ЗАСАГ ТӨРИЙН ЗАНДАН ШИРЭЭ


ЭНЭ АЛДАРТ ХҮЛГИЙН
ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ
…Эмнэг зээрд азарга улсын наадамд аман хүзүүдлээ. Дараа жил нь Бөхөгт болсон их сунгаанд хурд хүчтэй олон азаргаас тасархай түрүүллээ.
1956 оны улсын наадамд Шийтэр гуай зээрдтэйгээ иржээ.
…Майхны баадан дээр морио барьж зүүрмэглэж байгаад гэгээ тусмагц Нүхтийн ам руу өгсөж хашгираад явж байтал азарга нь нэлээд дээр янцгаах нь дуулдав. Азарганы нь гэдэс маш сайхан таарчихсан байж. Дэргэдээ байсан булгаас услаад дэл сүүлий нь боож, модноос уячихаад унтаад өгч. Азарга ч жаал унтаж амарчээ. Тэгээд азаргаа мордуулж дээ. Азарга ирлээ. Их бага хоёр загал гараад ирэх нь тэр. Ойртоод иртэл жижиг нь Шийтэрийн зээрд байлаа. “Ээ төрийн минь сүлд” гээд Шийтэр гуай хашгирч орхиж. Түрүүллээ. Азарганы хөлсийг хусаад зогсож байтал зэрэгцээд нөгөө том азарганы хөлсийг хусч байв. Тэр нь Санжийн хонгор байлаа. Энэ хонгор азарга миний зээрдээс уртаараа дэлэм хэртэй илүү, өндрөөшөө мухар тохой өндөр мундаг сайхан амьтан юм даа гэж Шийтэр гуай боджээ. Энэ зээрд азарга их гоё хийцтэй, жижигхэн бөгөөд тэг дөрвөлжин биетэй сайхан амьтан байжээ. Анхан үедээ догшин гэж тоймгүй, булгина гэж тамтаггүй амьтан байж. Уяа ороод ирэхлээрээ зан ааш нь зөөлөрнө. Хоног өнгөрөх бүр модоор зорж урласан юм шиг дөрвөн хөл дээрээ улам босч зэнзийгээд, нүд нь бүлтрэх гэж байгаа юм шиг болж ирээд, улам л уран гоё, зассан шагай шиг болно. Туурай нь босоо ширхэгтэй бөгөөд хөмөрсөн аяга мэт хумбан. Дэл сүүл нь туушхан агаад шингэвтэр. Өлдөнө, цатгалдана гэж байхгүй, баргийн алдааг тоохгүй. Энэ алдарт ажнай 18-тайдаа Төв аймгийн наадамд зургаад давхисан гээд бодоход эгэлгүй хурдан адуу байжээ.
Турсан үед нь харахад далны ирмэг нь гадагшаа сар мэт ирмэглэсэн байдалтай байх. Цатгаландаа доошоо цүдгэр гэдэстэй, нуруу нь хотгор юм шиг, хээлтэй гүүрхүү харагдана. Хөнгөрөөд ирэхээрээ сүвээний хавирга ташаан толгойгоо давж харагдана. Эзэн Шийтэр нь баян хүн байж. Гэвч наадамд ганцхан азаргаа хөтлөөд унааны хоёр морьтой явчихна. Түүнийг их архичин байсан гэдэг нь худал юм. Улсын наадамд зээрд азаргаа найм уралдуулахдаа дөрөв түрүүлгэж, гурав аман хүзүүдүүлж, нэг мулталсан юм. Шийтэрийг азарганыхаа хөлсийг хусаад зогсож байхад нь нутгийн наадамчид морь хүн хоёрт баяр хүргэн шил архитай ар араасаа цувчихдаг байлаа. Тэр болгоноос балгаад л буцааж өгөөд байна. Наадмаас нутаг буцахад нь замын айлууд хурдан азаргатай баян хүнийг хүндэлж л таарна. Түүнээс биш одооны архичидтай адил яадгаа алдсан архичин байсангүй. Шийтэр гуай адуунд дуртай хайртай, адуу малтай зөв сайхан харьцдаг нэгэн байв. “Чи наад шилбэний нь шавар шороог арилга. Чөдрийнхөө хоёр алгыг зөв харуулаач” гэх юм уу. “Наад олмоо аймхай мөгөөрсөөр нь татчихаж, нэг хоёр хавирганы наагуур татсан байна, дахиад оломло” гэх мэтээр хэлэх жишээтэй. Унасан морь нь няцарч муухай болдоггүй, морь сайхан уургалдаг,адуунд онцгой хүн байжээ. Одоо Шийтэрийн адууны голомт хүү Цэдэнбалдарындаа байдаг. Улсын нэрт уяач асан Жамцын Шийтэрийн дурсгалд зориулж яруу найрагч Ж.Раднаадаргиа “Засаг төрийн Зандан ширээ” гэдэг сайхан шүлэг бичсэн нь зохиогчийн “Адуутай айл” номд хэвлэгджээ. Зээрд азарганы ороо омголон, хурд шандас, уяач Шийтэрийн хээгүй сайхан дүр төрх, Зогсоол Жаргалантынхны наадамч наргианч ахуйг гойд яруу дүрсэлсэн энэ шүлгээс цөөн бадгийг иш татан энэ бичлэгээ өндөрлөе.
Ж.РАДНААДАРГИА
Засаг төрийн зандан ширээ
Зээрийн шагай шиг уран
Зээрд азарга адуу зүснэ
Дүүгүүрийн чулуу шиг сүнгэнэж
Дөмөн нуур цалгиана
Тоосондоо толгод нууна
Торойсон бараагаа дуранд орхино
Зогсоол Жаргалантын хошууны
Уургын морьд бараг зогсоно
Эзэн Шийтэр нь халамцуухан
Талын хойморь, өвгөдтэй завилна
Эмээлтэй морь нь сул
Толгой хаялан зогсоно……
Улсынхаа наадамд дөрөв түрүүлж монгол адууны гайхамшгийг үзүүлж асан Шийтэр гуайн зээрд буюу Засаг төрийн Зандан ширээгийн удам угсаа Төв Халхын өвст хээр нутагт хангинатал янцгаан хурдалсаар бөлгөө.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.ХАРХҮҮ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна