Жокей гэж хэнийг хэлэх вэ?


Юуны өмнө “жокей” гэсэн нэрний талаар тайлбар өгөх нь зүйтэй байх. 16-р зууны үеийн Англид язгууртан ноёдын адууны жүчээнд туслах хийж гүйдэг байсан өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийг ингэж нэрлэдэг байжээ. Энэ нь яваандаа хурдан морины уралдаан, үржүүлэгт ямар нэг байдлаар холбоотой хүмүүсийг нэрлэх оноосон нэр болж хувирсан байна. Ийм хүмүүс нь ямар ч үнээр хамаагүй ялалтанд хүрэхийг хүсдэг, саад бэрхшээлийг даван гарах өндөр чадвар, нарийн мэдрэмж зэрэг зүйлсээрээ өөр мэргэжлийн хүмүүсээс ялгагддаг байсан тул удалгүй дээр дурдагдсан зан байдлын онцлогтой бүх хүмүүсийг “жокей” гэж нэрлэх болжээ.
Ингэсээр англичууд цэвэр цусны хурдан морины үүлдэр гарган авч уралдаан зохион байгуулдаг болоход морьдыг унаж уралддаг хүмүүс нь гол төлөв “жокей” зан авиртай хүмүүс байсан тул удалгүй хурдан морь унаж уралддаг бүх хүмүүсийг ийнхүү нэрлэдэг болжээ.
Жокейн сургуульд юу заадаг вэ
Нэгэнт мэргэжил болсон тул түүнд зааж сургадаг сургууль байх ёстой нь ойлгомжтой. Үнэхээр ч өнөөдөр барууны маягаар морин уралдаан явуулдаг, хурдны морь үржүүлдэг орон болгонд шахуу жокейн сургууль байдаг. Тэдгээрээс хамгийн эртнийх нь Английн НьюМаркет гэдэг хотод байдаг.
Сургууль болгонд байдагчлан жокейн сургуульд онолын болон дадлагын хичээл гэж орно. Онолын мэдлэгт морины үүсэл, анатоми, физиологи, үржүүлгийн үндэс, тэжээл, янз бүрийн явдлын үе дэх биомеханик ба амьсгалын онцлог, уяа гэх мэт зүйлсийг заадаг байна. Дадлагын хичээлд бол ташуурыг зөв ашиглаж сурахаас эхлээд зөв давирах хүртэл олон тооны хичээлийг заадаг. Уралдааны үеийн тактикийг судлах хичээл дээр жил жилийн нэр хүндтэй тэмцээний видео бичлэгийг үзэж жокейн хэрэглэж байсан арга мэхийг судлуулдаг аж.
Мэргэжлийн шаардлага
окейн мэргэжлийн ур чадварыг морийг мэдрэх чадвар, тактик, барианд орох онцлог, стиль, суудал, рекорд, жин, байгуулсан ялалт, оролцсон том тэмцээн гээд олон зүйлээр шалгадаг. Харин сүүлийн жилүүдэд энэ бүхэн дээр нэмээд жокейн өөрийн имиж ба сэтгүүлчидтэй харьцах чадвар гэсэн хоёр зүйлд ихээхэн анхаарах болжээ. Унасан морь нь л түрүүлж байвал жокейн имиж, сэтгүүлчидтэй харьцах чадвар нь хэнд хамаатай юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Хариулт нь тун энгийн: мөнгө.
Жокейн унаж уралдсан морь гэдэг уралдаанд оролцох чадвартай байх үедээ асар өндөр үнээр зарагдан эзнээ баяжуулж чадах “бараа”. Уралдаанд оролцох шаардлага хангаж чадахгүй болсон ч цэвэр цусны азарганы хувьд үр удмаа үлдээж, түүнийг нь мөн адил өндөр үнээр зарж борлуулах боломжтой. Харин тухайн морийг хамгийн үнэн зөв тодорхойлж, магтаж, үнэ хүргэж чадах хүмүүс бол жокей гэдэг нь ойлгомжтой. Донжтой үг олоод унасан морио магтаж чадвал үнэ нь тэнгэрт хадаад л явчихна. Тийм ч болохоор өнөөдөр баруунд ямар ч тааруу морь байсан заавал магтаж ярьдаг бичигдээгүй хууль үйлчилдэг болсон. Мэдээж зүгээр ч нэг магтахгүй жинхэнэ давуу талыг нь олж магтах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол нэгэн төрлийн урлаг гэж үздэг.
Моринд хорхойтой хүмүүсийн хайрыг булааж чадвал хүмүүс тэр жокейг харах гэж уралдаанд ирж, зураг, нэр бүхий бэлэг дурсгалын зүйл худалдан авах замаар “тав гурван цаас” хандивлан хөгширсөн хойноо хэнд ч хэрэггүй ядуу өвгөн болох аюулаас аварна. Тэгэхээр жокейн мэргэжил гэдэг нь жүжигчний мэргэжлийн адил байнгын уран бүтээлч эрэл хайгуул хийхийг шаарддаг. Үүнээс гадна уяач буюу барууныхны хэлдгээр морины дасгалжуулагч ба морины эзэн гэсэн хоёр хүн жокейн амьдралд их чухал үүрэгтэй. Энд ч мөн л адил эзэн эсвэл, уяачийн үгэнд хэт ороод өөрийн мэдрэмжийг мартах, эсвэл зөвхөн өөрийн мэдрэмжийг чухалчлаад уяач ба эзэн хоёрыг саналыг үл тоох гэж туйлшралгүйгээр алтан дундажийг барих хэрэгтэй болно.
Баруунд жокейчид эрүүл мэндийн шалтгаанаар уралдаж чадахаа болих хүртлээ мэргэжлээрээ ажилладаг. Ингээд тэтгэвэртээ гарах болохоор нэр алдартай, олныг уярааж чаддаг уран цэцэн үгтэй, имижтэй болж чадсан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд морин уралдааны талаарх мэдээлэл тайлбар хийдэг бол бизнес хийх чадвартай нөгөө хэсэг нь энэ салбарт хүч үздэг. Харин өндөр мэдрэмжтэй олныг уяраах чадвар багатай нь уяач, ийм ч чадвар үгүй нь амь зогоохын тулд аль таарсан ажлаа хийхээс өөр аргагүй болдог нь ойлгомжтой. Гэхдээ тэднийг тухайн орны жокейн холбоо зүгээр орхидоггүй, төрөл бүрээр тусалж дэмжиж байдаг юм. Уралдаж байхдаа халаас хэтэвч хангалттай зузаатгаж чадсан жокейчид тэтгэвэрт суусан ч элдэв ажил хийж өөрийгөө зовоолгүйгээр хангалуун амьдарч чаддаг. Харамсалтай нь энэ бүлэгт хамаарах хүмүүс тийм ч олон байдаггүй.
Товчхондоо бол морин уралдаан өндөр хөгжсөн улс орнуудад жокейчдийн мэргэжлийн нэр хүнд маш өндөр. Тиймээс ч өөрийн гэсэн “Оскар”-тай.
Америк Жорж Вульфын дурсгалын нэрэмжит шагнал, Исаак Марфийн шагнал гэсэн хоёр нэр хүндтэй шагнал авсан жокей бол кино урлагт “Оскар” авсан жүжигчинтэй адил хэмжээнд үнэлэгдэг. Англи Чемпион Жокей гэсэн цол, Эклиспийн шагнал гэсэн хоёр том шагналтай. Энэ хоёр шагналыг гардуулах ёслол нь Оскарын шагнал гардуулах ёслолоос дутахааргүй чамин тансаг болж өнгөрдөг байна.


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна