МУ-ын Алдарт уяач Б.Сумъяа: Ханддоржийн хонгор халзан манай адууны цустай


- Хөлөнбуйрчүүд уяачдынхаа холбооны ойд нэлээд ач холбогдол өгчээ дээ. Гэр бараа хүртэл барьчихсан байх чинь?
-Тэгэлгүй яахав. Уяачид бидний хувьд энэ их том баяр шүү дээ. Олон жил уулзаагүй хүмүүстэйгээ уулзаа ярьж хөөрөх сайхан л байна.
-Хөлөнбуйраар овоглосон МУ-ын хоёр Алдарт уяачийн нэг нь та юм байна. Хурдан морины уяа эвлүүлэх болсоор хэдэн жил болж байна вэ?
- Би энэ жил 85-тай. Найман настай байхдаа Үйзэний Адъяа гэдэг хүнийг дагаж морь уяж эхэлсэн. Тэгээд бодохоор 70 гаруй жил морины уяа эвлүүлжээ дээ. Залуу байхад мориндоо донтоод нойр хоолоо хүртэл мартчихсан тууж явдагсан. /инээв/ Би зүүнтээ Манжуурын нутагт төрсөн Барга хүн. 1945 онд Монгол улсад нүүж ирээд Дорнод аймагт суурьшсан даа. Тухайн үед 200 гаруй өрх айл нүүж ирж байсан юмдаг.
-Сумъя Алдарт хаанахын адуугаар голдуу наадаж байсан бэ?
-Зүүнтээ Хөлөнбөөрт байхдаа барга адуугаар нааддаг байлаа. Манай тэр хавийн адуу хурдан шүү дээ. Манжуурын Оросоос авсан Тоомск үүлдрийн сайхан халтар азаргатай байлаа. Тэр хавийнхан андахгүй дээ Мангад халтар гэж жигтэйхэн сайхан азаргатай байж билээ. Бие хаа гэж ярих юм байхгүй. Хачин сайхан амьтан байсансан.
-Мангадаа?
-Тиймээ, оросыг хэлж байгаа юм. Дээр үед манайхан Оросуудыг тэгж нэрлэдэг байсан юм. Тэгээд л орос зүгийн адуу гэдгээр нь тэгж нэрлэж байхгүй юу. Тэрнээс гарсан төлүүд бүгд л хурдалсан. Нэг хар морь зүүнтээ их олон түрүүлсэн. Бас нэг хээр морь 200 мөнгөн янчаанаар зарагдаж, Шанхай хавийн бооцоот уралдаануудад их олон түрүүлсэн дуулддаг юм. Тэр хээр морийг хурдан байна гээд гурван ч адуу аваад л явсан. Тэгээд л манайх наашаа ирчихсэн болохоор яаж давхисныг нь мэдэхгүй юм даа. Ирснийхээ дараа жил 1946 онд гурван азарга 70 гаруй тооны адуу хулгайд алдсан. Тэрэн дунд нөгөө дээр ярьсан Мангад халтарын үр төл эрлийз цустай хурдан адуунууд цөм байсан.
-Тэгээд олоогүй хэрэг үү?
- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат “Өндөр” Гомбожав гэдэг хүн хөөгөөд Улаанбаатар оруулчихсан байсан. Ханддоржийн халзан морины талаар дуулсан уу?
-Ямар улсад гурав түрүүлсэн хонгор халзан уу?
-Тиймээ, тэр чинь манай адууны тэр тусмаа нөгөө яриад байсан Мангад халтарын чинь цустай адуу байхгүй юу.
-Баян-Өнжүүлийн унаган адуу гэдэг шүү дээ?
-Тэр Гомбожав гэдэг хүнээр дамжиж л тийшээ очсон байх. Надад Ганбат гэдэг хүн тэгж хэлсэн. Хүмүүс “нохой” Ганбаа л гэх юм билээ. Би тэрийг үнэн болов уу гэж санадаг. Яагаад гэхээр хонгор халзан морины хэлбэр хийц гайхалтай байсан гэж ярьдаг юм билээ. Миний халтар азарга мөн ч сайхан хийцтэй амьтан байсан. Ер нь манай Барга адуу хурдан шүү.1946 оны Дорнод аймгийн наадамд Үйзэний Адъяа гэдэг хүний соёолон хар морь түрүүлж, хойтон жил нь миний уяж ухаа хязаалан бас түрүүлж, цоохор улаан даага айрагдаж л байсан. Тэд цөм л Барга адуу. Би чинь бригадын даргаар 32 жил ажилласан хүн шүү дээ. Улсын ажилтай болчихоод сумын наадмаас илүү гарч чадахаа байж тэгээд ч адуу цөөрчихсөн болохоор тэр хавьдаа л нааддаг байсан.
-Нэгдэл нийгмийн үед морь уях яггүй байсан дуулддаг. Дарамт шахалтаас эхлээд?
-Өө тэгэлгүй яахав. Улсын ажил цалгардуулж танхайрлаа гээд л эхэлнэ шүү дээ. Ямар сайндаа л морио хөдөө айлын гадаа уяж байхав. Гэрийн гадаа байвал загнаад уяулахгүй. Орой ажлаа тарсан хойноо шөнө дөлөөр шахуу морины ажлаа хийнэ. Тэгсэн хэр нь давхиад л байдаг байсан даа хөөрхий.
-Улсын наадамд уралдаж байгаагүй юу?
-2000 онд гурван их нас, нэг соёолон, нэг хязаалан нийлсэн таван морьтой очсон. Холоос очсон болоод ч тэрүү морьд маань санаанд хүртэл сайн давхиагүй. Тэгэ хээр нь одоогийн энэ Шадар сайд Миеэгомбын Энхболдод нэг их морио, Дуламсүрэн Тод манлайд хязаалангаа өгсөн. Тэр үед адуу одоогийнх шиг үнэтэй байгаагүй. Энхболд нэг их урт хадагтай,нэг шил архитай ирж сая таван зуун мянган төгрөг өгөөд шарга морийг маань авсан. Тэр морь уг нь хоосонгүй л адуу байх ёстой ч Энхболд туранхай гээд уялгүй. Морь тавиулах гээд мордуулсан юм билээ. Тэгсэн Айдсын даваа хүртэл эхний арав дотор давхисан гэсэн. Хожим нь “Би алдсан байна. Хүүхэдтэй тавьсан бол яах ч байсан юм билээ” гэж байсан гэнэ лээ.Гэхдээ шарга морь хоосонгүй ээ. Төв аймаг хавийн наадмуудад хэд хэд түрүүлсэн дуулдана лээ. Бас 1999 билүү дээ оныг нь сайн санадаггүй ээ. Өвлийн бооцоот уралдаанд хоёр морьтой очоод нэгийг нь цагдаагийн генерал Амарболдод бэлэглэсэн. Хүрэн морь бооцоот уралдаануудад хэд хэдэн айрагдсан дуулдана дээ. Тэрнээс хойш хот орсонгүй дээ.
- Манжуураас ирсэн Барга адуу Монголоор сайн таржээ дээ?
-Жамсрангийн цоохор гэж Хөлөнбуйрт даагандаа 4-5, шүдлэндээ нэг түрүүлэн, аймгийн наадамд гурвалсан хурдан азарга бий. Цоохор азарга хязааландаа сумандаа түрүүлж, бүдүүрсэн хойноо ч гэсэн нэлээн хэд түрүүлсэн. Манай суманд дархан адуу байгаа юм.
Сумын 20 жилийн ойгоор миний хонгор соёолон их хол түрүүлсэн. Мөн аймагт соёолон хүрэн морь түрүүлж, хязаалан хар морь нэг жил хоёр ч түрүүлж байлаа. Ингээд яриад байвал олон жишээ дурдаж болно доо. Сүүлийн үеийн гэвэл суманд нэг, аймагт нэг түрүүлсэн ногоон морь байна. Гайгүй давхиж байгаа адууг хүү зарчихаад болохгүй юм.
-Танай хүүг адууны наймаа сайн хийдэг гэх юм билээ?
- Миний тэр ногоон морийг уржинан Бандгаа Ганхуяг авъя гээд ирэхээр нь “би зарахгүй. Ганц сайн их морьтой байя даа” гэсэн хүүг архи уулгаж байгаад есөн саяар аваад явчихсан байна лээ. /инээв/ Тэгсэн дараа нь дуулахнаа алдчихсан сураг гарна лээ.
-Танай энэ хавиар адуу ер нь ямар ханштай байна вэ?
-Жил ирэх тусам нэмэгдэж л байх шиг байна. Нэг их гавиагүй адуу л 4-5 сая гэж байна шүү дээ. Миний үед хамгийн үнэтэй адуу 2000 төгрөг хүрч байлаа. Цэнхэрийн ухаа азарга, Дорждагвын улаан морийг 2000 төгрөгөөр авчихаад өндөр үнэтэй адуу авлаа л гэж бодож байлаа. Сүхбаатарын Халзан сумаас хар халзан азарга 1500 төгрөгөөр авч байлаа. Дээр ярьсан даа, Үйзэний Адъяа гэж хүнийг дагаж морь уяж байсан гээд. Тэр хүн нутагтаа “Баян” хэмээгддэг, бас ч гэж хөрөнгөтэй хүн байсан юм. Тэгээд 200 хониор орос цустай хээр морь авчихаад ах ламдаа загнуулж л байлаа. “Манай Адъяа өөдгүй, Мангадын тэрэгний моринд 200 хонь өглөө” гээд. Тэр үеийг одоотой харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай болж дээ.
- Барга адуу ямар онцлогтой байдаг юм бэ?Ялангуяа уяаны хувьд?
-Бүр дээр үеийн Барга адуу гэвэл цагаан голдуу зүсмийн монгол адуу байсан гэдэг. Сүүлийн үедээ зарим нэг нь Оросын Тоомск адуутай эрлийзжүүлээд адууныхаа цусыг сэлбэсэн, тэд их хурдан байсан. Ер нь Хөлөнбуйр адуу хурдан шүү дээ. Тиймдээ ч энэ залуучууд манай эндээс адуу авах нь элбэг юм. Саяхан л гэхэд сая төгрөгөөр нэлээд хэдэн даага аваад л явна лээ.
-70 гаруй жил адуутай нөхөрлөлөө. Хамгийн их сэтгэлд үлдсэн наадмынхаа дурсамжаас хуваалцвал?
-Цаг хугацаа хурдан юм даа. Нэг мэдсэн таяг тулсан өвгөн болчихож. МУ-ын Алдарт уяач гэдэг сайхан цолыг өчигдөр л авч байх шиг байсан. Гэтэл арав гаруй жил болчихсон байна шүү дээ.
-Та хэдэн оны Алдарт вэ?
-1999 оны. Миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан наадам гэвэл Монголын Нууц Товчооны 750 жилийн ой шив дээ. Би хүн болсоор тийм том наадам үзээгүй. Тэр наадамд би азарга, даага хөтөлж 7 хоног явж байж очсон. Холоос хөлөөр ирсэн адуу дээгүүр давхиагүй л дээ. Гэхдээ эр хүний хувьд том довон дээр наадах нь сайхан байсан. Тэр л их сайхан санагддаг даа.
Ярилцсанд баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай.
А.Тэлмэн


2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.126.90.144
Залдаг эрүү үгүй юу..
Reply59.153.113.53
Шаана биз
Reply