Тэгээд Дорж генарал хойшоо цэргийн сургуульд яж, аав маань Ховд аймгийн тавдугаар отряд руу татагдан штабын дарга болсон юм билээ. Бас их сонин тэнд байхад нь Батсуурь гуай ирж барилдаад бас нэг асуудал гаргасан юмуу даа. Цэргийн дүрэм ёсоор бол шийтгэх ёстой. Гэтэл нэг нутаг усны болохоор шийтгэмээргүй байдаг. Яг тэр үед нь Дорж генерал армийн генерал болчихоод аав дээр очсон юм билээ. Тэгэхээр нь аав хэлэхгүй юу” Манай нөхөр жаахан сахилга алдчихлаа. Гэхдээ наадамд түрүүлээд аймгийн арслан боллоо. Ер нь чи энэ хүнийг аваад яв, хотод аваачиж бөх болго” гэж. Тэгээд л Дорж генерал Батсуурь гуайг авч яваад бөх болгосон гэдэг юм. Тэр үед Дорж генералын нарийн бичгийн дарга Авхиа гуай байж л дээ. МУ-ын начин цол хүртчихсэн. Бас ч додигор эр байсан юм биз дээ. Тэгсэн Дорж генерал машинаас буунгуут Батсуурь гуай тэр хоёрыг барилдуулж, гурав барилдахад хоёрт нь Батсуурь аварга давчихсан юм гэнэлээ. Авхиа генерал Батсуурь гуайгаас аль нутгийнх вэ гэж асуугаад Говь-Алтай аймгийн Жаргалан сумынх гэсэн чинь “би Засагт хан уулын араас нь төрсөн хүн, чи өврөөс нь төрсөн юм байна. Засагт хан уулыг өргөж явах хүмүүс байна” гээд тэвэрсэн гэдэг юм. Тэр жилдээ Батсуурь аварга наадамд түрүүлсэн юм гэнэ лээ. Манай гэрийн хүн Батсуурь аваргын зээ болдог юм. Холбогдох л ёстой байсан юм байлгүй дээ.
-Миний сонирхсон түүх Осмоныг барих даалгавартай холбоотой юм л даа?
-Миний аав хилийн цэргийн хошууч цолтой, штабын дарга голдуу хийж явсан хүн л дээ. Цэргийн албанд 14-н жил ажиллахдаа 10-н жилд нь штабын дарга хийсэн гэж ярьдаг юм. Баруунаас зүүн хүртэл хилийн дагуух бүх нутгаар томилогдон ажиллаж байсан юм билээ. Нэг удаагийн даалгавар нь Осмон гэж хүнийг барих ёстой байж л дээ. Аавын туслах Гэрэлчулуун ахмад, аав нарын зэрэг хүмүүс Байтагийн хил дээр тагнуул туршуул хийх болоход аав гадна талын хамгаалалтанд нь орсон юм билээ. Осмоны нэртэй гурван гэр нь штабын хил дээр байсан юм байж. Тэгээд аргал түүж явсан үйлчлэгч эмэгтэйг нь барьж, лавласан Осмон бага хатантайгаа дунд гэрт байгаа гэж гэнэ. Тэгэхээр нь чи ороод чирээд гаргаад ир гэж Гэрэлчулуун ахмадад тушаал өгчихөөд харж байтал. Гэрэлчулуун ахмад бага хатан нь байна, Осмон өөрөө алга гэсээр гарч ирсэн гэсэн. Тэгсэн Осмон хаагуур гарсан юм бүү мэд нэг харсан бор өмд цамцтай цагаан мориндоо ухасхийтэл мордоод алга болж өгч.
Барих гэж очсон штабынхан яаж ч хөөгөөд гүйцээгүй юм гэсэн. Тэгээд хариуцлага хатуу цагт яагаад штабаараа хөөгөөд ганц хүн барьж чадсангүй вэ гэдэг асуудал яригдаж, хүн амьтнаас сураглахад Осмон цагаан морио чонын сэмж, овъёостой зуурч тэжээсэн гэсэн юм гэнэ лээ. Яг тэр үе бол нөгөө айхтар мичин жилийн зудын үе шүү дээ. Тийм хатуу цагт тийм хурдан адуу байна гэдэг нь нэг учиртай л байсан байх л даа.
-Тэгээд танай аав чонын сэмжээр морьдоо тэжээсэн гэдэг билүү?
-Тэр явдлын дараа аавын штабыг татан буулгасан юм билээ. Тэгээд аав хэсэг нөхөдтэйгээ явж 13 чоно алж сэмжээр нь морьдоо тэжээсэн гэдэг юм.
-Яаж өгдөг юм бол?
-Бодвол хайлуулаад овъёостойгоо хольж өгсөн байлгүй. Би тэрийг нь хараагүй болохоор мэдэхгүй юм.
-Морь тэжээх сүүлийн үеийн арга биш бололтой?
-Тэгэлгүй яахав. Оросууд бол аль эртнээс адуугаа овъёосоор тэжээдэг байсан. Бал дарга дээр сүйх тэрэгтэй ирдэг байсан оросууд морьдоо овъёосоор тэжээдэг байсан гэдэг биз дээ.
-Нөгөө 13 чонын сэмжээр тэжээгдсэн морьд ямар ааш, авиртай болсон бол?
-Ямар ч байсан морь маш хурдан таргалдаг. Бас их иртэй, зоригтой болдог гэдэг юм. Би аавыгаа өнгөрөхөд 14 настай хүүхэд байсан болохоор нарийн сайн мэддэгүй юмаа бас. Би анх 2006 оноос морь тэжээж байгаа. Нэг хүрэн морь маань сумынхаа наадамд түрүүлсэн. Бас нэг үрээ тэжээж АХ-ын 87-н жилийн ойд тавлуулан. Би өөрөө малын эмч мэргэжилтэй. Тэр маань адуу тэжээхэд бас их нэм?р болноо.
-Хатгах уу?
-Хатганаа. 1988 онд цэргээс халагдаж ирээд нэгдлийн адууг 28 жил хариулсан Чулуунбат гэдэг адуучин байсан. Их сайн хатгана. Тэр хүн надад хатгуур хануур хэрхэн хийхийг зааж өгсөн. Тэгээд алаг морио хатгуулж шалгалт авч байлаа. Нэг хатгаад олчихсон чинь “ороо харыг нэг хатгаад олж байвал чи хатгуурчин юм байна” гэсэн. Надад бүр хатгуурын хутгаа хүртэл өгсөн. Эрдэм ухаанаа харамгүй хайрласан тэр хүнд баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлмээр байна. Миний дүү дамжуулаад өгөөрэй.
- Таны жороо хүрэн морины талаар хүмүүс бас их ярих юм билээ?
-Би Жаргалан сумаас авч байсан юм. Алдана гэж байхгүй аргагүй жороо адуу даа.
-Хурд сайжруулах тал дээр хэр анхаарч байна?
-Хүргэн хүүтэйгээ явж зүүн зүгээс адуу авчирсаан. Хонгор азарга маань Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын адуу. Надад ирээд хоёр айрагдсан. Мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас саарал алаг үрээ, хүрэн үрээ, мөн саарал азарга авсан. Тэр жилдээ саарал азарга маань Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн 70-н жилээр гурваар давхиад, саарал алаг үрээ маань түрүүлж, хүрэн үрээ таваар давхисан. Баруун талаас гэвэл Увсаас нэг хүрэн гүү авчирсан. Одоо эр унагатай байгаа. Гайгүй адуу болчих болов уу гэсэн горьдлоготой байгаа.
-Уяачийнхаа хувьд ямархуу амжилт үзүүлсэн бэ?
-2001 оноос хойш морь уралдуулсан. Одоогийн байдлаар 3 түрүү, 8 айрагтай байгаа.
-Та түрүү аавынхаа 100 насны ойг тэмдэглэж, бэсрэг наадам хийнэ гэж байсан. Тэр талаараа тодруулаач?
- Энэ жил аавыхаа зуун жилийн ойг тэдмэгдэж, бэсрэг наадам хийх бодолтй байгаа. Сумандаа ахмадын танхим байгуулж, хоёр насны морь уралдуулъя гэсэн бодолтой байгаа. Мөн манай нэг ах “Штабын дарга” гэж дуу зохиосон.
-Та бүхний санасан үйл сэтгэлчлэн бүтэх болтугай.
А.Тэлмэн

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.160.13
Сайхан дурсамж байна. Хөх өвгөдийн маань алтан сургаалийг чухам л алдарт Алтангэрэл уяач мэднэ дээ. Өшөө нарийн нарийн юмаа яриагүй байнаа.
Reply