Моринд хамгийн их халтай спортын төрлүүд


Моринд хамгийн халтай зугаа цэнгэл, спортын төрлөөр коррида буюу бухын тулаан, родео буюу адуу булгиулах тэмцээн ордог.
Бухын тулааны үеэр морь унасан жадтан буюу пикадор нь улангассан бухны уурыг хүргэн олныг зугаацуулах үүрэгтэй байдаг. Морины хөл бөөрийг тусгай унжуурга, хуягаар хамгаалсан байдаг ч хагас тонн хүртэлх жин татдаг улангассан бух моринд аймшигтай гэмт учруулж, заримдаа бүр шууд үхэлд хүргэдэг. Статистик мэдээнээс үзвэл коррида дээр жилдээ 3-5 мянган морь улангассан буханд мөргүүлэн үхдэг ажээ. Үүний учир нь коррида хамгийн түгээмэл тархсан Португаль, Испани болон Өмнөд Францын тосгон болгон өөрийн корридаг зохион байгуулдгаас ийм олон морь буханд мөргүүлж үхдэг байна.
Адуу гэдэг ухаантай амьтан болохоор улангассан бухны өөдөөс гарахаас аль болох зайлсхийх гэдэг. Тийм болохоор пикадорын унаж байгаа морины нүдийг таглах, хүчтэй мансууруулагч эм өгөн айдсыг нь дарах, маш хүнд бөгөөд хурц өргөс бүхий дөрөөгөөр давиран албадах зэргээр олон хэрцгий арга хэрэглэж иржээ.
Үүнийг ан амьтдын эрхийг хамгаалдаг байгууллагууд маш ихээр эсэргүүцсээр ирсэн ч өнөөг хүртэл корридаг хориглож чадахгүй л байна.
Монголчууд эмнэг адуу сургахыг эр чадал шаардсан жинхэнэ спорт гэж үздэг. Харин америкийн хэдэн ковбой манайд ирээд монгол эмнэг адуу булгихыг хараад бараг шоолоод явсан сурагтай. Яагаад гэтэл тэдний родео дээр булгилдаг морьдын хажууд юу ч биш юм гэнэ. Гэтэл сайн судлаад үзэхээр родео дээр адуу галзуурсан юм шиг булгидаг нь эмнэгтээ бус харин ёс бус гэж болохоор башир арга хэрэглэснээс үүдэлтэй байдаг юм байна.
Тэд адууны цавиар сур оруулаад эмзэг эрхтнийг нь маш хүчтэй дараад татчихдаг юм байна. Арга ядсан амьтан ямар авир гаргах нь тодорхой шүү дээ. Сураар эмзэг эрхтнийг нь татаж боохын хажуугаар гараан дээр төмөр хайрцагнаас хурдан гаргахын тулд цахилгаан бороохойгоор цохиулан нэмэлт өвдөлт өгч цочроодог юм байна. Тэгэхээр америкийн родео дээр супер эмнэг адуу гэж нэг ч байхгүй, харин өвдөлтөндөө болоод ухаанаа алдах шахсан хөөрхий амьтад л гардаг ажээ.
Ингэж албан хүчээр булгиулсны гайгаар родеод оролцсон адууны эмзэг эрхтэн няцрах, задарч урагдах, хүчтэй булгиснаас болоод татсан сур орчмын нугас бэртэх нь хамгийн түгээмэл гэмтэл гэнэ.


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна