Адуу хатгах


Монголчуудын мал амьтны эмгэгийг эмчлэхэд эртнээс хэрэглэж ирсэн нэгэн өвөрмөц арга бол түрэм тавих буюу хатгах засал юм. Мал хатгах засал нь ихэвчлэн захын мэдрэлийн судас хялгасан судасны тор, мэдрэлийн сүлжээнд үйлчилдэг ч цөөн тохиолдолд дэлүү, сав, умс, гүзээний эмгэгт хэрэглэх нь бий. Бод малд хатгах заслын 12-15 идэвхтэй цэг байдаг бөгөөд том судасны ханыг гэмтээдэггүйгээрээ ханах заслаас, цаг хугацааны хувьд зүү заслаас ялгаатай. Адуунд хатгах засал хийх гол гол цэгүүдийн байршил, заалтын талаар хүргэе.
Цоров: Энэ нь дээд уруулын мэдрэх мэдрэлийн өтгөн шигүү ширхэгт хүчтэй цочрол өгч байгаа үйлдэл юм.
Зодовын бэлчээр: Уруулын тусгай өргүүр шандсан төгсгөлийг дэгээ зүүгээр гогдон хэд хэдэн удаа татах ажиллагаа юм.
Заалт: Мундааны үрэвслээс болж адуу гүлдийх шинж үзүүлэхэд үйлдэнэ.
Магнай сөхөх: Гөхөлийн урд хоёр хуруу зайд хануурын том хутгаар эсгэж дээш хойш чиглэлээр хоёр ямх гүн хатгах ажилбар юм.
Заалт: Морь багтрах үед хэрэглэнэ.
Сээрэн сиймхий: Хар сээрний дээд талд орших шилний шандасны сиймхийг нэвт хатгахыг хэлнэ.
Заалт: Адуу гүлдийх, нуруугаа авах, нэвчээс авах үед
Чихний үзүүр хатгах буюу цуулах: Чихний дэлбээ нь хялгасан судас, мэдрэлийн төгсгөлийн өргөн сүлжээтэй. Сав цулын олон эрхтэнтэй гүйдэл судлаар холбогдоно.
Заалт: Амьсгалын замын эмгэг, ходоод гэдэсний эмгэг , нарших, жилбинтэх үед
Хөөсөн хаа хатгах: Бугалганы нервийн сүлжээнээс хойш одсон цээжний доод мэдрэлийг эгшин зуур хатгаж цочроох үйлдэл юм.
Заалт:Дээгүүр догол, цээжээ авах, балбах үед
Дэлүү хатгах: Адуу дэлүүтэх өвчний үед зөв талын сүвээний гурван хавирганы урдуур нурууны голоос 8.12 см зайд шөвгөөр 4-6 см хатгана.
Умс хатгах: Адууны баруун талын өлөн хонхорт ташаан толгой сүүлчийн хавиргыг холбосон шугамын голд аймхай мөгөөрсийг чиглүүлэн хатгана.
Заалт: Адуу үргэлж хөрвөөх үед
Цөнгөрөг хатгах: Олон ясны уулзвар, ташаан толгой өгзөгний товгорын дунд 4-6 хуруу гүн хатгахыг хэлнэ.
Заалт: Адууны ташаа буух, цүгцүүргээ авах, хойшоо доголох, дээгүүр доголох үед
Гуяны хар хуян: Гуяны зузаан гүнд орших шагайтын нервийн салаа юм.
Заалт: Хойт хөлийн догол, түнхний үеийн хэрлэгийн үед
Сүүлний торгон үзүүр хатгах: Сүүлний үзүүрийн мэдрэлийн судлыг цочроох, цусны судасны нарийн төгсгөлийг ханах ажиллагаа юм.
Заалт:Түүдэгтэх, гэдэс дүүрэх, гэдэс ходоод хямрах, шээс хаагдах зэрэгт
Хэвлийн усан бэлчир: Хэвлийд ус хуримтлагдах соёнготох, дэлэн айсан үед хүйснээс урагш арьс арьсан доорх ислэгийг дөнгөж нэвтлэн, шар усыг гаргана.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
122.201.31.62
Шөрмөс нь гэмтсэн адууг яаж эмчлэх вэ
Reply