АХ-ын 90 жилийн ойн улсын баяр наадамд түрүүлж айрагдсан хурдан соёолонгууд


Н.Ижилбаярын Нийслэл хар
Зургаан насны морьдоос хамгийн хийморьтойд тооцогддог соёолонгийн уралдаан жилийн жилд хамгийн олон үзэгчтэй, хамгийн дуулиантай нь байдаг. Дөрвөн их тэгш ой тохиосон энэ жилийн наадам илүү өтгөн, илүү өрсөлдөөнтэй байсан нь мэдээж. Халхын цуут 310 хүлэг шандас шалгасан соёолонгийн уралдааныг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул , Нийслэлийн Алдарт уяач, “Өлзийт сангийн далай”компанийн захирал Н.Ижилбаярын хар үрээ өнгөлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.
Туулай жилийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд 2011” хаврын бүсийн уралдаанд гарсан цагаасаа эхлэн айргийн дөрөвт зарлагдсаар үзүүр дээр суун долоолсон хар үрээ хэдхэн хоногийн дараа болсон Нүүрэнтэй хурд-2011 бүсийн уралдаанд саахалтын зайтай түрүүлэн наадамчин олны самсааг шархируулсан нь төрийн наадмын түрүү Н.Ижилбаярын хар байсан юм.
Одоогоос таван жилийн өмнө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул хуурай дүү Батсайхандаа /Ирээдүйн түмэн эх-2011 уралдаанд даага түрүүлгэсэн, аймгийн Алдарт уяач Батзоригийн төрсөн дүү/ Н.Ижилбаяр “аятайхан гүү мэдэж байгаарай” хэмээн захижээ. Дүү ч моринд дуртай ахын захиасыг биелүүлж өөрийн адуунаас хар унагатай гүүг зүслэн өгсөн гэдэг. Эхтэйгээ ирсэн хар унага даагандаа ихэд туниа муутай байсан учир өнжөөж, шүдлэн, хязааланд нь уятал улсын наадамд аравт хурдалжээ. Гэхдээ Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах “Нийслэлийн хурд”-д шүдлэндээ түрүүлэн, хязааландаа аман хүзүүнд хурдалж, ер нь л нийслэл тойрсон уралдаануудад айраг түрүүнээс салахаа болив. Тиймээс ч Өлзийт хорооллын уяачид “Н.Ижилбаярын Нийслэл хар” хэмээн цоллох болсон гэдэг. Нийслэл харын амжилтын цуваа үүгээр дуусахгүй 300.000 төгрөгийн бооцоот уралдаанд түрүүлж, хязааландаа Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн даншигт наадамд аман хүзүүнд хурдалсан эрлийз адуутай эн тэнцүү уралдаж буй энэ цагийн эрхгүй хурдан буян. Удамт өвгөдийн буухиаг таслаагүй эзнийхээ урмыг мялаан улс бүсийн наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртээд буй Нийслэл харын тухайд товчхон өгүүлэхэд ийм байна.
С. Ганболдын Янзган зээрд
Түүхт ойн төрийн их баяр наадамд өврийн хангайн уяачид гал бутарсан одтой, ганзаган дүүрэн айрагтай дэлгэр сайхан наадсан. Тэдний нэг нь Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрсэнгийн Ганболд. 2007 оны “Говьшанхын хурд” бүсийн наадамд Ноён хээр азаргаа айрагдуулж томоохон наадмын өм нээгдэж байсан тэрээр аймаг сумынхаа наадамд дархан айрагддаг бурхан уяачийн нэг. Хурдан хүлгийнхээ хөлснөөс адис хүртэж явдаг Сэрсэнгийн хүү Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн их баяр наадамд соёолон үрээ аравт давхиулж цээж ханагар явсан бол энэ жил зээрд үрээгээ аман хүзүүнд хурдлуулан магнай тэнийж сууна. Жижигхэн биетэй зээрд үрээ гарсан цагаасаа өнгөлөн газар эвхэн дүүлэхэд наадамчин олон дуу нэгтэй уухайн түрлэг хадааж суусан. Ийнхүү монгол адууны шандсыг гайхуулсан зээрд үрээний эцэг нь Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Хүрэлбаатарын өсгий цагаан зээрд азарга байдаг бол эх нь мөн аймгийн Халзан сумын уугуул Манлай уяач Ухнын хүү МУ-ын Алдарт У.Эрдэнэбилэгийн унаган хүрэн цавьдар гүү юм. 2003 оноос адуунд идэвхитэй орсон С.Ганболд зүүн зүгээс адуу цуглуулахаар явахдаа эцэг зээрдийг нь соёолон, харин эх хүрэн цавьдар гүүг нь дааганд нь авчирсан гэдэг. Харин зээрд үрээ бол Арвайхээрийн талд төрсөн өврийн хангайн унаган хүлэг. Даагандаа уягдалгүй, шүдлэндээ аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдэж, цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд хол түрүүлсэн зээрд үрээ чухам тэр үеэс л морь сонирхогчдын анхааралд өртөн нутгийнхаа хурдан хүлгэдийн нэгээр нэрлэгдэх болов. Хондлой дээрээ сүүн толботой тасарч уралддаг зээрд үрээндээС.Ганболд уяачийн хүү Янзага хэмээн нэрийг хайрлаж, өхөөр?өн дуудах болжээ. Янзган зээрд өнгөрсөн өвөл аймагтаа болсон гурван ч уралдаанд түрүүлэн, Булганы хангайн бүсийн уралдаанд аманхүзүүнд хурдлан наадмын өмнөх сунгаануудад тогтмол өнгөлөн эзний сэтгэлд баярын оч бадрааж байлаа. Тиймдээ ч С.Ганболд “би зээрд үрээгээ түрүүлсэн хар бор үрээтэй л уралдана түрүүлэх үү айрагдах уу” гэж бодож байсан хэмээн бардам загнахав. Янзган зээрдийг уяаг Өвөрхангай Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Ганзориг тааруулдаг бөгөөд зээрд үрээний төрсөн дүү хязаалан үрээ бас их хурдан байгаа хэмээн хуучлана билээ. Арвайн талд тэнцсэн агт эрдэнэ сум мэт хурдлах болтугай.
Хурдны манлай- Хомоол хүрэн
Унаган адуугаар наадах уяачийн том бахархал. Тэр дундаа унаган адуу цулбуур өргүүлэн айрагдаж түрүүлэх адуутай нөхөрлөсөн хэн бүхний цээжин гүний омогшил байдаг. Тэрхүү омогшлыг мэдэрсэн уяачийн нэг нь Ховд аймгийн Алтай сумын уугуул Цэдэвийн Гантөмөр байлаа.
“Торгоны зам”аар овоглосон энэ эрхэм хурдан морь сонирхох болоод бас ч гэж нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй. Алтангэрэл Манлайн алдарт хүрэн азарганы төлийг үнэ цохин авч, энэ цагийн эгэлгүй хурдан хүлгэдийн нэг Пума хул азаргыг өөрийн болгосон хоншоортой эр. Адуу гэгч өөрт нь сэтгэл зүрхээ зориулж яваа нэгнийг бурмаар тэтгэдэг урамтай амьтан. Ц.Гантөмөр тэрхүү бурмаас нэг бус удаа хүртэж байсан бөгөөд АХ-ын 90 жилийн ойн түүхт наадамд Хомоол хүрэн хэмээх унаган адуу нь айргийн дөрөвт хурдлан магнайг нь тэнийлгэжээ. “Торгоны зам”-ын захирал Хэнтий зүгийн гаралтай хээлтэй сартай хүрэн гүү авсан нь эдүгээгийн Хомоол хүрэний эх юм. Унаган цагаасаа шинэ монгол адуутай уралдан, хөлийн хурдтай бэлэн давхилтай үе тэнгийнхэндээ хожигдчихоод араас нэхэн давхидаг жижигхэн хүрэн үрээг унаач хүүхдүүд “Хомоол” хэмээн өхөөрдөх болсон гэдэг. Багаасаа шинэ монгол адуутай байнгын бэлтгэл хийж байсных уу Хомоол хүрэн даагандаа Алтан-Овооны төрийн тахилгат наадамд аман хүзүүдэн, шүдлэндээ баруун бүсийн даншиг наадамд түрүүлсэн энэ цагийн данстай хурдан хүлгэдийн нэг.
Хязааландаа уяаны ялимгүй алдаа гарч улсын наадамд еслөн, Эрдэнэтийн бүсийн наадамд зургаалсан хүрэн үрээ ийнхүү энэ жил төрийнхөө их баяр наадамд цулбуур өргөн айрагдлаа.







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна