СТА дуучин Д.Намсрайноров: Наадмын өмнөх шөнө аавтайгаа эмээлээ дэрлээд, адуугаа манах сайхан


Хүмүүн хүмүүний сэтгэлтэй охиноо зүйрлэхэд Хүндлэл эрдэнийн дээд наран байгаасай үр минь...
хэмээн дуулж байна. Харин энэ удаад хүүдээ зориулан “Хүү минь үр минь” хэмээн аав дахин дуулжээ. Энэ дуу түүний шинэ цомогт багтаж байгаа юм.
Дуучин Намсрайноров Төв аймгийн Өндөрширээтийн хүү. Зарим дуучдын бага настай харьцуулахад тэрээр бүрэг нэгэн байсан бололтой. Олны дунд дуулахгүй ч мал хариулаад явахдаа хоолойн чадал мэдэн, цээжинд яваа хэдэн дуугаа цангинатал дуулна. Хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг битүүхэн ажигласан ээж нь урлагийн замд хөтлөх нэгэн гүүр болсон гэдэг. Ээж нь соёлын төвийн эрхлэгчид хүүгээ нэг шалгаад өгөөч гэж аминчилжээ.
Тэр бол 2002 он байлаа. Хаврын нэг өдөр сумын соёлын төвөөс дуудах нь тэр. Гайхасхийгээд яваад очтол соёлын төвийн эрхлэгч касёо хөгжим дээр ая тоглон, нэг хоёр дуу дуулахыг санал болголоо. Ёстой л загатнасан газар маажна гээч л боллоо. Угийн дуртайг хэлэх үү жаахан ичингүйрч байсан ч дууллаа. Ийнхүү бяцхан шалгалт амжилттай болж сумын наадмын концертод дуулсан нь түүний анх тайз байлаа. Нэлийсэн олны дунд тайзан дээр хэрхэн дуулснаа ч санахгүйгээр сандарч байсан ч өдгөө түүний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг болон үлдсэн нь нэн таатай.
Аравдугаар ангиа төгсөөд аав ээждээ туслан мал маллаж байгаад цэрэгт явжээ. Тэр үед спортын хүн тэр дундаа үндэсний бөхөөр хичээллэж, түүгээр амжилт гаргана гээд зорилго тавьчихсан байж. Харамсалтай нь тодорхой нэг шалтгааны улмаас дахин барилдаж чадахгүй болжээ. Бүр хоёр гурван жил эмчилгээнд явжээ. Дэндүү урт мэт санагдах энэ өдрүүдэд одоо би юу хийх үү гэж өөрөө өөрөөсөө асууна. “Дотор хүн” янз бүрийн санаа хэлж хааяа бас толгой эргүүлнэ. Малчин хүний хатуу хөтүү хөдөлмөрийг хүүхэд байхаасаа л мэдэрсэн болохоор өөрийгөө чадах болов уу гэж бас халгана. Өглөөний нартай уралдан үдшийн бүрийд л сая нэг хажуулдах эжий аавыгаа харж өссөн болохоор тэр шүү дээ. Зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэнд хэдэн малаа л бараадан ядарч байна гэж ялархах ч сөхөөгүй зүтгэж амьдрахад ардын бас амьдралын ухаан дэндүү их хэрэгтэй гэж бас бодно. Ингээд л өнөө эрэл мухардчихна. Дахиад л чи юу хийж чадах уу гэж өөрөөсөө асууна. Нэг өдөр өөрт нь дуулах хүсэл сэтгэлийн мухарт байдгийг санаж дуучин болохоор шийдлээ. Санаснаар амаргүй байна гэдгийг гадарлаж байсан ч буцахыг хүссэнгүй. Ингээд 2002 онд СУИС-д дуурийн дуучны ангид шалгалт өгч тэнцжээ. Хүний хүсэл зорилго хязгааргүйн хойно оюутан боллоо. Сайхан дуулж ард түмнийхээ сонорыг мялаасан дуучин болохсон гэж яаранхан бас мөрөөдөнхөн. Мэргэжлийн багш Дашиймаа гавьяат, МУСТА Гэрэлбаатар, концертмейтэр багш Оюунтуяа нарын шавь болж таван жил суралцаж дуучин болжээ. Урлагийн хүн насан туршдаа сурсаар л явдаг гэдэг. Тиймдээ ч “ямар үг, ямар хөгжмийн найруулга, яаж дуулах уу гээд шинэ уран бүтээл төрөх бүрт шинэ юмтай тулгарна. Сурсаар байгаад л дуусах байх даа” гэж тэр ярина. Бас олны хайр хүндэтгэлийг даахын хэрээр хүрээлэн байгаа орчин нийгэмдээ хариуцлага үүрсэн юм шиг санагдахын учир байнга л өөрийгөө цэнэнэ. Алдаж гишгэхгүй юмсан гэж хичээнэ.
