Ш.Мөнхбат: Сурыг ойроос харж, уухайн дууг нь сонсож байж л мэдэрдэг юм


-Хурдан морь сонирхож, уядаг та яагаад сурын спортыг дэмжиж, бүхэл бүтэн баг ивээн тэтгэх болов?
-Сур харваа бол Монголын эрийн гурван наадмын нэг, үндэсний спорт. Эрийн гурван наадам дотроос эр эм, хөгшин залуугүй хичээллэж харваж болдог нь сур учраас би хүндэлж биширч явдаг юм. Сурыг яг дотор нь орж, ойроос харж, уухайг нь сонсож байж л мэдэрдэг юм билээ. Тэрнээс хөндлөнгөөс хараад, хичнээн сайхан тайлбарлууллаа ч хүн ойлгохгүй. Бүтэн өдөр харваа харж, мэдэрч байж харваанд ордог юм. Манай Багануур дүүрэгт улсын мэргэн Гарамдорж, хошой мэргэн Нямсүрэн гээд олон сайхан мэргэчүүл, мастерууд байдаг л даа. Энэ багийг ивээн тэтгэхээс өмнө Хүй Долоон худагт морио уралдуулаад байж байхад чанга яригчаар "Багануурын тэр, энэ мэргэн сайн харвалаа" гэхэд нь дотроо баярлаж, сэтгэлд их ойр санагддаг байсан. Тиймдээ ч Багануурын сурын холбооны зүгээс надад хандаж бидний ивээн тэтгэгч болооч гэхэд нь саналыг нь дуртайяа хүлээн авсан. Манай багт хүүхэд, хөгшид, залуучууд гээд нас насны харваачид бий. Харваачдын маань ихэнх нь удам дамжсан, гэр бүлийн харваачид байдаг.
-Одоо эрхбиш харвадаг болсон байлгүй. Сурын сэтгэл татах юм нь юу байдаг вэ?
-Ер нь тийм шүү. Манай удамд харвадаг хүн байдаггүй л дээ. Харин аав маань барилддаг, морь уядаг хүн байсан. Өнгөрсөн хавар манай багийнхан надад "сайн харваарай" гээд бүрэн хэрэглэлтэй нум сум бэлэглэсэн л дээ. Тэр нумаараа хааяа зав гарахаараа харваж байгаа. Өөрийн эрхгүй л харваж эхэлдэг юм байна. "Бурхан халдун"-ы Мөнхдаш, "Цагаан шонхор"-ын Энхтайван бид хэд "Бурхан халдун"-ы тахилга дээр анх хоорондоо бооцоотой сур харваж байсан. Тэгэхэд л би анх удаа нум татаж үзсэн. Тэр харваанд Энхтайван түрүүлсэн, сайн ч харвадаг юм билээ. Мөнхдаш бас сайн харвана, надаас л ипүү байдаг юм. Харваа гэдэг чинь их нарийн мэдрэмж шаардсан спорт учраас сайн хичээллэх хэрэгтэй юм байна лээ. Гэхдээ ажлаа хийнэ, морь уяна гээд цаг зав бага болохоор тэр бүр харваж, хичээллээд байж чаддаггүй. Хааяа харвахаараа таван сумандаа ганц хоёр оночихоод л байгаа юм. Тэгээд ч нэг удаадаа таваас илүү сум тавьж чадах ч үгүй юм. Анх зурхайдаа ч хүргэдэггүй байсан бол одоо хүргээд давуулаад, заримдаа ганц нэг оночихоод байгаа.
-Багийнхныхаа харваж байгааг хэр олон цаг зав гаргаж үздэг вэ?
-Болж өгвөл би очоод үзэхийг боддог юм. Бооцоотой тэмцээн дээр байнга хажууд нь байж байдаг. Наадмаар морь, бөх, сур гурав нэг өдөр зэрэг болчихдог болохоор морь руугаа явж, багийнхныхаа харвахыг харж чаддаггүй. Манайх нэг амралтын газартай л даа. Тэр амралтанд маань гал болон очиж бэлтгэл хийдэг. Багануур жижигхэн газар болохоор болж өгвөл ажлаа таслалгүй хийгээд оройдоо талбай дээрээ бэлтгэл хийхэд амар байдаг гэцгээдэг юм.
-Сурын баг ивээн тэтгэхэд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ?
-Ер нь сурын спортод бусад спортыг бодвол хөрөнгө мөнгө бага гаргадаг юм байна. Жишээ нь, хүмүүсийн унааны зардал, хоол унд гээд хаана болох тэмцээнээсээ шалтгаалж зардал нь янз янз гарч байдаг. Манайхан төдий хэрийн юм хэрэгтэй гээд хүсэлтээ тавьдаг. Арван хэдэн хүнтэй баг хэрнээ гаргаж байгаа зардал нь гайгүй бага байдаг. Тэмцээнд явахаар хэлээрэй гэхээр санаа нь зовж нэрэлхдэг юм уу заримдаа өөрсдеө зохицуулаад явчихсан байдаг юм. Гэтэл бөхөө начин болгох гээд 75 сая төгрөг ч гэнэ үү, айхтар юм ярих юм байна ш дээ. Ер нь сурын спорт энэ тал дээрээ цэвэр спорт. Нэг нэгэндээ бууж өгөхгүй, бас хуйвалдаад мөнгө төгрөг яриад байдаггүй, зөвхөн чин сэтгэлээсээ харвадаг.
-Монголын сурын түүхэнд хоёр баг хоорондоо бооцоо тавьж харвах харвааг Бурхан Халдун танай баг хоёр анх санаачилж хийсэн байдаг. Энэ талаараа?
-2006 онд Бурхан халдун группийн Мөнхдаш бид хоёр багаа бооцоотой харвуулж байсан. Тэгэхгүй бол манай сурын спорт хамгийн бага байтай, гадаадынхнаас өөр хүн сонирхдоггүй, айлын гологдсон хүүхэд шиг спорт болчихож. Газраа ч булаалгаад хэцүү байгаа учраас зарим хүмүүстэй нийлж сурынхаа спортыг жаахан хөгжүүлье гэсэн бодолтой явдаг шүү. Манай харваачид, би ч их урамтай байдаг. Мэдээж бооцоо тавьчихсан хүн чинь алдвал урамгүй л дээ. Гэхдээ хоёр жил дараалан хожчихсон, ер нь манай багийн хувьд жигд сайн болохоор хийморьтой сайн харваад байдаг. Энд тэнд болж байгаа тэмцээнд байнга л түрүүлж, айрагдаад байгаа шүү. Бурхан халдун чинь гоц гоц 2-3 хүнтэй, харин манайхан жигдхэнээрээ авчихдаг байсан.
-Бизнесменүүд сурыг ойлгодог, ойшоодог болсон нь сайн хэрэг юм л даа. Сурыг дэмжиж туслахад найз нөхдөө татан оролцуулж байна уу?
-Одоохондоо тийм товлосон хүмүүс байхгүй л байна. Ерөнхийдөө би ганц хоёр хүнтэй уулзаж харваан дээр дагуулаад очихоор "сур ийм гоё байсан гэж үү" гээд байдаг юм. Тэгэхээр сурд орчих байхаа гэж бодож байгаа. Манай сурынхан шинээр орж байгаа хүмүүстээ элэгсэг найрсаг ханддаг сайхан заншилтай.
- Ц а а ш д а а компанийнхаа нэр дээр бөх барилдуулж, ивээн тэтгэе, дэмжье гэсэн бодол байна уу?
-Уул нь би бөхийн удамтай. Аав минь сайхан барилддаг, улсад хоёр удаа дөрөв давж байсан аймгийн арслан Шагдар гэж хүн байлаа. Тэр үөд мөнгө төгрөг, найрааны асуудал байдаггүй байсан болохоор улсын цол авч чадаагүй. Аавыг бөх байсан болохоор манай ах дүү нар бөхтэй болооч гэж байдаг л юм. Одоохондоо надад бөхрүү ороод, бөх ивээн тэтгээд байх сонирхол байхгүй.
Ярилцсан А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна