“Сэргэлэн хурд 2012”-ын эргэн тойронд


Жил бүр уламжлал болон зохион явагддаг "Сэргэлэн хурд 2012" уралдаан Төв аймгийн Сэргэлэн суманд энэ сарын 7-нд болж өндөрлөлөө. Тус сумын засаг даргын тамгын газар, “Сэргэлэн хурд” морин спорт уяачдын холбооноос хамтран зохион явуулсан энэ удаагийн уралдаанд их нас, соёолон, хязаалан насны газар газрын хурдан хүлгэд шандасаа сорьсон юм. Уралдааны үеэр хэд хэдэн уяачид "Сумын алдарт уяач" цолоо гардан авсан. Түүнчлэн сум орон нутгийнхаа хурдан морины хөгжилд хувь нэмрээ оруулж яваа ААУяач Сүхбаатар, Э.Энхбаяр, О.Батбилэг, Т.Ихбаяр, Л.Сүрэнжав нарын уяачдад Сэргэлэн сумын засаг дарга Ц.Мэндсайхан "Хийморь морь" шагналыг гардуулан, Хөх хотын аяллын урилгаар бэлэг барьсан юм.
Азарга, соёолонд 33 морь гараанаас гарснаас Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, МУТМУяач Ц.Хэнмэдэхийн зээрд халзан түрүүлж хурсан олны баярлуулав. Удаах байранд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, "Босоо хийморь" галын уяач Б.Шагдаржавын буурал соёолон, Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Ерөөлтийн халтар айрагдсан юм. Гурваар хурдалсан халтар үрээний уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Ц.Цэнд-Аюуш тааруулжээ. Харин айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн уугуул, "Заабар" ХХК-ийн уяач Батбаярын халтар, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ц.Мэндсайханы хонгор халзан азарга айргийн таваар оржээ. “Сэргэлэн хурд 2012” уралдааны түрүү морьдыг 500 мянган төгрөгөөр байлсан юм.
Харин их насанд 64 морьд уралдсанаас Ховд аймгийн Мөст сумын уугуул, "Босоо хүлэг" галын МУАУяач Б.Буяннэмэхийн хээр халзан магнайлав. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, Д.Дүйнхоржавын суман хүрэн, Ховд аймгийн Мөст сумын уугуул, "Босоо хүлэг" галын МУАУяач Б.Буяннэмэхийн бор, Ховд аймгийн уугуул, "Ану сервис" ХХК-ийн уяач Инжинашийн халтар, Булган аймгийн Могод сумын уугуул, "Морин эрдэнэ" галын уяач Н.Базаргарьдын хүрэн халзан тус тус айргийн таваар оров. Ийнхүү их насанд “Босоо хүлэг”-ийн Буяннэмэх алдарт одтой сайхан наадлаа.
“Сэргэлэн хурд 2012”-т 42 хязаалан уралдсан. Үүнээс "Босоо хийморь" галын уяач Б.Дашдоржийн уяа сойлгыг нь тааруулсан, аймгийн Алдарт уяач С.Сосорбарамын зээрд халзан түрүүллээ. С.Сосорбарам алдарт нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул нэгэн. Харин хоёрт Отгонбаатарын хонгор, гуравт Төв аймгийн Бая?жаргалан сумын уугуул "Агт эрдэнэ" галын уяач Б.Дашбаатарын хул удаалав. Төв аймгийн Сэргэлэн сумын алдарт уяач О.Батбилэгийн саарал, мөн аймгийн ААУяач О.Батбилэгийн уясан Өлзий-Оршихын халтар айргийн тавд багтлаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна