Өглөө бүр бясалгал хийдэг


-Та спортоор олон жил хичээллэсэн болоод ч тэрүү үеийнхнээсээ их залуу харагддаг?
-Бидний үеийнхэн хөдөө эрүүл орчинд өссөн болохоор бие бялдрын хувьд харьцангуй
хөгжил, ёс суртахуун сайтай байдаг. Хэдий гэр бүлийн хүмүүжил сайн байсан ч 1960-аад оны үед нийгэм даяар халдварт өвчин газар авч, зарим газраа бүр нэрвэгдчихсэн байсан. Миний хувьд цэрэгт очоод биеийн тамир, спортоор шаргуу хичээллэж эхэлсэн дээ. Гэр бүлийн хүн Болормаа маань ч гэсэн анх хоолой нь өвддөг байсаар спортоор хичээллэх
болж, одоо ямар нэгэн зовиургүй, тэр бүхэн нь үгүй болсон. Энэ зэргээс үзэхэд спорт үнэхээр хүнд хэрэгтэй. Яахав спортоор хичээллэсэн хүний бие организмд ихээхэн өөрчлөлт гардаг болохоор жирийн хүний амьдралын хэмнэлд гэнэт орно гэдэг амаргүй. Тиймээс одоо хэр нь спортоороо боломжийн хэмжээнд хичээллэх дуртай.
-Хүүхдүүд тань аавыгаа дуурайна биз?
-Хүн бүр л үр хүүхдээ хүний зэрэгт хүргэж, хүн шиг хүн болгох юмсан гэж боддог. Миний хувьд ч ялгалгүй тэднийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж, бие бялдрыг нь зөв сайхан хөгжүүлэн, дотоод сэтгэл санаагаа сайхан байлгаж, хянаж, сурахад нь анхаарал тавьдаг. Аавын охидууд усанд сайн сэлж, сагс, волейвол сайн тоглодог. Дунд охин маань гандболын улсын аваргад оролцож медаль авч байлаа.
-Харин таны хувьд волейбол хэр тоглодог вэ?
-Загасчны морь усгүй гэдэг шиг би волейвол тоглож байсангүй. Худалч хүнд эхнэртэйгээ волейволын бөмбөгөөр харилцаж ч үзээгүй. Харин гэр бүлээрээ нэг баг болоод бусад найз нартайгаа сагс тоглоод заншчихсан. Миний хувьд хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлж байна гэж бааранд орж байхаар спортоор найз нөхөдтэйгээ уралдан, тэмцэлдэж, хөлс хүчээ гарган, биеэ хөгжүүлж байх хэрэгтэй гэж боддог. Ялангуяа бизнес эрхэлж байгаа хүмүүс спортыг хөгжүүлэх орчин нөхцлийг бий болгож өгөөсэй гэж хүсч явдаг. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй байх нь эрүүл оршин тогтнохын нэг үндэс шүү дээ.
-Тэгэхээр та их халамжтай аав байх нь ээ?
-/инээмсэглээд/ Цагдаагийн "Сүүж уул" амралтанд бэлтгэлд гарах бүртээ гэр бүлийнхнээ авч гардаг. Тэд маань дэргэдэх амралтын газарт нь амарч, бөхчүүд бид бэлтгэлээ хийдэг уламжлалтай. Охид маань бөхчүүдийн хүүхдүүдтэй тоглож, зуны амралтаа дурсгалтай өнгөрүүлдэг. Харин наадам өнгөрсний дараа нутагтаа очиж, ах дүүс дээрээ амрах дуртай. Хүүхдүүдээ багаас нь байгаль дэлхийгээ хайрладаг, хөдөөгийн амьдрал ахуйг мэддэг болж өсгөхийг боддог.
-Охид тань бүгд тантай их адилхан юм билээ?
-Ер нь аавыгаа дуурайсан лагс биетэй, яс томтой шүү. Ээж нь бол харьцангуй өндөр, туранхай хүн шүү дээ. Төрөхдеө хүртэл дөрвөн килограмм гарантай төрцгөөдөг гээд бодохоор аавынх нь биеийн онцлог нөлөөлдөг л юм шиг байна.
- Таныг нутагтаа очиж суварга босгосон гэдэг?
-Тийм ээ. Би нутгийн зон олноо байнга очиж мөргөж байгаасай гэсэн үүднээс
суварга босгосон. Манай Өмнөдэлгэр сумын сүсэгтэн Баатарын Цолмон бид хоёр сэтгэл нийлснээр энэ суварга маань боссон. Мэдээж нутгийнхан маань хамгийн их дэм болцгоосон. Хүсэж, мөрөөдөж байснаар минь болж сүсэгтэн олон тэр суварга дээр эргэл, мөргөл хийн, буян ном хурах гэж цуглардаг болсонд би их баяртай явдаг. Жил бүр тэнд сайхан наадамд болдог. Ижийтэй минь хамт шавилж сууж байсан буурай "Сангийн далайн эхэн дээр суварга байх ёстой юм шүү" гэж аминчилж захиж байсан нь ч бас намайг суварга босгоход нөлөөлсөн.
-Хувь заяа танд хайр ивээлээ үргэлж хайрлаж байдаг. Тиймээс баярлаж явна биз?
-Төрсөн өдрийн төөрөг гэж монголчууд эрт дээр үеэс ярьж ирсэн. Түүнээс гадна хүн өөрөө амьдралынхаа эзэн нь болж чадвал сайхан амьдрал хэзээ нэгэн цагт ирэх л болно. "Санаа сайн бол заяа сайн", "Сайн санааны үзүүрт тос" гэдэг үнэхээр үнэн үг.
-Та сүсэг бишрэл ихтэй хүн. Бас бясалгал хийдэг ч гэж таныг ярьдаг?
-Энэ сайхан эх оронд сайхан аав, ээжийн хүү болж төрөх, монголын эрдэм төгөлдөр сайхан ард түмнийхээ хүчинд өдий зэрэгтэй явж байгаадаа би их баярлаж явдаг. Би өглөө бүр бурхан тахилдаа мөргөдөг. Багшийн зааж зөвлөсний дагуу санаа сэтгэлийн дасгал хийдэг л юм. Түмэн олон минь амар амгалан байгаасай гэж үргэлж олны төлөө гэсэн сэтгэлийг сэтгэлдээ тээн залбирдаг даа. Одоо олон ч жил өнгөрсөн байна. Аав ээж минь есөн настай байхын л "Төрийн сүлдэндээ залбирч яв” гэж сургасан, тэр сурснаараа л өдийг хүртэл явна даа.
-Тэгэхээр өглөө эрт босдог байх. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөө би 6.30-7.30-ийн хооронд босч биеийн тамирын дасгал хийдэг. Улаанбаатар хот утаа ихтэй учраас өвлийн улиралд гадаа бэлтгэл хийнэ гэдэг жаахан бэрхшээлтэй байдаг болохоор гэртээ хийхийг илүүд үздэг. Өдөр ажлаа бүтээчихээд орой цаг зав гарвал биеийн тамирын дасгал дахин хийдэг дээ.
-Бэлгэ дэмбэрэлийг бодож таны өрөөнд гишүүд хийгээд сэтгүүлчид орох дуртай байдаг. Харин та энэ бүхнийг хэрхэн хүлээж авдаг бол?
-Би дургүйцэх нь битгий хэл өөрөө ч гэсэн түрүүлсэн бөх, түрүүлсэн сайхан ажнай хурдан хүлгийн хөлсөнд хүрэх юмсан гэж бодож явдаг шүү дээ. Монголчууд олон зууны турш морь, бөх хоёрыг хамгийн хиймортой гэж үзсээр ирсэн. Тэр агуу түүх, уламжлалыг гээх эрх бидэнд байх ёсгүй.
-Хоолны дэглэм барьдаг уу?
-Би өдөрт гурван удаа хоол иддэг. Сүүлийн үед суугаа ажил их хийж байгаа болохоор аль болох орой хоол идэхгүй байхыг хичээж байгаа. Хөнгөн чанарын хоол биед амар сайдаг. Мах шөл нь таарсан сайхан монгол хоолоо идэх дуртай. Бас цай, боорцог, гурилан бүтээгдэхүүн илүү идэх гээд байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна