Их хурдын түрүү Магнай халтар


Монголын морины их олимп шигшмэл морьдын “Их хурд-4” уралдааны түрүү “Талын хүлэгч” галын уяач Ц.Баяржаргалын Магнай халтар азарганы талаар эрхэм уншигч та бүхэндээ танилцуулъя.
Тогоруу угшлын адуу
Тогоруугийг дөрөв дэх үеийн цустай хэмээгддэг халтар азарга Төв аймгийн Баянцогт сумын уугуул Отгонбаярын унаган адуу. 2005 онд сумандаа зохиогдсон хаврын уралдаануудад сайн давхиж байсан халтар шүдлэн одоогийн эзнийхээ нүдэнд өртжээ. Ганц хүний нүдэнд бус, халтар үрээг хурдан гэдгийг адуунд нүдтэй хүн бүхэн ажиглаж мэдчихсэн байсан гэдэг. Тиймээс Ц.Баянжаргал “Хоёулаа наймаа хийе. Ах нь дараа жил болох сумынхаа /Завхан аймгийн Яруу сум/ 80 жилийн ойд халтар үрээг чинь уралдуулмаар байна” хэмээн ил цагаан хэлж хадаг барьжээ. Морины эзэн хүү ч зөвшөөрч “Та аваад яв, дараа нь үнэ өртгийг нь тохиръё” гэснээр Магнай халтар одоогийн эзнийхээ мэдэлд очжээ.
Халтар азарганы онцлог
Халтар азаргыг эзэн нь “Арьс хөрс нимгэн, бэлэн хөлстэй, давхил сайтай, өөртөө их амралт өгдөг, уяан дээрээ тааваараа байх гээд байдаг ч яг уралдааны үеэр араас ирж байгаа адуунд гүйцэгдэн ноёлогдоод байдаггүй. Уяа нь орохоороо ааш нь жаахан ширүүхэндүү болчихдог ч, наадмын өмнө өөртөө амралт өгөөд номхорчихдог” хэмээн дүгнэсэн юм. Магнай халтарын уяаг Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн тааруулдаг гэдгийг уншигчид андахгүй биз. Тэд Өвөрхангайд болсон нэгэн уралдааны үеэр танилцаж, Хархоринд болсон “БОСА” компанийн 10 жилийн ойн уралдаанд хамт явахаар тохиролцжээ. “БОСА” компанийн 10 жилийн ойн уралдаанд Магнай халтар түрүүлж, Дуламсүрэн Манлайн Элбэг хээр нь аман хүзүүдснээр тэдний нөхөрлөл эхэлсэн гэдэг. Эх орны төв цэгээс эхэлсэн тэдний нөхөрлөл батжихын хэрээр халтар азарганы амжилт нэмэгдсэн хэмээн Ц.Баянжаргал уяач бэлэгшээж явдаг юм билээ.
Амжилтын товчоон
Сум, орон нутгийнхаа наадмаас айраг түрүү хүртэж явсан халтар үрээ Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн анхны уралдаанд гуравт хурдалж, Архангай аймгийн Тоглохын талд зохиогдсон “Тамирын хурд” уралдаанд айргийн тавд хурдлан, бүсийн наадмаас анхны айргаа хүртэж, морь сонирхогчдын анхааралд өртөж эхэлсэн юм. Энд Эрдэнэт хотын 30 жилийн ойн уралдааныг дурьдахгүй өнгөрч болохгүй бөгөөд цэвэр цусны адууг тусад нь уралдуулна гэсэн амандаа хүрээгүйгээс зургаад хурдалсан Магнай халтар айрагдаж чадаагүй. Халтар азарганы амжилтын оргил үе нь 2007 он байлаа. АХ-ын 86 жилийн ойн төрийн их баяр наадамд аман хүзүүдсэн халтар азарга давхар уяагаар, шигшмэл морьдын “Их хурд-4” уралдаанд тоосоо өргөж, цуут шаргын түрүүнд гишгэн түүхэн амжилтын эзэн болсон билээ. Ийнхүү моринд дуртай монгол зон олныг самсааг шархируулан хурдалж байсан халтар азарга өдгөө ижил сүрэгтээ тааваараа налайж байна.
А.Тэлмэн
Шүлгийг: Н.Лутбаяр /МУСТА/
Хөгжмийг: М.Хатанбаатар /МУСТА/
Магнай халтар
Үүл хээлсэн ажнайн чуулганаас
Үзэмж төгөлдөр нь магнай халтар аа
Цэцэглэж алагласан олны сэтгэлийг
Цэлмээж гийгүүлсэн нь магнай халтар аа
Цуутай шаргийг орхиод ирсэн нь
Цугласан олны баярын чимэг ээ
Бардам шаргаас түрүүлээд ирсэн нь
Баянжаргалын магнай халтар аа
Хуй салхитай ажнайн чуулганаас
Хулан хараа нь магнай халтар аа
Хуарлан наадсан түмний сэтгэлийг
Хуурдаж хүнгэнүүлсэн нь магнай халтар аа
Цуутай шаргийг орхиод ирсэн нь
Цугласан олны баярын чимэг ээ
Бардам шаргаас түрүүлээд ирсэн нь
Баянжаргалын магнай халтар аа
Хийморь хурсан ажнайн чуулганаас
Хоймор залруулсан нь магнай халтар аа
Дэнж дүүрэн дэнсэлсэн сэтгэлийг
Дэвэргэж хөөргөсөн нь магнай халтар аа
Цуутай шаргийг орхиод ирсэн нь
Цугласан олны баярын чимэг ээ
Бардам шаргаас түрүүлээд ирсэн нь
Баянжаргалын магнай халтар аа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна