Н.Санжаадорж :Хурдан адуу гэдэг өр зүрхний амьтан шүү, хичээгээрэй уяачид аа!


Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1960-аад онд Тайжийн Жамбын Жигжид гэж нутаг орныхондоо хүндлэгдсэн, ажилсаг, ухаалаг зөв яриатай эр байж. Ер нь тайжийнханд хүүхэд байхаас нь л гэрийн хүмүүжлийг олгохдоо анхаардаг байсан болохоор удам угсаагаа хадгалж, нэр хүндээ өндөрт өргөж явах гэсэн төрөлхийн ёс суртахуун аль ч үед үйлчилсээр ирсэн учиртай аж.
Тайж угсаатай Жигжид хэлмэгдэн орон шоронд орж яваад 40 гаруй насандаа нутагтаа эргэн ирж дээ. Ирсэн жилээсээ эхлэн хоёр өвөл отрын адуу авч гараад 2 азарга адуутай болсон байдаг. Угаасаа ажилсаг,итгэл найдвартай эр гэдгийг нутгийнхан мэдэх учраас Жигжидэд адуугаа өгцгөөн Малхын талд өвөлжүүлээд, хавар ирэхэд нь адуугаа бүрэн бүтэн хүлээж аваад шанд нь нэг бага адуу өгдөг тогтсон ханштай болжээ. Уяач Настын Ойдов 2 жил адуугаа өгөөд эндэж дутаагаагүй ирсэнд талархаж, 1948 онд Хэнтий аймгийн 25 жилийн ойгоор түрүүлсэн хонгор халзан азарганыхаа хул даагаар шагнажээ. Хул даага сумандаа дааганаасаа эхлэн хавчиг долоо хүртлээ түрүүлсэн гэдэг. Тайжийн Жигжид Хул азаргаа сумын наадамд соёолон түрүүлгээд буцахдаа уяагаараа Сүжийн худагт морьдоо услаад цаашаа гарцгааж гэнэ. Тэдэнтэй хамт Боржигины уяач Шулуун Жамба гэж дохигор шар өвгөн явж гэнэ. Түүнийг Дэлгэрхааны баруун талынхан ихэд шүтдэг ажээ. Өвгөн түрүүлж явж байснаа мөрөн дээгүүрээ эргэн хараад “Жигжээд” гээд дуудахад Жигжид араас нь чүү чүү гэсээр давхиж дэргэд нь очтол өвгөн:
- За хө, хурдан адуу гэдэг чам шиг эмийн цаас шиг сэтгэлтэй эрийг байтугай энэ хойд Баян Улаанхайрхан шиг эрийг ч эвдэх явдал гардаг юм шүү дээ… гэж гэнэ.
-Аа за… гээд цааш ярихыг нь сонсох гэтэл өрөөсөн гартаа жолоогоо, нөгөө гартаа эрхээ барин мааниа уншаад дахин дуугаралгүй жишүү харсаар яваад өгчээ. Дээр үед эмийг муутуу цаасаар боодог байж. Муутуу цаас гэдэг нь одоогийн нойлийн цаастай адил эд. Тиймээс Жигжид “нутгийн өвгөн намайг хөнгөн, зөөлөн сэтгэлтэй хүн даруухан явж байгаарай гэж захиж байна даа” гэж ойлгожээ. Түүнээс хойш хул азарга сумандаа хавчиг түрүүлээд, долоотой өнжөөд, шинэ найман настай Долоодын буланд уягдаад, давхил хурдан гэж жигтэйхэн байж. Жигжид наадмын урд орой Дэлгэрхаан сумынхаа баруун дэгт дээр бууж, хул азаргаа авч хоноод, өглөө нь уяан дээр авч иржээ. Адуугаа харж зогстол “урьд өмнө олон түрүүлснийг нь ч бодсон, гэдэс, өнгө зүс сайхан байгааг нь ч харсан өнөөдөр миний хул азаргатай уралдах адуу байхгүй дээ, түрүүлэх нь ч гарцаагүй боллоо” гэж бодогдоод болдоггүй гэнэ. Ингээд азаргаа мордуулчихаад “Цагаан овооны гэзэгт” Зоригтын хошууны ноёны хөтөч явсан гэх Сономдагва, Дангийн Хоохой гэх мэт өвгөчүүл тойрон суугаад хэний ямар азарга ирэхийг тааварлан ярьцгааж сууна гэнэ. Тэд бие биенээ эхний таван азаргыг тоол гэцгээгээд л хуруу даран тоолцгоож байгааг ажиглан сууж байтал дуртай дургүй Жигжидийн хул азаргыг тавд тооллоо гэнэ. Жигжид жаахан дургүй нь хүрч “эд муусайн чинь миний азаргыг хасах нь шив дээ“ гэж бодож сууж. Тэгтэл нэг өвгөн нь “Сономдагваа та түрүү азарганы зүс хэлээч” гэж гэнэ. Мань өвгөн жаахан хулмалзаж гаанс, толгойгоо тогшиж байснаа “ Даваанэрэнгийн Санжаагийн халзан азарга мөн айхтар ирэн дээрээ мордлоо шүү “ гэхэд тэрүүхэн доор нь сууж байсан Жигжид “хөгшин азарга ирлээд, ирлээд яадгийн” гээд хэлээд тавьчихаж. Хөгшин халзан азарга гэдэг нь “Мөнхтөрийн мөнгөн магнай” цолтой төрийн наадмын түрүү алдарт ажнай юм. Тэгтэл тэнд байсан өвгөчүүл хэн нь ч юу ч дуугарсангүй чимээгүй болчихов. Жигжид ч хэлсэнийхээ дараа ухаарч “ээ чааваас нутгийн өвгөний хэлдэг Баян-Улаанхайрхан шиг эрийг ч эвдэнэ гэдэг нь энэ боллоо” гэж санан эвээ олж ядаж байтал ашгүй тоос татаад морь гараад ирлээ. Хүмүүсийн анхаарал ч морь руу шилжин, дуран барин гүйлдэн, дурандацгаав. Тоосны үзүүрт хул азарга хөтлөөд нэлээд зайтай гараад ирж байхыг дурангаар харсан Жигжид “ингээд л түрүүлдэг дээ… “ гэж бодон зүрх нь дэлслэн, дурангаа ханцуйгаараа арчаад дахин дурандтал хөгшин халзан азарга хоёр гурван азарганаас тасран хул азарганы араас цагаан хөөс сахруулан нэлээд ширүүн ойртож байна гэнэ. Гэхдээ самбаа ч дэрлэхээргүй зайтай. Тэгж явсаар барианы наана элст хотгор өнгөрөөд барианы адаг уруу ойрттол хүмүүс хашгирч гуаглаж, алга ташин орилолдоход халзан азарга чихээ хулмайн хул азарганы буруу талаар ганцхан дайраад түрүүлчих нь тэр.
Хожим энэ тухай Жигжид “би ч бүтэл муутай хүн дээ. Нутгийн сайхан өвгөний үгийг бодсоор явсан хэрнээ л ам алдаж түрүүгээ хааж байсан юм. Хурдан адуу гэдэг ямар ч хүнийг эвдэж мэдэх, дуугаргаж чадах өр зүрхний амьтан шүү” гэж ухаарсан ажээ. Хичээгээрэй уяачид аа!
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна