МУ-ын Алдарт уяач Б.Төмөрчөдөр: Дэлдээн хүрэн маань олон жил шөвгөрсөн


-Хэзээнээс эхлэн морь уях болсон бэ? Таны өвөг дээдэс морь уядаг улс байв уу?
-Миний аав Батмөнх гэж хүн байлаа. Ухаан орохын л аавынхаа морины уяа сойлго тааруулж, уралдуулж байхыг харж өслөө. Би айлын ганц хүү. Хэдий их эрх танхи өссөн ч аавдаа туслах, адууны ажил хийх гээд юу эс мундахав. Ингэж явсаар яваандаа адуугаар “өвчилчихсөн”. Бие даан 1950-иад оноос эхлэн морь уяж байна. Анх 12 настай өөрийнхөө морийг уяад, өөрөө унаад секундын уралдаанд түрүүлж байлаа шүү дээ. Харамсалтай нь жаахан байсан болохоор хэдэн секунд хурдалж түрүүлсэнээ мэддэггүй юм.
-Дараа нь амжилтаа яаж ахиулав даа?
- Тэр уралдаанаас зургаан жилийн дараа Улаанбаатар хотод радио холбооны 065-р ангид гурван жил цэргийн алба хаалаа. Тэр бол 1966 он. Цэргээс халагдаж ирээд шууд л нэгдэлд ажилд орсон. Анх 200 адуу аваад 20 жилийн дотор 1000 хүргэж байв. Энэ хооронд хоёр ч удаа аймгийн аварга малчин болсон. Сумандаа бараг жил бүр аваргалдаг байлаа. За тэгээд 1995 онд Монгол улсын Алдарт болов доо.
-Нэгдлийн адуу маллана. Хажуугаар морь уяна гээд амаргүй байсан байх даа?
-Үгүй яахав. Хорхойтой болохоор бүхнийг л амжуулна. Яаж ийж байгаад зохицуулаад уячихдаг байлаа. Зургаадугаар сарын 20-д хүргээд ажил ундарна шүү дээ. Бидний үед одоотой адил эм тариа гэж байсангүй. Өвсөөр л “зохицуулчихдаг” байлаа.
-Хэдэн нас уях уу?
-Янз бүр. Гэхдээ ихэвчлэн зургаан нас уянаа. Үүн дотроо дээд насны морьдыг голдуу уяна. Аймгийн наадамд таван удаа морио түрүүлгэж байлаа. Ер нь тэгш ойн жилүүдэд их сайхан наадаад байдаг юм.
-Таны нэрийг гаргасан хүлгүүдийнхээ тухай илүү дэлгэрүүлээч?
-Манай адуунд Шагдаржав гэж хүнээс авсан адуу их хурдан байлаа. Завханаас авчирсан гүүний зээрд, хээр бор голдуу төлүүд олон жил сайхан хурдалсан. Бас Дэлдээн нэртэй олон удаа шөвгөрсөн хүрэн морь байлаа.
Дараа нь хүрэн морио буцааж өгөөд нэг бүгээн морь авсан ч бусад шиг нь хурдлуулж чадаагүй. Тэр үед чинь Сономцэрэнгийн хонгор морь, манай Тамирын таван хээр ид мандаж байлаа.
-Эндээс сэтгэлд хамгийн тод үлдсэн наадам гэвэл?
-Аймгийн 70 жилийн ойгоор унаган адуугаараа наадаж түрүүлгэж байлаа. Битүү хар морь түрүүлж, дараа жил нь аман хүзүүдсэн. Харамсалтай хойтон нь хулгайд алдчихсан.
-Сүүлийн жилүүдэд морь уяж байна уу?
-Өмнөх шигээ уяхгүй байна. Энэ жилээс нэг ганц нэг юм уяж улсад очих санаатай явна. Одоо ч хуучин шиг бор зүрхээрээ л уралддаг үе өнгөрсөн байна шүү.
-За баярлалаа.





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна