Ухаант Ханс


20-р зууны эхэнд үед Германд амьдарч байсан Ханс нэртэй энэ адууг жинхэнэ амьд домог хэмээдэг. Тэрээр адгуусанд бүү хэл хэр баргийн хүнд байхааргүй оюун ухааны чадвартай гэдгээ харуулан арифметикийн бодлого бодож, хүмүүсийн тавьсан асуултанд туурайгаараа товшин хариулдаг байв. Энэ тухай маш олон арван судалгаа хийгдэж, олон зуун хүн гэрч болж, олон фото зураг өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг болохоор зүгээр нэг домог яриа төдий бус харин маш сайн баримтжсан, бодит болсон явдал гэж бүрэн итгэлтэй хэлж болно.
Хансын эзэн Вильгельм Фон Остин нь нэгэн гимназийн тооны багш байжээ. Тэр үед зүйлийн үүсэл, хувьсах хөгжлийн тухай Дарвины онол гарч ирээд удаагүй, олны сонирхлын төвд байлаа. Тийм ч учраас олон судлаачид адгуус амьтад хувьслын явцад оюун ухаантай болсон байж магадгүй гэсэн онолыг янз бүрээр шалгаж байсан юм. Ухаант Хансын эзэн ч энэ онолыг дэмжигчдийн нэг байв. Тэгээд нэгэн өдөр морь нь хэр ухаантайг шалгахаар шийдээд ёстой л санаанд оромгүй үр дүнд хүрсэн байна. Ямар үр дүн бэ гэхээр Ханс морь нь энгийн тоо бодож чаддаг төдийгүй, нэлээд ээдрээтэй бодлогуудыг ч бодож чаддаг болохыг олж мэдсэн байна.
Ингээд Ханс морины гайхамшигтай чадварыг удаа дараа шалгаж үзээд бат итгэсэн Вильгельм Фон Остин нь морио дагуулан Герман даяар аялан гудамжинд тоглолт үзүүлдэг болов. Тоглолтууд ямар нэг төлбөргүй байсан учраас ухаант Хансыг үзэхээр асар олон хүн цуглардаг тэр хэрээрээ нэр алдар нь цуурайтах болсон аж.
Төд удалгүй ухаант Хансын тухай нийтлэл Америкийн “Нью Йорк таймс” сонинд гарч, сод ухаант морины тухай дэлхий даяараа мэддэг болж, эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихээр татах болсон байна.
Тэр үед жхаант Хансын тоглолтыг бодитоор үзсэн хүмүүсийн тэмдэглэл, захидал зэргээс үзвэл энэ морь үнэхээр оюун ухаан шаардсан даалгавруудыг ч биелүүлдэг байжээ. Тухайлбал ухаант Ханс нь нэлээд хэдэн оронтой тоог нэмж, хасаж, үржүүлж, хувааж чаддаг. Бутархай тоотой үйлдэл хийдж чаддаг. Цагалбар дээрээс сар өдрийг зааж чаддаг. Германаар үг, өгүүлбэр ойлгодог байсан гэнэ.
Асуултын хариуг Ханс нь туурайгаараа товшин өгдөг байж. Гэхдээ асуултууд нь “10+10 хэд болох вэ?” гэсэн хамгийн энгийнээс эхлээд “Сарын найм дахь хоног нь мягмар гараг бол дараагийн баасан гараг сарын хэд дэх өдөр байх вэ?” гэх зэрэг амаргүй асуултанд хариулж чаддаг байсан тухай баталсан тэмдэглэлүүд үлджээ.
Үүнээс гадна өөрийн эзэн Фон Остин төдийгүй өөр хүмүүсийн амаар ба бичгээр тавьсан асуултанд бас хариулж чаддаг байж. Тэгээд туурайгаараа товшин хариулдаг байсан гэнэ.
Ухаант Ханс нь бүх асуултуудад 100 % үнэн хариулж чаддаггүй байсан ч үнэн зөв хариултын эзлэх хувь нь адгуусанд байна гэж төсөөлөлтгүй өндөр байсан.
Нэр алдрыг дагаад үргэлж атаа хорсол явж байдаг болохоор Фон Остин хэдий үзэгчдээс мөнгө авдаггүй байлаа ч гэсэн мориндоо нууцаар дохио өгч хариулуулдаг гэсэн яриа гарч нэлээд дуулиан дэгджээ. Энэ хэргийг шалгахаар Германы Засгийн газраас эрдэмтдийн тусгай комисс гарган шалгуулаад Фон Остин нь ухаант Ханс моринд ямар нэгэн нууц дохио өгдөггүй болохыг тогтоосон байдаг.
Харамсалтай нь 1907 онд Фон Остин нас барж, ухаант Ханс хэд хэдэн эзний гар дамжин явсаар дэлхийн нэгдүгээр дайны үед фронт дээр тэрэгний морь болсон байсан тухай цухас мэдээ ирээд цаашдын сураг нь тасарсан байдаг.
Ухаант Хансын энэхүү чадварын ачаар Германы сэтгэл зүйч Оскар Пфунгст нь амьтдын сэтгэл зүй судлалын салбарт шинэ нээлт хийж түүнээ “Ухаан Хансын үзэгдэл” гэж нэрлэсэн түүхтэй. Пфунгст нь ухаант Хансыг зан байдал, бодлого бодож байгаа хэлбэр зэрэгт маш нарийн ажиглалт судалгаа хийгээд нэгэн сонин дүгнэлт гаргасан байна. Юу вэ гэхээр Ханс нь ухаантайдаа бодлого бодоод, асуултанд хариулаад байсан юм биш харин эзэн Фон Остиныхоо нүүрний өчүүхэн төдий, жирийн хүн бол яагаад ч олж анзаарч чадахааргүй тийм үл ялиг өөрчлөлтийг холоос анзааран мэдрээд түүний дагуу хариулт өгдөг байсныг тогтоосон байна. Ингэхдээ түүний эзэн Фон Остин нь мориндоо зөв хариултыг өгч байгаа гэдгээ өөрөө ч мэддэггүй байж. Зүгээр л зөв хариултыг нь мэддэг байсан болохоор Хансыг туурайгаараа товшоод зөв хариултанд хүрэх үед өөрөө ч мэдэлгүй гадаад байдалдаа өчүүхэн төдий өөрчлөлт гаргадаг байж. Харин ухаант Ханс нь адгуус амьтдын асар нарийн мэдрэмжээрээ түүнийг нь мэдрээд товшихоо зогсоодог байсан байна. Харин эзэн нь тавьсан асуултын хариуг мэдэхгүй үед Ханс яагаад ч зөв хариулж чаддаггүй байж. Энэ үзэгдлийг “Ухаант Хансын” үзэгдэл гэх болсон бөгөөд амьтад сургах, түүний дотор хил, цагдаа, цэргийн зориулалттай нохдыг сургах явцад онцгой анхааран үздэг болсоор өдий хүрсэн түүхтэй.
Шинжлэх ухаан ямар ч дүгнэлт гаргалаа гэсэн Ухаант Ганс нэртэй энэ хүлэг дэлхийн хамгийн ухаантай морь хэвээр л байх болно.




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна