Аймгийн алдарт уяач Б.Чимэддорж: Хурдан саарлыг дааганд нь 50 мянгаар зарчихсан байсан


-Сайхан наадаж байна уу? Хэзээнээс морь сонирхож эхлэв ээ?
-Сайхан наадлаа. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харъяат хүн. Малын эмч мэргэжилтэй. Би олон жил морь сонирхож байна. Хорин хэдэн жил болж байна даа. Би энэ сайхан хийморьтой амьтны тоосонд яваадаа баярладаг юм. Мөн миний морийг уяж олон сайхан амжилт үзүүлсэн Дорнод аймгийн Алдарт уяач Санжаажамцын Алтангэрэлдээ баярлаж явдгаа энд хэлмээр байнаа. Учир нь би өөрөө морь сайн уядаггүй.
-Энэ уралдаанд хэдэн морь хурдлуулав?
- Саяны наадамд манай хүү нэг их морь, нэг соёолон адуу тавилаа. Соёолонгийн нь бие нь жаахан эвгүйрээд нэг л их морио уралдууллаа.Сүүлийн үед миний хүү уядаг болсон. Өнгөрсөн жил Эрдэнэбат гээд хүү минь аймгийн алдарт уяач болсон доо.
-Өө тиймүү. Аав хүү хоёр алдарт юм байна.Таны өвөг дээдэс морь уядаг хүн байсан уу? Хүмүүс аавыгаа дагаж моринд их хорхойсдог гэдэг?
-Миний аав морь уядаг хүн байлаа. Би 15-16 хүртлээ үрээ унасан. Ингээд л моринд хорхойтсон доо. Аавын минь үед захиргаадалтын үе байсан учраас морь уях зав зай байдаггүй байсан гэдэг.
-Та морьдынхоо амжилтын талаар яриач?
-Аймагт би Дорнодын Жамбын Алтангэрэлийн угшилтай нэг азарга дараалан 4 түрүүлүүлж, нэг аман хүзүүдүүлж байлаа. Миний тэр азарга аймагта? даагандаа тавлаад, хавчиг үрээ болтлоо дөрөв түрүүлсэн. Түүний үр төл болох хурдан саарал азарга улсад соёолондоо зургаалаад, Говь-Алтайд 4 түрүүлсэн сурагтай. Тэр саарлыг дааганд нь Алдарт уяач Цэдэв манай хүүгээс аваад, түүнээс УАУ Золбоо авсан юм байна лээ. Золбоо надад баярласан гэж хэлж байсан.
-Та дааганд нь зарсан юм байна. Нууц биш бол хэдэд зарсан бэ?
-Манай хүүгээс 50 мянгаар авчихсан байсан.инээв Энэ азарганы төрсөн ах дүүс нь аймагт дараалан түрүүлсэн хурдууд байдаг даа. Гайхагдаж байсан нь Ванчингаравын хурдан азарга гэж байлаа. Жагийн Алтангэрэлийн хурдан хонгор морь гэж байлаа. Эх, эцэг нэгтэй ийм ах дүүс байсан. Эх нь Сүхбаатар Халзан сумын, эцэг нь Халзан сумын Базарсад гэдэг хүнийх байгаа юм.
-Саарал азарганы үр төл танд бий юу?
-Байгаа. Гэхдээ уяж уралдуулаагүй байна. Харин миний саарал азарганы төл болох Амгаланбаатарын саарал азарга аймагт гурав түрүүлчихлээ. Ер нь миний унаган адуугаар наадаж байгаа Сүхбааатраын Мөнхөө, Батжаргал, Амгаланбаатар нарын хүмүүс байна. Сүүлийн үед Балчингарав гэж хүн манай гүүний төлийг сайн уралдуулж байна.
-Таны хувьд энд тэндээс морь авдаг уу? Өөрийнхөө унаган адуунаас зарж байна уу?
- Хурдан адуутай болно гэдэг чинь байнгын цус сольж байх асуудал юм. Байнгын л сольж байх хэрэгтэй юм. Энэ нь 20-30 жилийн ажиллагаа шүү дээ. Ганц хоёр жилийн дотор хурдан адуу гарна гэж байхгүй. Сайн ч адуу байна, муу ч адуу байна. Цусыг нь сайн солиод байвал хэзээд хурдан адуу гарна. Би Дорноговийн Дэлгэрэхээс цоохор азарга морь авсан маань аймагт ганц хоёр шөвөг авч байсан шүү. Би аймаг дотроо олон морь зарж байсан. Миний адуу энд тэнд хурдаллаа гэж их сонсогддог юм.
-Өнөөгийн уяа, таны үеийн уяа хоёр мэдээж ялгаатай шүү дээ?
-Бидний үеийн морь цагаан өвсөөр уралдаж байлаа. Энэ нь ямар ч гэмтэл согоггүй. Уядаг морийг тусгай эдэлнэ. Унах улирал гэж байна. Монгол хүн бол уях морио өөрөө эдэлж өөрөө унаж гэм согоггүй байлгаж байж л хурдлуулдаг ёстой юм. Хурдан моринд эмзэг л суувал хурд буурна. Хурдан морь чинь өөрөө их эмзэг байдаг юм. Одоо ч тэжээл өгч уралдуулдаг болжээ.
-Та малын эмч хүний хувьд залуу уяачид болон морь сонирхогчиддоо анхааруулж хэлэх зүйл юу байна?
-За анхааруулах ч юу байхав. Гэхдээ хэлмээр санагддаг нэг ийм асуудал байдаг юм. Адууныхаа эрүүл мэнд, тэжээл хоёрт нь анхаармаар байна. Тэжээл хэрэглэнэ гэдэг чинь мэргэжлийн хүний мэдэх зүйл байгаа юм. Оросын жор шүү дээ. Мал таргалуулах, үнээнд сүү гаргах жор байдаг юм. Миний бодлоор бол хурдан морины тэжээлийн жор гэж тусгайд нь гаргамаар байна. Манай эрдэмтнүүд байна шүү дээ. Энэ жорыг гаргаж өгмөөр байна. Тэжээлийн хордлого гэж гарч байна. Олон сайхан морьд үхэж байна. Тийм болохоор мэргэжлийн хүмүүсийг уяачдын холбоонд оруулж өгч байвал яасан юм бэ гэж боддог доо.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Уяачдын холбооны хуралд суулаа. Манай энэ байгууллага их зөв бодлоготой ажиллаж байгаа юм байна. Морины тухайд их гоё үг дууллаа. Манай монголын холбоо азийн холбоонд орно гэнэ. Их баяртай байна даа. Тэгээд энэ хүүхдүүдийнхээ болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна