Соёмбо хүрэн


Хандгай хүрэн азарга
Төв аймгийн Баянбараат сумын уугуул МУ-ын Алдарт уяач Ц.Жамбалсүрэн 1997 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Балжий гэгчээс хүрэн азарга авчээ. Хүрэн азарга шинэ эзэндээ ирээд буян хишгээ харамгүй хайрласан бөгөөд 1998 онд төвийн бүсийн даншиг наадамд аман хүзүүдэж, 1999 онд анхны Говь шанхын даншиг наадамд түрүүлж байсан цуутай хүлэг. Тавь дахь үеийн уяач Ц.Жамбалсүрэн гуай ч энэхүү хурдан хүлгийнхээ буянаар 2000 онд МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ. Тэрээ баярын сэтгэгдлээ хуваалцахдаа “Таван үеэрээ адуу уялаа. Аавын минь уясан морьд сайхан давхидаг байсан ч ямар нэг алдар цол авч байсангүй. Миний үед энэ том цолыг хүртэх ёстой байж. Намайг энэхүү цолонд хүрхэд хоёр буурлаас минь гадна, хүрэн азарга маань ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Ер нь намайг хамгийн их баярлуулсан адуу бол хүрэн азарга маань” хэмээн ярьсан байдаг. Түмэн хүлгийн таргүүнд давхидаг хүрэн азаргыг морь сонирхогчид “Хандгай” хэмээн нэрийддэг байсан. Хандгай хүрэн азарганы төлүүд эцгийгээ дуурайсан адуу байдаг бөгөөд 2000 онд Ц.Жамбалсүрэн Хандгай хүрэнээ, хүрэн үрээнийх нь хамт Завхан аймгийн Улиастай сумын уугуул, “Шим” группийн Ерөнхийлөгч Л.Цандэлэгт бэлэглэжээ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмуудад гойд хурдлан давхиж торгон жолоогоо өргүүлсэн “Соёмбо” хүрэн азаргыг танилцуулж байна.
Амжилтын товчоон:
Шүдлэндээ: Төв аймгийн 80 жилийн ойн наадмын аман хүзүү.
Соёолондоо: Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн наадмын аман хүзүү. 2006 онд Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн наадмын аман хүзүү, Хангайн бүсийн даншиг наадмын түрүү, Зүүн бүсийн даншиг наадмын түрүү /Жич: Зөвхөн томоохон уралдаануудын амжилтыг жагсаав. Даага, хязааландаа уралдаагүй/. “Соёмбо” хүрэний хувьд хадуурдаггүй бол хоёр ч түрүү амжилтын товчоонд нь нэмэгдэж болохоор байсныг хэлэх нь зүйтэй байх. Ардын хувьсгалын баяр наадамд түрүүлж яваад гэнэт хадууран уяан дээрээ ирчихсэн байсан бол. “Дүнжингаравын хурд- 2007” уралдааны үеэр хүүхэд унан, түүнээсээ үргэн дайжсаныг олсон билээ. “Соёмбо” нэрний тухайд
Энэхүү нэрийг Л.Цандэлэг олон зүйлийг бодолцон өөрөө өгсөн гэдэг. Олон зүйлийг хэмээсний учир нь хүрэн азарга соёмбо хэлбэрийн тамгатай. Энэхүү тамга нь МУ-ын Алдарт уяач Ц.Жамбалсүрэнгийнх. Тэгээд ч хүрэн азарга сэрвээ өндөртэй, хөл урттай босоо хэлбэртэй учраас үргэлж дээшээ өөдөлж байхын бэлэгдэл болгон Соёмбо хэмээх нэрийг хайрлажээ.
Уяаны онцлог
Хүрэн азаргыг эцгийгээ дуурайсан их хаттай адуу хэмээн үнэлдэг. Тарга хүчээ амархан авдаг учраас давхар уяандаа сайн давхидаг. Хамгийн гол нь ороог нь эртхэн гаргах хэрэгтэй. Үүнийг мэдэх эзэд нь хавар цөөхөн гүү хураалган ороог нь гаргадаг аж. Соёмбо хүрэн жирийн үед нилээд ааштай бөгөөд уяа нь ороод ирэхээрээ ааш нь зөөлрөөд гарын аясаар болдог хэмээн Л.Цандэлэг ярьж байсан. Соёмбо хүрэний төлүүд эцгээ дуурайсан хурдтай адуунууд байдаг бөгөөд очсон газар бүртээ хурдалж байгаа гэсэн. Араб адуутай уралддаг ганц Монгол адуу Ингээд хэлчихвэл худлаа хэмээн маргах хүн гарахгүй болов уу. Соёмбо хүрэн ямар ч уралдааны үед тархинд гардаг цөөн адууны нэг. Хөлийн хурд сайтай болохоор хэр барагтай бол суудаггүй. Тиймдээ цэвэр цусны Араб адуунуудтай ана мана үздэг ганц Монгол адуу хэмээн уяачид ярьдаг. Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойд “Монголросцветмет”-ийн Х.Бадамсүрэнгийн Арабтай өмнө хойно орсоор барианд үүдэн хоймрын зайтай орж ирж байсныг морь сонирхогчид санаж байгаа байх. Мөн Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойд Д.Чулуунбатын Манлай халзантай ана мана үзэлцсээр байгаад оаман хүзүүнд хурдалж байсан билээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна