МУАЖ Ж.Нансалмаа: Адуу мэддэг болгон морь дуулдаггүй юм


“Зандан шоо”
…Харцагын шунгах ирмүүнээр
Хадан халилд цойлохдоо
Хаа ч хүрэхгүй ирээрээ
Хатан туурай нь бараагүй
Залуу танхил насандаа
Заяа холбон довтолгосоор
Замын уртыг товчилсон
Зандан шоо гэгч морьтойсон…Хүүхэд байхын л түүний морины тухай олон дууг сонсож байсан юм байна. Мэдээж хүүхэд хойно сонсоод л өнгөрч байснаас шимтэж байсангүй л дээ. Хожмын нэгэн өдөр түүнтэй эдгээр алдартай дуунуудынх нь тухай яриа дэлгэнэ ч гэж бодож явсангүй. Харин энэ цагт сайхан завшаан таарч эгэл олны хайртай дуучдын нэг болох морины Ж.Нансалмаа гавьяаттай цөөн боловч хөөрөлдөх боломж олдсон маань таатай хэрэг шүү.
1961 он. Тэрээр говийн хүүхэн. Үүнээс өмнө Дундговийн Дэлгэрхангайд хурдан морь унадаг адтай охин явсан гэж байгаа. “Манай говьд жижигхэн эмээл унадаг. Дөрөөг нь морины гэдсээр нь хооронд холбочихно. Хөлийг нь бас дөрөөнөөс нь уячихна. Тав, зургаан настай л байсан байх. Хэрэв осолдвол ямар их аюултай вэ. Гэсэн ч жоохон сөвийсөн амьтан дэлнээс нь таг зуураад л уралддаг байлаа” хэмээн энэ жилийн Дүнжингаравын хурд уралдаанд хурдан хүлгээ магтан дуулахаар ирсэн гавьяат ярьсан юм. Тэр үедээ Дэлгэрхангайн хөх Данзан уяачийн морийг унадаг байсан юм билээ.
Дэлгэрхангайнхан гавьяатыг Нансалмаа гэхээсээ илүү Улаан хүүхэн хэмээн өхөөрдөнө. Хүүхэд байхын адтай нэгэн явсан тэрээр өдгөө нутаг орон төдийгүй Монголын нэрийг дэлхийд гаргаж явсан арвин их түүхийн эзэн болжээ. Энэ тухайгаа “Монголын ард түмний хайртай хүү болсондоо маш баярладаг. Би тэр их хайрыг өдий хүртэл дааж явна. Нэгэн цагт эх орноо дэлхийд дааж явлаа” гэх юм билээ. Энэ бахдам омогшил шүү. Социализмын цагт эх орноо төлөөлөн Камбож, Вьетнам, Лаост Монгол дуучны ур чадварыг гайхуулж явсан 1960,70-аад он түүний хувьд уран бүтээлийн оргил үе. Урлагийн бас хийморьтой сайхан морьдынхоо буянд олон сайхан газруудад очиж дуулж явснаа бахдан ярина шүү дээ. Арга ч үгүй биз дээ. Тэр дуртай ажлаа чанартай сайн хийж байсан учраас тэр биз. Бүр нэг удаагийнхаа тоглолтод дараалаад 20-иод дуу дуулах бол энүүхэнд. Бичлэг, ам барих мэтийн хялбаршуулсан зүйл гэж байсангүй. Завханы Тосонцэнгэлд болсон тоглолтонд амандаа цус амтагдтал дуулж явсан удаатай. Сая он гараад ч Хэнтийчүүд гавьяатыг тайзнаа наймантаа дахиулж дуулуулаад авсан байна билээ.
Лаосын “Зүрхэнд шингэсэн Помпень”, Вьетнамын “Ланлаа лянхуа цэцэг”, Ардчилсан Солонгосын “Жолоодогчийн айлчилсан тосгон” бас Өмнөд Солонгосын орчин үеийн дуунуудыг очсон орон бүртээ эх хэлээр нь дуулж бас гайхуулна. Хэл зүс өөр ч тэд нулимс дуслуулан сонсож суудаг байсан гэлцдэг. Вьетнамд гадуур шопинг хийж явсан Монгол дуучийг сийрсэн малгайтнууд “Лянхуа явж байна” хэмээн танимхайрах нэг их сонин зүйл биш.
Дээр 1961 он гэж эхлээд орхисон доо. Энд ийн өгүүлэх гэсэн хэрэг. Улаанбаатар хот. Улсын Симфони найрал хөгжмөөс зохион байгуулсан найман сарын сургалтаар хөгжмийн онол эзэмшиж хоёрдугаар хийлч болов, хөдөөгийн жаахан охин. Тэр үед наймдугаар ангийг төгсөж байв. Дараа нь оройгоор аравдугаар ангийг, 1971 онд улс төрийн дээд сургуулийг төгссөн гэнэ. 61 оныхоо 11-р сард Улсын ардын дуу бүжгийн чуулгад дагалдан дуучнаар ороод жил бололгүй жинхэлж амжих нь тэр. Тухайн үед жилд хоёр удаа ээлжит уран бүтээл хийдэг байсан чуулгынхны нэг удаагийн ээлжит тоглолт дээр Ардын жүжигчин Р.Түмэндэмбэрэл гуай эзгүй байж таарчээ. Ингээд Ардын жүжигчний оронд дуулах азтай нэгний эрэлд гарч дээ. Олон ч хүн шалгуулсан гэдэг. Энэ олноос харин өнөө жаахан охиныг орхичих нь тэр. Тэссэнгүй ээ, итгэл сэтгэлдээ хөтлөгдөн “намайг шалгаад үзээч” гэснээр тэнцэж Р.Түмэндэмбэрэл эгчийнхээ оронд “Нүгэл буян” киноны дууг анх тайзан дээр дуулж байлаа. Бас “Ятгын эгшиг” дууг ятгын чуулгатай дуулсан. 1966 онд Зөвлөлт болон Польшид Монголын соёлын өдрүүдэд оролцохоор аяны замд гарах нь тэр. Манай залуус ёстой л бут авсан гэдэг. Бүжиг дэглээч Нанжид багш “Аягатай дөрвөд” бүжгээ, Нансалмаа “Жонон хонгор”, “Шигширгийн ай”- гаа дуулжээ. Ер нь “Жонон хонгор”, “Шигширэгийн ай” дэлхийд мандаж явсан дуунууд гэж гавьяат бахархах дуртай. Үүний нэг нь 1966 онд сонин, радиогоор Монгол залуусын авьяасыг шагшин магтаж монголчууд хөөр баяр дүүрэн угтаж байсан сайхан дурсамжийг үе үехэн алдартнууд маань хуучлан санах дуртай. Ийнхүү нутагтаа ч, гадаадад ч үнэлэгдэж бас үнэлүүлж сурсан говийн авьяас билиг төгс гавьяат энэ утгаараа өөртөө итгэлтэй нэгэн гэж өөрийгөө дүгнэдэг.
Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батбаяр, У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Л.Дэжидмаа, Н.Амгалан, н.Гэрэлмаа, н.Баасанхүү, н.Нарантуяа нар түүний шавь. Мэдээж орхигдсон нь үүнээс олон бий. Нансалмаа багш отгон шавь Нарантуяадаа морины дуунуудаасаа өвлүүлээд байгаа гэнэ. Зүгээр ч нэг май гээд таарснаа бас өгдөггүй бололтой. Дуу хоолойд нь тааруулна гэж нэг нарийн юм бий. Чадаж байгаад нь хармын сэтгэлд торолгүй өгчихнө. Ямар сайндаа л өчнөөн сайхан морь байхад хэнээс яалаа гэж харамлах билээ гэж өгүүлнэ. Сүүлд шавьтайгаа “Сүлдэнд мөнхөрсөн морьд” дууныхаа клипийг тав зургаан зуун морьдын дунд авахуулаад амжжээ. Дуу хуурын нутаг Дундговийн охин дээр нь адуутай, айрагтай Булган аймгийн Могод сумын бэр түүний амьдрал тэр чигээрээ л хурдан морьтой цаанаасаа л холбоотой байж дээ гэж хармаар. Дээр нь багадаа хурдан морины нуруун дээр салхи татуулсан адтай охин байсныг дээр дурдсан шүү дээ. “Сүлдэнд мөнхөрсөн морьд”, “Сайхан Монгол морьд” хуурцаг, “Морьтон заяа-1”, “Морьтон заяа-2” хос цомог, “Сайхан Монгол морьд” ном гээд зөвхөн түүний урын сангийн бүтээлүүд.
Ийнхүү жараад оны эхээр уран бүтээлийн гараагаа эхэлж байсан Нансалмааг морь хэмээх агуу амьтны хийморь лундаа байнга ивээсээр ирснийг сүслэн ярих юм билээ. Монголчууд бид эрт дээр үеэсээ хурдан хурц хүлгээ хайрлан дээдэлж бас хүндэтгэн шүтсээр ирсэн өв эртний сайхан заншилтай. Тиймдээ ч морь дагасан эрхмүүдийн ажил үйл өөдрөг өнгөтэй явдаг гэлцдэг. Энэ бэлгэшээлийг гавьяат ч ярина. Энэ олон хүлгийн дуунаар харц дээгүүр, хийморь өөдөө явна гэнэ. Бас Дундговийн хөгжмийн зохиолч Эрдэнэчулууны ая, Төмөрбатын шүлэг “Уяач бурхад” хэмээх шинэ дуугаар баялаг цуглуулгаа нэмээд амжжээ.
Өнөөдөр од гэж хэн дуртай нь ярих болсон цаг. Үнэндээ Зууны манлай дуучин Н.Норовбанзад гуай шиг хүнийг л од гэнэ. Тэр хүн бол дэлхийд гайхагдсан од. Мэдээж бүгд тэр агуу хүн шиг байх албагүй ч шалгуур байх ёстой гэж тэрээр ярина. Монголын урлагт 30 жил зүтгэж гавьяат болсон тэрээр өнөө өөрийнх хэлдэгээр шалгуур давсан нөхдийн нэг. Удахгүй урлагт хүчин зүтгэсний 50 жил тохиож байна. Ардын жүжигчин цолонд нэр дэвшдэг ч одоо цагийн шалгуур давсан “мундаг” ододтой харьцуулахад хангалтгүй байдагсан уу хойшилж орхино. Ямар сайндаа л гавьяат маань Ардын жүжигчин өгөхөд гомдолгүй баймаар юм. Би хийсэн юмтай хүн дээ хэмээн шүүрс алдан өгүүлснийг заавал энд багтаахсан гэж бодлоо. Нээрээ л нэг тоглолт хийгээд л байшин саваар мялаалгаж, сонгуулийн халтуур хийгээд л гавьяат болчихдог шинэ цагийн оддоос өөр нэгэн л дээ.
Тэрээр хоёр охин, хоёр хүүтэй. Бүгдээрээ л урлагийн хүмүүс гэдэг. Ийнхүү эгэлгүй нэгэн авьяастны тухай хүүрнэлээ өндөрлөж байна.

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.181.28
Ардаараа овоглосон уран бүтээлч, Ардын жүжигчин цолыг хүртэх хувь байгаа гэдэгт итгэлтэй байна.
Reply