МУ-ын заан М.Өсөхбаяр: Улсын цолонд дандаа тунаж барилдан хүрдэгээрээ бахархдаг


-Хожуу ч гэсэн танд МУ-ын заан цол хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа, танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе.
-Улсын наадамын дараа урилга заллага ихтэй, хэд хэдэн наадамд оролцсон дуулдсан?
-Энэ жил манай “Жигүүр гранд” группын 20 жилийн ой тохиож байгаа. Жил бүр группынхээ нэрэмжит наадмыг хийдэг ч энэ жилийн хувьд 20 жилийн ой гэдгээрээ илүү өргөн дэлгэр сайхан болсон. 7-р сарын 31, 8-р сарын 1-ний өдрүүдэд болсон бэсрэг наадамд хүчит 64 бөх барилдаж, шөвгийн дөрөвт улсын заан Сайнбаяр , улсын харцага Баасандорж, начин Ганхуяг болон миний бие үлдэж Сайнбаяр заан үзүүрлэн, би түрүүлсэн. Үүний дараа 8-р сарын 9-ний нар хур тэгширсэн сайхан өдөр Булган аймгын Бүрэгхангай суманд миний заан цолны мялаалга наадам болсон.
-Зурагтаар харж байхад их өргөн дэлгэр болж байх шиг харагдсан?
-Их насны 100 гаруй хурдан хүлэг тоосоо өргөж, хүчит 64 бөх барилдаж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьсон өргөн дэлгэр сайхан наадам болсон. Манай сум харваачдаараа алдартай. Му-ын Мэргэн төрсөн нутаг учраас эрийн гурван наадмаараа тэгш сайхан нааддаг уламжлалтай. Ер нь бол Монголдоо эрийн гурван наадмаараа тэгш сайхан нааддаг цөөхөн сумдын нэг. Мөн хилийн цэргийн “Хилчин” спорт хорооны хамт олон , хилийн цэргийн дуу бүжгийн чуулга болон “Жигүүр гранд” группын дэргэдэх “Гранд” хамтлаг ая дуугаа өргөж, сум орон нутгийнхны маань сонорыг мялаасан.
-Зохион байгуулагчид ихээхэн сэтгэл зүтгэл гаргажээ дээ?
-Тэгсээн. Булган аймгийн Бүрэгхангай сумын ЗДТГ, ИТХ-ын тэргүүлэгчид, засаг дарга Б.Баатар болон миний анхны багш ИХТ-ын дарга Догсом нар ихээхэн зүтгэл гаргаж, миний нагац ах МУ-ын харцага Баасандорж ерөнхий зохион байгуулагчаар ажилласан.
-Начин цолны мялаалга хэр өргөн болж байсан бэ? Бүрэгхангайчууд хэд дэх улсын цолтноо мялааж байгаа нь энэ вэ?
-Саяных гурав дахь удаагийнх нь. 2005 онд манай нагац ах Баасандорж улсын баяр наадамд тав давж, МУ-ын начин цол хүртсэн нь Бүрэгхангай сумаас 41 жилийн дараа улсын цол хүртсэн тохиолдол болж нутаг орныхон маань магнай нь тэнийж байлаа. Жилийн дараа би МУ-ын начин цол хүртэж мөн нутгийн зон олонтойгоо баяраа хуваалцаж байсан юм. Харин энэ жилийн хувьд заан цол олон жилийн дараа ирж байгаа учраас нэлээд өргөн дэлгэр болсон. 80-аад жилийн өмнө амьдарч байсан улсын заан Хорол гэж хүн манай сумых.
-Таван жил барилдаад заан цолонд хүрсэн та үндэсний бөхөд богино хугацаанд өндөр амжилт гаргасан хүмүүсийн нэг. Анх бөх болсон түүх тань сонин байна?
-Тиймээ, өөрийн чинь хэлснээр миний төрийн наадамд барилдсан хугацаа бага байж магадгүй. Гэхдээ бөх болох гараагаа арваад жилийн өмнө эхэлсэн. 2000 онд 8-р ангиа төгсөөд хотод ирж МУ-ын гавьяат дасгалжуулагч Адъяатөмөр, Баатаржав нарын удирдлаганд бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. 2001 онд Говь-Алтай аймагт болсон Өсвөрийн аварга шалгаруулах баарилдаанд дөрөвт орж, тэр жилээ цагаан сарын хүүхдийн барилдаанд түрүүлж, зун нь сумын заан цол хүртсэн. 2003 онд өсвөрийн залуучуудын үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, улсын аварга болж байлаа. Тэгээд дараа жил нь аймгийн арслан цол хүртсэн.
-Начин цолыг тунаж хүртсэн, тэр барилдаанаа дурсаач?
-Аймгийн арслан цолтой төрийн наадамд хоёр жил зодоглосон. 2005 онд гурав давж дөрвийн даваанд монголын бяртай, хүчтэй манлай заануун нэг Ганбатад өвдөг шороодсон. Дараа жил нь 1024 бөх зодоглосон. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор тавын даваанд Ховд аймгийн харьяат улсын харцага Амартүвшинтэй тунаж, улсын начин болж байлаа. Улсын цолыг тунаж барилдан хүртсэндээ баяртай байдаг.
-Нээрээ та чинь дандаа тунаж барилддаг хүн байна шүү дээ. Заан цолыг ч гэсэн тунаж барилдаад хүртсэн?
-Энэ жилийн сургуулилт сайн байсан учраас зургаагийн даваанд бөхчүүд авахад Гарьд Ганбаатартай тунах болвуу гэсэн таамагтай байсан маань ёсоор болсон. Долоогийн даваанд өнгөрсөн жилийн барилдаанд түрүү булаалдаж байсан Ганбаатарыг өвдөг шороодуулж МУ-ын заан гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртэхдээ омогшсноо нуугаад яахав.
-Ганбаатар Гарьдын хувьд сүүлийн жилүүдэд тогтмол сайн барилдаж байгаа. Ер нь санасан барилдаанаа хийж чадсан уу?
-Чадсаан, Ганбаатартай олон удаа барилдсан, магадгүй би арай ахиу хаясан байх. Гэхдээ наадамд тэгж бодож барилдаж болохгүй.
-Харцага цолны амлалтын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь?
-Зургаагын даваанд би гурван бөхөөс сонгож ам авахдаа багын найз шинээр начин цолны болзол хангаад байсан Энхбатыгаа авсан. Яагаад найзыгаа авч барилдав гэж хүмүүс их асуудаг. Бид хоёрын хувьд хэн давсан нь улсын харцага цолонд хүрэх байсан учраас шудрага сайхан барилдъя гэж гэж бодсон. Чи бид хоёрын нэг нь ямар ч байсан том цолонд хүрэх ёстой гэдэг үүднээс найзыгаа авсан. Тэгээд ч хар багаасаа барилдсан болохоор бид хоёрын хувьд бариа зөрүүн дээр хаялцана гэж байхгүй л дээ. Барилдааны явцад барьц сонгох болж шоо миний талд бууснаар би давсан.
-Давхардсан байж болох ч ахиад асуухад, яагаад заавал нэг нь харцага цолонд хүрэх ёстой гэж. Хоёулаа ч хүрч болох байсан шүү дээ?
-Хоёулаа цол ахиж болох байсан ч, миний хувьд найдвартай нь дээр гэдэг үүднээс тийм сонголт хийсэн.
-Наадмын дараа найзаасаа гоморхлын үг дуулсан уу?
-Гайхаж магадгүй л дээ. Гэхдээ намайг ам аваад ирэхэд миний найз “зөв ам авлаа” гэсэн. Энэ ганц миний сонголт биш бидний хэн хэн нь тэгж бодож байсан байгаа биз.
-Наймын даваанд өнгөрсөн жилийн түрүү Ганхуяг арслантай тунасан. Тэр үед юу бодогдож байсан бэ?
-Өнгөрсөн жилийн үзүүр, түрүүний хоёр бөхтэй тунаж барилдсан барилдаанаа дараа нь харахад бахархмаар санагдсан. Ганхуяг арслангийн хувьд манай шилдэг арслангуудын нэг. Уг нь шөвгийн дөрвөн бөх барьц сонгдоггүй байсан ч энэ жилээс сонгодог болсон. Барилдаан удааширч барьц сонгоход би өвдөг шороодсон.
-Наадмын өмнөх сорилго барилдаанд сайн байсан. Ийм том цолонд хүрнэ гэж бодож байв уу?
- Наадмын өмнөх сорилго барилдаан гэж сүүлийн гурван жил зохион байгуулагдаж байгаа. Өмнө нь тамирчдын баяр гэж болдог байсан. Би өмнөх хоёр жилийн сорилго барилдаанд барилдаж чадаагүй. Харин энэ жилийн барилдаанд улсын заан Рагчаатай барилдан үзүүрлэсэн. Сорилго барилдаан бөхчүүдийн өнгийг үнэхээр шинжиж чаддаг юм шиг санагддаг шүү. Яагаад гэхээр өнгөрсөн жилийн сорилго барилдаанд харцага Даваабаатар түрүүлж, Ганхуяг начин цолтой үзүүрлэж хэдхэн хоногийн дараа төрийн наадамдаа түрүүлсэн шүү дээ. Тэрний өмнөх жил нь улсын арслан Азжаргал түрүүлж, улсын гарьд Ганбаатар аймгийн арслан цолтой үзүүрлэж тэр жилдээ харцага цол хүртсэн байдаг юм. Тэр утгаараа, дээр нь бэлтгэл сайн байсан болохоор цолоо ахиулчих болов уу гэсэн бодол байсан.
-Баярт торгон агшинуудад хэн тантай байсан бэ?
-Надад зааж зөвлөж байсан хүн бол МУ-ын харцага Баасандорж ах маань. Адилхан барилддаг хэрнээ өөрийгөө гэхээс илүү надад анхаарал тавьж заавар зөвлөгөө өгдөг хүн. Гардаж бэлтгэл хийлгэж байсан хүн бол самбо жудо барилдааны спортын мастер Лувсанпүрэв гэж байна. Лувсанпүрэв багш маань бэлтгэл дээр зөвлөж наадмаар барилдааныг минь үздэг. Мөн дотны найз Лхагва-Очир маань хамт байсан. Тэгэхээр заан болсон баярт мөчөө хамгийн түрүүнд хуваалцсан хүний нэг нь ээж маань. Миний ээж бөхөд их хорхойтой хүн л дээ. Мөн манай аавын багын найз Булган аймгийн Дашчилэн сумын мянгат малчин Пүрэвсүрэн “энэ жил дүү маань сайн байнаа, цолоо ахиулах байх. Барилдааныг нь төв цэнгэлдэхэд үзнэ” гээд ирчихсэн байсан. Тэгээд анх удаа төрийн наадам үзэж, дүүгээ заан болгочихоод буцлаа гэж их бэлгэшээж байсан.
-Танай удамд Баасандорж та хоёроос өөр барилддаг хүн бий юу?
-Би хоёр талдаа бөхийн удамтай. Манай ээжийн өвөө нь даншигт барилдаж байсан бөх. МУ-ын харцага Баасандорж ээжийн маань хамгийн бага дүү. Аавын аав өндөр Цэрэндолгор гэж том биетэй , аймгийн наадамд ганцхан барилдаад начин болсон хүн байсан. Би эхээс гурвуулаа. Айлын том нь. Эмэгтэй дүү маань оюутан, харин эрэгтэй дүү бөх их сонирхдог ч амьдралын эрхээр малчин болж байх шиг байна.
-Тэгэхээр таныг бөх болоход ар гэрийн дэмжлэг их байжээ дээ.
-Тийм шүү. Намайг бөх болоход олон хүн дэмжсэн. Ээж ааваас гадна өвөө маань намайг хот явхад “бөх хүнд гутал хэрэгтэй” гээд нэг үхрээр монгол гутал авч өгч байсан. Бас эмээ маань намайг дагаад хотод ирж байсан. Би ер нь эмээгийн хүүхэд л дээ. Эмээ маань намайг бэлтгэл сургуулилтаа таслахгүй, амжилт гаргахад их нөлөөлсөн хүн. Одоо 70 гарсан хөгшин бий. Сая заан цол авчихаад Баасандорж ахтай хоёулаа гэртээ ирээд хувцасаа солих гэж байтал эмээ маань сонсчихоод баяр хүргэх гээд хүрээд ирчихсэн байсан. Дашрамд хэлэхэд эмээдээ “баярлалаа, гээд илүү их амжилт гаргаж хүү нь таныгаа баярлуулах болно” гэдгээ хэлмээр байна. Намайг дэмжиж байсан энэ олон хүний итгэлийг алдалгүй заан цол хүртсэндээ баяртай байна.
-Монгол бөхөд цолны эрэмбэ гэж том юм бий. Та Баасандорж ахаасаа цолоор илүү ч, насаар дүү. Хэн нь хэндээ хүндэтгэл үзүүлэх вэ?
-Сайхан асуулт байна. Тэр хүний дүү болж төрснөөрөө, том цол хүртсэн ч тэр хүнийг би ах гэж хүндлэх ёстой.
-Та “Жигүүр гранд”, “Хилчин” спорт хорооны бөх гэж явдаг. Шинэ цолтноо хэрхэн мялаасан бол?
-“Жигүүр гранд” группын ерөнхийлөгч Баттөр ах маань бөхийн спортод элэгтэй хүн. “Жигүүр гранд” группын хамт олон маань намайг хоёр өрөө байраар мялаасан. Харин хилийн цэргийн удирдах газар, “Хилчин” спорт хороо маань ахмад цолоор мялаасан.
-Сайхан дуулдаг гэж сонссон?
-Монгол бөх найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэдэг. Айлын найранд гурван дуу өргөчихөөд гарах хэмжээний дуулчихнаа.
-Бидний яриа өндөрлөх тийшээ хандаж байна. зааны гэр бүлтэй уншигчдаа танилцуудмаар байна?
-Манай гэр бүлийн хүн Завхан нутгийн бүсгүй бий. Бид нэг охинтой намайг амжилт гаргахад хамгийн их нөлөөлдөг хүн бол миний хань. Арын албыг дааж, идэх хоол, унтах цаг бэлтгэлийг маань хүртэл тохируулна. Энэ хүний сайхан халамжинд өдий зэрэгтэй явнаа гэж боддог доо.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа, спортын өндөр амжилт хүсье.
“Тод магнай” сэтгүүл 2009 он Д.Энхтуяа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна