Есөнзүйл сумын морин спорт уяачдын “Толин сарт" холбооны тэргүүн, сумын Алдарт уяач Ж.Чинтогтох: Манай сумын унаган адуу гурван хамар давдаг төв халхын богино хөлтэй хүлгэд бий

2012 оны 3-р сарын 28 -нд

-Морин дэл дээр хийссэн хүүхэд насны дурсамжаас тань яриагаа эхэлбэл ямар вэ?
-Бололгүй яахав. Гэхдээ өөрийнхөө тухай ярихаасаа өмнө миний аав, өсгөсөн аавынхаа тухай ярих нь зүйтэй байх. Би айлын өргөмөл хүүхэд байгаа юм. Таван настайгаасаа эхлээд долоодугаар анги төгстлөө хурдан морь унасан. Моринд томдоод хасагдаад ирмэгцээ аавыгаа дагаж морь уях болсон юм. Манайх найман хүүхэдтэй, би тав дахь. Дээрээ нэг ахтай, доороо гурван дүүтэй ч би л адуундаа морддог байлаа. Дурандаа шүү дээ. Тэгэхээр морь гэдэг их багын хобби байгаа биз.
-Одоогийнхоор нь дүгнэвэл шаггүй унаач байсан байх шүү?
- Хэрэндээ л байсан байлгүй дээ. Одоо санаж байгаагаар дөрвөн түрүү, зургаан айраг авсан юмдаг. Харин морь уядаг болоод зургаан түрүү 9-10 айраг авсан байх шүү.
-Сумын Алдарт уяач цолтой юу?
-Тиймээ. Сумандаа нэг түрүүлж, тав айрагдсан хурдан хар морины маань буян юм даа. Хар морь маань манай аймагт зохиогддог бүсийн уралдаанд нэг түрүүлсэн. Мөн нэг дүү хүүгээсээ хар алаг морь авсан. Уг нь хурдан буян байгаа юм. Даанч ахынх нь хоншоор дутаад айрагдуулж чадаагүй. Хоёр гурван ч удаа зургаад давхисан. Олон удаа хамраараа тасдуулах дэндүү харамсалтай байдаг юм билээ.
-Хамгийн их сэтгэлд үлдсэн наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Сая ярьсан даа. Хурдан хар алаг морь авсан гэж. Тэр морь маань 2007 онд сумынхаа наадамд гарсан цагаасаа айрагт хурдалсаар барианд орохын агшинд арын мориндоо идүүлж зургаалсан юм. Тэр наадам айраг түрүү аваагүй ч санаанаас гардаггүй юм. Арын морь нь бараг километрийн зайтай явсан болохоор айрагдах нь тодорхой гэж бодож байтал идүүлчихээр эвгүй л юм билээ. Миний тэр алаг морь уг нь их хурдан адуу л даа. Бас нэг удаа ганцаараа тасархай ирж байгаад намайг наанаас нь мордоод ухасхийхэд нам суугаад найм есөөр орчихсон. Зарим үед ахмадуудынхаа үгийг сонсож баймаар юм байна гэдгийг тэгэхэд мэдэрсэн шүү. Намайг амдах гэсэн настай хүмүүс “морь чинь ирж байхад сууж бай” гээд байсан. Эргээд бодоход үгэнд нь орох л байсан байна лээ. Тэр наадам надад их том сургамж болсон. Гэхдээ өнөөдөр минйи морь айрагдана гэж аархаж байгаад оруулж байсан сайхан түүх ч бас бий.
-Алдарт уяач сумынхаа уяачдын холбооны даргаар хэзээ сонгогдсон юм бэ? Холбооны талаар манай уншигчдад танилцуулаач?
-Манай сумын уяачдын холбоо “Толин сарт” нэртэй. Байгуулагдаад зургаан жилийн нүүр үзэж байна. Цэрэндагва гэлэг хүн анхны
даргаар нь ажиллаж байгаад, саяхан би сонгогдсон. Гэмгүй явж байгаад нэг л өдөр уяачдынхаа саналаар тэргүүн болчихсон. Нэгэнт нутгийн олон итгэл хүлээлгэж байхад гээд багаа бүрдүүлээд чадах ядахаараа зүтгэж байна. Миний бие сум дундын эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилтай. Тэрнийхээ хажуугаар холбооны ажлаа амжуулдаг. Манай сумын уяачдын холбоо 80-аад гишүүнтэй. Үүнээс 17 нь сумын Алдарт уяач, долоо нь аймгийн Алдарт уяач. Мөн Монгол улсын Алдарт уяач Дулам гэж хүн байсан.
-Адууныхаа угшлыг сайжруулах тал дээр?
-Энэ тал дээр манай сумын уяачид ихээхэн анхаарч байгаа шүү. Хэнтий, Сүхбаатар, Дорнод гээд зүүн зүгээс олон адуу авчирсан. Хоёр жилийн дараа гэхэд өөрсдийн адуугаар уралддаг болчих байх. Манай сумын унаган адуу болохоор төв халхын богино хөлтэй адуу. Манайхан ямар ч байсан гурван хамар давна гэж ярьдаг юм. Тэрэн дээр нь зүүн зүгийн хурд нэмчихээр тэсвэр тэвчээртэй, басхүү хурдтай нэг үгээр бол хамар давдаг, хаана ч уралддаг адуу гарах биз./инээв/ Ойр тойрын сумдынхан адуу аваад зах зухаасаа ирж байгаа дуулддаг шүү.
-Хамгийн ойр зорилго юу байна?
-Манай сумын уяачдын холбоо “Есөн зүйлийн унага”, “Шарын голын унага” гэсэн хоёр галтай. Бидний хамгийн ойрын зорилго гэвэл аймгийнхаа бүсийн наадмуудад дийлж уралдах, цаашлаад улсын наадамд явах л байна даа.
-Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай. Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна