МУ-ын Манлай уяач Н.Мөнхдаш: “Миний аав морь сайн шинждэг хүн байсан”


Монгол эрийн хийморь лундааг илтгэж байдаг хурдан моринд хорхойсох халхын сайн эрчүүдийн сонирхол улам төгөлдөржиж, хаа газрын хурдан шандаст хүлгэнд үнэ хайрлахгүй болжээ. Энэ нь цус холдох, хүлэг морьдын шинж чанар улам сайжирна гэж үздэгтэй нь холбоотой аж. “Бурхан халдун” группийн ерөнхийлөгч Намсрайн Мөнхдаш ч мөн адил тийм л “шилийн сайн” эрсийн нэг. Залуу хүн гэхээргүй хал сууж, компаниа топ болтлоо өргөжүүлж, эрдэнэт адуун сүрэг нь торгон жолоо өргүүлсээр байгаа түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та бага байхын л моринд эрэмгий хүн байв уу?
-Тэгж хэлж болно шүү. Ер нь би моринд “нүдээ өгөх”-өөс буцдаггүй хүний нэг. Монгол эр хүн болж төрснийх багаасаа л бусдын адил морь, бөх сонирхдог байсан. Ерөнхийдөө 1990-ээд оны дунд үеэс л эхэлж хурдан морийг өөрийн хобби болгохоор “шийдэн”, морь уяж эхэлсэн дээ. Тийм ч учраас эрийн хийморь, хурдан морь хоёр ямар нэгэн сэжмээр холбогддог гэж боддог.
-Уяач хүний хамгийн их баримталдаг зарчим, цээрлэдэг ёс нь юу бол?
- Тэр тал дээр тамтаггүй их зүйл байгаа шүү дээ. Одоо цохож хэлнэ гэвэл цаг зав их шаардах байх. Наад зах нь л гэхэд уяан дээрээ гадны таниж мэдэхгүй хүн, ялангуяа эмэгтэй хүнийг ойртуулах дургүй. Архи дарс уух, ан гөрөө хийхийг цээрлэдэг.
Баяр наадам дөхөөд ирэхээр нойр тань хүрдэггүй байх даа?
Тэгэлгүй яахав. Сэтгэл улам хөдлөөд, наадам ойртох тусам л гэгэлзээд байдаг юм. Нойр хоолоо мартах энүүхэнд гэж хэлж болно. Миний аав морь их сайн шинждэг хүн байсан. Тэр чинээгээрээ адуун сүргээсээ шилж, сонгож байгаад уяа сойлгыг нь тааруулчихдаг байсан нь надад нөлөөлсөн болов уу.
Таны хувьд өвөл, зун хоёрын аль нь илүү ачаалалтай өнгөрдөг бол?
Бараг ялгаа байхгүй гэж хэлж болно. Дан ганц зуны улирал гэлтгүй өвөл хүртэл наадам, уралдаан олон тохиож байгаа учраас морь малаа тэр бүхэнд шандсыг нь сорьж үзэхээс авахуулаад л олон хүчин зүйлээс шалтгаалж ажлын ачаалал нэмэгддэг. Ямар ч хүйтэн өвөл, ямар ч зуны аагим халуун байлаа гээд адуу малаа орхичихоод гэртээ хэвтээд байж чаддаггүй. Энэ л уяач хүний жаргал юм даа.
-Эзэн Чингисийн шүтлэгт “Бурхан Халдун” ууланд сүсэглэж явдаг уу?
-Хан Хэнтий нутаг, “Бурхан Халдун” уул бол миний аавын төрсөн нутаг. Монголын нууц товчоонд өгүүлснээр, Их Эзэн Богд Чингис хааны маань амийг аварсан Бурхан Халдун хайрханы нэрээр өөрийн компанийг нэрлэсэндээ бахархаж явдаг. Жил бүрийн зуны тэргүүн сарын лусын буулттай өдөр компанийнхаа хамт олонтой “Бурхан Халдун” ууландаа гарч, тахилга үйлдэж, хүндэтгэл үзүүлдэг дээ.
-Компанийн захирлууд томоохон цол тэмдэг авч байна гэх шүүмжлэлд тасралтгүй өртдөг. “Начны найраа” байдаг гэдэг шиг уяачийн цолонд найраа ордог уу?
-Тийм зүйл гэж юу байхав. Тусгай болзол хангасан хүн л зохих цолоо авдаг болохоос биш элдэв найрааны үндсэн дээр цол авна гэвэл ичгэвтэр хэрэг болох биз. Бөхөөр бол улсын наадамд гурав, дөрөв давсан хүнд начин цол өгөлгүй, заавал тав давсан хүнд л цолыг нь өгдөг. Түүнтэй л адил зүйл. Гэхдээ сайн уяачаар морио уяулж, зааж зөвлүүлэх юм байлгүй яахав. Харин хэт хорхойсоод ирвэл нэг л мэдэхэд өөрөө гардан ордог болчихдог юм билээ.
Морьдоо барианд давхиж ирэхийг харж нулимс дуслуулж байсан уяачдыг харж байлаа? -Мэлмэртэл уйлаад байхгүй ч гэсэн олон хоногийн минь хүч хөдөлмөрийн үр шим гарч байна гэдэг үүднээс өөрийн эрхгүй догдолдог доо.
Тэгвэл эзнээ баярлуулж байдаг хамгийн хайртай морио нэрлэхгүй юу?
Хамгийн анх уяач гэдэг алдрыг маань олон түмэнд таниулсан хүрэн азаргандаа хамгаас илүү их хайртай. За тэгээд, сүүлийн үед сайн давхиж байгаа бор соёолон, ягаан үрээ гээд л тэр нь муу гэж хэлэх морь олдохгүй л байна шүү.
Тэднээрээ гангардаг гэсэн үг биз дээ?
Уяач хүнд уяж уралдуулдаг мориноос гадна унаж гангардаг гангарааны морь гэж байдаг нь чиний асуусан зүйл. Надад нэг сайхан зээрд морь бий. Түүнийгээ хааяа унаж гангарах дуртай.
Таныг хурдан морины хоббитойгоос гадна чонын авд явах “нугас”-гүй дуртай гэж найз нөхөд тань ярьдаг?
-Бас л эр хүний хийморийг сэргээсэн сайхан зүйл шүү дээ. Хааяа найз нөхөдтэйгээ нийлж бэлтгэлээ сайн базааж байгаад чонын авд явах дуртай. Тэр нь ч зүгээр байдаг юм. Нэг ёсны сайхан амралт болдог гэж болно. Харин хөдөө гадаа өөр ажлаар явж байхдаа чоно нохойтой хөөцөлдөх дургүй. Хамаг ажил алдуулна шүү дээ.
Хамгийн мартагдашгүй ан хэзээнийх байсан бэ?
За байз. Нэг дор долоон чонотой таарч байснаа ер мартдаггүй. Заримаар нь ганзагаа мялаасан даа. Бай шагнал гэдэг хүнд урам хайрладаг.
Таны хувьд хамгийн өндөр ямар бай авч байснаа хэлэхгүй юу?
Хоёр ч удаа УАЗ-469 машин авсан. Хааяа найзуудтайгаа бооцоотой уралдаан зохион байгуулах санал гаргачихаад өөрөө бооцоог нь авчихдаг гэхээр сонирхолтой байгаа биз. Харин уяач нартаа авсан бай шагналынхаа тэд, эдэн хувийг өгнө гэсэн хатуу тогтсон тоо байхгүй ч гэсэн боломжийнхоо хэрээр дэмжээд явахыг боддог. Зарим сэтгэл хөдөлсөн үедээ бараг тал хувийг нь зарцуулчих тохиолдол ч байдаг.
-Хурдан мориноос гадна хүчит бөхийн шимтэгч гэж сонссон юм байна?
Эр хүн болсон хойно бөх сонирхоно оо. Эгэлгүй хүчит аварга Б.Бат-Эрдэнийг хүндэтгэн, дээдэлж явдаг даа.
-Монгол эрчүүдийг хөөргөөр шинж гэдэг юм билээ. Та ямар хөөрөг барьдаг вэ?
Бусадтай барьцаж гангарах гээд байдаггүй. Надад их гарын шүрэн хөөрөг бий.
Н.Энгүүн
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
192.82.76.114
Ymar bausniig odoo ymar bgaag Darhanchùud medne dee
Reply192.82.76.114
Bitgii hudlaa yri tanaihan samgon zarj bsnaa
Reply139.5.219.27
Shaagaarai gej xelie morind eremgii bsa ch gex shig
Reply