Зав гаргавал төрсөн нутгаадаа “гүйчихнэ”. Харин аав ээж нь урлагийн амьдралын хатуу хөтүүг гадарлах хойно “амар амар” хэмээн хоол цай болж гүйнэ. Түүний аав Ч.Доржгочоо их том биетэй хүн. Бяртай чацтай ч даруу зан нь дийлээд барилдаж байгаагүй гэх. Тэрнээс бөхийн шинж цогцолсон нэгэн гэж гярхай өвгөд өөр хоорондоо нэг бус ярьж л байсан удаатай аж. Тиймдээ ч хүү нь бөх болох гэж мөрөөдсөн бизээ. Харин ээж Ч.Цэцэгмаа сайхан дуулна. Тэд хоёул Төв аймгийн Өндөрширээт, Лүнгийн хүмүүс. Айл гэр болоод гуч гаран жилийн нүүр үзэж байгаа Доржгочоогийнх таван сайхан хүүхэдтэй. Тэднээс урлагийн хүн болсон нь Намсрайноров. Доржгочоо эхнэрийн хамтаар улсын аварга малчин, тууварчин улс. Дуучин залууг багад ээж аав нь хавар тууварт гарч намартаа ирнэ. Хорин хэдэн жил тасралтгүй мал туусан гэдэг юм билээ. Яваад ирэхдээ хотоос Оросын их гоё гоё тоглоомуудыг авчирна. Харин хүүхдүүд нь ихэд нямбайлан тоглоомын буландаа цуглуулсан нь өдгөө ч аавын гэрт хүндтэй байр эзэлнэ. Шувууд үүрээ орхидог шиг хүүхдүүд нь үүрнээсээ нисэцгээсэн ч аавындаа цуглах бүртээ сайхан мэдрэмж төрүүлэх тоглоомуудаа илүү ихээр нандигнана. Тоглоомуудаа харахаар бага нас тэр чигтээ л зурайн харагдана гэх. 13 настай Намсрайноров ээж аавыгаа дагаад тууврын замд гарсан нь энэ байлаа. Хотод гурав дөрөв дэх удаагаа ирж байгаа нь тэр. Харамсалтай нь хотын баруун захад ирсэн өдрөө л хамгийн хайртай морио дутуу уяад алдаж орхижээ. Харамсан нулимс унагаж байсан нь өдгөө түүний хүүхэд насны дурсамжид тодоос тод үлдсэн байх ажээ. Ингэж л хичээлийнхээ чөлөө замаар аав ээждээ туслахсан гэж ихэд хичээнэ. Сумын дунд сургуульд сурч дотор байранд амьдрах хүү зав л гарвал гэрээдээ гүйчихнэ. Одоо ч ялгаагүй гэнэ лээ. “Төрсөн нутаг ай даа сайхан” гэж гэгэлзэнэ.
Түүний аав аймгийн Алдарт уяач цолтой. Тийм болохоор хүү ч хүүхэд байхын унаач, туслах уяач явжээ. Гэхдээ багын том биетэй байсан болохоор гурван жил орчим л морь унасан аж. Доржгочоо гуай аймаг сумандаа зуу гаруй айраг түрүү хүртсэн лут уяач. Мэдээж аавтайгаа наадсан наадам бүр хамгийн сайхан. Айраг түрүү хүртчихээд хөлсөө арчин магнай тэнийтэл мишээж зогсоо аавыгаа хараад хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Тэр бүрт миний хувь нэмэр ч энд бий гэж бодохоор хүү нь сэтгэл өөдрөг наадна. Харин сүүлийн жилүүдэд өмнөх шигээ хуруу нэмэхээ байсандаа бас зовнино. Гэсэн ч зундаа ямар ч ажилтай байсан хойш тавьж аавынхаа уясан морьдыг наадмаар дагаж давхин хийморио сэргээнэ. Наадмын өмнөх шөнө морио манаж, хоол ундыг нь тааруулна гэдэг хүндтэй атлаа их хариуцлагатай шөнө болдог. Тэнгэр яралзах оддын доор эмээлээ дэрлээд аавтайгаа зэрэгцээд хэвтэж байх сайхан даа. Дэргэд маргааш уралдах морьд маань зөөлөн зөөлөн тургилаад л хэмээн дуучин эрхэм өгүүлэх ажээ. Бас ийм нэгэн сонирхолтой дурсамжаа ийн сөхсөн юм. Түүнийг морь унадаг байхад тэднийд хоёр сайн азарга байдаг байжээ.Нэг нь найдвартай аман хүзүүлнэ. Нөгөөх нь жаахан тааруу ч хоосонгүй. Нэгэн удаа сумандаа давхихаар гарч дээ. Аав нь мотоциклтэй дагаад л. Эгч нь өнөө сайхан азаргаа, дүү Намсрайноров тааруухан гэх азаргаа уначихсан. Гэсэн хүүгийн азарга азарга эргэхээс өмнө бүүр явахаа болиод нурмайж орхижээ. Харсан хүмүүс бүгд л “наад азарга чинь эцчихсэн байна. Чи буц” гэлцэнэ. Ингээд аавыгаа ирэхээр нь “эцчихсэн буц” гэж байна. Би болилоо гээд жаахан ууртай эмээл хазаараа мултлаад авчихлаа. Аав нь хэчнээн ятгасан ч хүү зөрүүдлэн өөрийнхөөрөө болжээ. Гэтэл удсан ч үгүй азарга нөмрөөд ирлээ. Өнөө нурмайсан энэ тэр болоод байсан азарга чинь нэг унагалдаад гүйцэгдэхгүй давхин одох нь тэр. Эмээлээ тэвэрчихсэн аавынхаа араар сундлан мотоциклтой дагалаа. Ингээд эмээл хазааргүй голж тавьсан азарга түрүүнд давхисаар түрүүлжээ. Мэдээж хүүхэдгүй учраас нэг ухраад айрагдсан гэнэ. Тэр үед л жаахан хүү амаа барьж, хэрвээ ид шид байдаг бол би үсэрч мордоод л түрүүлэх байлаа хэмээн ургуулан бодож мөрөөдөн, хэсэгтээ л толгойд нь эргэлдэн зовоосон аж.
Монгол хүн бүр л моринд дуртай. Энэ жишгээр түүний ээж, эгч нар бас л морины хорхойтнууд. Давхиад ирж байгаа морьдыг харахаар өөрийн эрхгүй самсаа шархиран нулимс дуслах ?ь нэг л сонин гэх. “Ер нь морь, бөх, уран бүтээл салшгүй холбоотой юм шиг санагддаг. Бөх гэхээр удам дагана. Сайн морь угшил дагана. Сайн барилдах, сайн морьтой наадах, сайн дуучин болж ард түмэнд танигдах адил юм шиг санагддаг. Энэ бол гэхдээ од хийморьтой холбоотой. Мэдээж хүссэн бүхэн морио түрүүлгэж, хүссэн нь наадмын түрүү хүртдэггүй. Тэгэхээр хувь тавилангийн од аз ивээж байдаг” гэж дуучин маань бодлоо хуваалцах юм билээ.
Тэрээр сүүлийн үед адууныхаа цусыг сайжруулахаар баруун аймгуудаас адуу авах болжээ. Өнгөрсөн жил Сүхбаатарын лам багштайгаа тус аймгаас нэг морь авчээ. Аав нь уяа сойлгыг нь тааруулан өнгөрсөн жил хүүгийнхээ нэр дээр уралдуулсан нь сумандаа тасархай түрүүлжээ. Даанч өнгөрсөн өвөл уян дээрээ эндчихсэн гэнэ. Хэдийгээр сэтгэлд гуниг төрүүлэх ч “сайн морио эзнээ хамгаалдаг” гэлцдэг болохоор жаахан уужирна. Үүнээс гадна хэд хэдэн жижиг адуу авсан сонин дуулгана лээ. Тэр ер нь их шүтлэгтэй. Багш нартаа, аав ээждээ, нутаг усандаа залбирч явахад ажил үйлс өөдрөг явна гэж ямагт бодно. Төв аймгийн Бүрэн сумын Шийрэвжамц, Сүхбаатарын Дэчинжалба гэж хоёр багшид ажил үйлсээ даатгана. Ийнхүү залуу уран бүтээлчийн тухай бичиглэлээ өндөрлөж байна. Дашрамд СТА Д.Намсрайноров “Хийморилог сайхан нэртэй сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсье. Уригдан сэтгэлээ нээсэндээ баяртай байна. Монгол хүн бүрийг морины босоо цагаан хийморь өнөд ивээж байг” хэмээсэн ерөөлийг өргөн дэвшүүлснийг барьсаныг уламжлахад таатай байна.






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна