Хурдан морь унаач С. Эрдэнэбулган: Би 6 настайгаасаа морь унаж эхэлсэн

Дорнодын МСУХ байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит дээд гурван насны уралдаанд түрүү магнайд хурдалсан соёолонгийн унаач С.Эрдэнэбулган манай энэ удаагийн зочин байлаа. Ёстой л хурдан морины нуруун дээр дэрвэж явдаг бяцхан жаалуудыг харахад өөрийн эрхгүй өхөөрдөх сэтгэл төрдөг юм. Хараад байхнээ үеийнхнээсээ илүү хэвлүүхэн, хэрсүү ч болчихсон юм шиг. Тэдний хувьд мориноосоо унаж гэмтэхээс эхлээд олон бэрхшээл байх ч хүүхдийн гэнэн цагаахан сэтгэлээр огт түүрдэггүй гээд л зогсох нь бий. Энэ удаагийн Дорнодын уралдаан нь унаач хүүхэд бүрт хамгаалалтын малгай /каск/ өмсүүлсэн нь ярих биш ажил хэрэг болгож болдогийг харуулсан тод жишээ байлаа. Ингээд бяцхан унаачтай ярилцсанаа хүргэж байна.
-Баярын сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач.
-Намайг С.Эрдэнэбулган гэдэг. Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 7-р ангид сурдаг. Энэ уралдаанд Бадамдорж ахынхаа хүрэн соёолонг унаж түрүүлгэлээ. Баяртай байнаа. Хүрэн соёолон бидний хувьд энэ уралдаан анхных байлаа.
-Хэдэн наснаасаас морь унасан бэ?
-Би 6 настайгаасаа морь унаж эхэлсэн. Одоо 7 дахь жилдээ унаж байна. Миний аав морь уядаг болохоор хүүхэд гэлтгүй морины тухай мэднэ шүү. Морь унах цаанаа л гоё байдаг юм. Үгээр хэлэхийн аргагүй.
-Аймгийнхаа оны шилдэг унаач гэж байсан. Амжилтуудаасаа ярьж өгөөч?
-Тиймээ. 2009, 2011, 2010 оны шилдэг унаач хүүхдээр шалгарч байсан. Хэнтий бүсийн наадамд 2008 онд түрүүлсэн. Сая бас “Сэцэнханы хүлэг”-т азарга дөрвөлүүлж, их нас аман хүзүүдүүлсэн. Сумандаа, Норовлин, Цагаан-Овоо, Биндэрт түрүүлж байлаа. Дадалд соёолонгоо түрүүлгээд, шүдлэн аман хүзүүдүүлж, дараа нь дахин очоод хүрэн үрээ аман хүзүүлсэн. Энэ жил суманд өөрийнхөө халзан үрээтэй дөрөвт орж, бас зээрд үрээтэй түрүүлгэсэн. Саарал халзан даагаа гуравт оруулсон. Бүсийн наадмууудаас Дүнжингаравт оролцсон ч морь маань төхөөрөмж дээр эргээд үргээд би ойччихсон. Одоо үүнээс илүү амжилт гаргана даа гэж бодож байгаа.
-Баярлалаа.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна