Төрийн хэрэгт шамдагч Тод манлай


Архангайн Хотонт сумын уугуул Цэвээнжавынхан 1970 оны наадмыг дурсах дуртай. Учир нь хүү Юүвээ нь улсын наадамд зургаа давж цол аваад нутагтаа ирэхэд нь хүү Ванчигцэрэн сумандаа анх удаа барилдаж үзүүрлэн, аавынх нь бор морь аман хүзүүдсэн гээд аз од гийсэн өдрүүдийн нэг байлаа. Нутаг нугынхан Цэвээнжавынд цуглан ааль сайт эхнэрийнх нь гарын хоол цайнд хорхойсно. Ер нь тэднийхэн байнга л бум бужигнасан айл. Ийнхүү баярт өдөр Цэвээнжав гуай “Морь уралдуулж, бөх барилдах нь хувь хүний бус төрийн хэрэг юм аа. Ганц миний, манайхны биш нутаг усныхны баяр хөөр” хэмээн хэлсэн нь отгон хүү Дуламсүрэнгийн сэтгэлд ихэд тодоор үлдсэн гэх. Морь уралдаж, бөх барилдаж, сур харваснаар ард түмнийг цэнгүүлж байна. Тухайн барилддаг хүн, морины эзэн гэхээсээ илүү өргөн олноороо сэтгэлийн таашаал эдэлж, түрүүлсэн морь, бөхөд цол, одон медаль шагнаж төрийн хэрэг гэдгийг нь нотолж байгаад л аавын үгийн утга учир оршиж байгаа байхнээ хэмээн жаалхүү дорхноо ухан ойлгожээ. Энэ бол Монгол улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн юм. Долоон хүүхэдтэй айлын отгон хүү дөрвөн настайдаа “Ява” мотоциклийн үнээр номхон бор морь авч унан, таван настайдаа трубка зууж тамхи баагиулсан “билэг танхай” хүү явжээ. Эжий аав хоёр нь долоон хүүхдээ хайрлахын дээдээр хайрлаж өсгөсөн гэдэг. Ямартаа л отгон хүүгээ эрхлүүлэхдээ чихийг нь цоолон ээмэг зүүж өгсөн учраас Цэвээнжав бариачийн “Ээмэгт” Дууяа хэмээх нэрээр нутаг усандаа хар багаасаа л алдаршсан нэгэн байж. Энэ тухай Тод манлай “буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу гэдэг дээ. Гэхдээ бидний хувьд ээж аавынхаа хайраар бялхаж өссөн” гэж өгүүлсэн нь бий. Түүний аав Цэвээнжав хугарч, хэмхэрсэн яс барьчихдаг, бас хийморийн сангаас эхлээд тавьчихдаг адуунд дуртай, шаггүй уяач чамбай малч хүн явжээ. Бас “хөөрхөн” барилдчихдаг байсан гэх. Тиймдээ ч хүүхдүүд нь бөх барилдчихдаг, адуу маланд дуртай нөхдүүд болон өссөн аж. Цэвээнжав гуайн гэр бүлээс Монгол бөхийн цолтон гурав бий. Юүвээ харцага, Ванчигцэрэн, Дуламсүрэн нарын начингууд. Манай тэмдэглэлийн баатар Тод манлай чинь 21 насандаа улсын цолонд хүрсэн адтай нөхөр. Даанч шуналгүй зан нь дийлээд начин цолондоо “ханачихсан”. Тэр бас хуульч мэргэжилтэй. Харин нэг л өдөр хот газрын их дуулианыг эргэлзэлгүй орхиж, цээж дүүрэн амьсгалах хөдөөд адуу маллаж, уяж сойхыг илүүд үзсэн нь энэ байлаа. “Хүн зорилготой амьдарч түүндээ хүрэх шиг жаргал гэж үгүй. Бөх болж нэгэн үеийн хүчтэнүүдтэй торгон зодогноос атгалцаж, уясан хүлэг төрийн наадамд өнгөлж, айрагдан түмний сэтгэлийг хөвсөлзүүлэх үед төрдөг тийм нэг сайхан сэтгэлийн таашаалыг би амсдаг. Монголчууд уяач, бөх хүн орж ирэхэд гэрийн жавар үргэлээ гэж баярлан хүндэтгэдэг. Энэ их хүндлэл хайрын дунд хийж байгаа ажил үйлстээ бууж өгч, тэргүүндээ залбирч өөрийгөө ямагт зөөллөж явдаг хүн дээ” хэмээн сэтгэлээ уудалсан нь бий.
1970 онд сумын наадамд анх морь айрагдуулж байсан тэрээр ийнхүү хорь шахам жилийн дараа улсын наадамд морь уяж эхэлсэн байдаг юм. Улс бүсийн наадмаас есөн түрүү, 20 гаруй айраг авч Монгол улсын Тод манлай уяач цол хүртсэн тэрээр өдгөө гарын олон шавьтай “ардын багш” болсон байх ажээ. МУ-ын Манлай уяач Т.Энхбат, МУ-ын Алдарт уяач Нямдаваа, МУ-ын Алдарт уяач Л.Алтангэрэл, МУ-ын Алдарт уяач Б.Энхболд, Аймгийн Алдарт уяач Д.Ганбат, Н.Даш-Өлзий, Ц.Баянжаргал, Л.Мөнхбаясгалан гээд л шавь нарыг нь нэрлэж болох байна. Ингээд “Боржигон - 2002”-ын аман хүзүү, Ардын хувьсгалын 80 жил Үндэсний их баяр наадамд Бундан хул үрээ түрүү, "Боржигон - 2002" Хүрэн үрээ аман хүзүү, "Боржигон - 2007" Давлиун зээрд айргийн гураваар хурдлуулсан Тод манлай өөрийн адууны амжилтаас гадна бусдын морийг уяж улс, бүс, Их хурд уралдаануудаас нийт 11 түрүү, 40 айраг хүртсэн баян түүхийг бичиж яваа нэгэн.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна