Ж.Бат-Эрдэнэ гарьд өнгөтэй байлаа


Улсын баяр наадам болоход цөөн хоног үлдлээ. Наадамд хэн сайн барилдахыг тодорхойлж, нэг ёсондоо наадмын өнгийг тодорхойлж өгдөг барилдаан бол сорилго байдаг. Сорилго барилдаанд амжилттай барилдсан бөх тэр жилийнхээ наадамд цол ахидаг бичигдээг үй хуультай. Энэ нь нэг талаас бэлтгэл хэр байгаагаа бодитоор шалгадаг, нөгөө талаар өөртөө итгэх итгэлийг олж авах боломжийг олгодогтой холбоотой. Энэ жилийн наадмын сорилго барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар, Ж.БатЭрдэнэ, улсын заан Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Э.Батбаатар, улсын начин Ж.Отгонбаяр, Б.Чинзориг нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 208 бөх зодоглов. Харин өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх залуу аварга С.Мөнхбат,улсын арслан Х.Мөнхбаатар,улсын заан Д.Рагчаа нарын шилдгүүд барилдсангүй.Сүүлийн үед залуучууд бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийх болсон нь улсын цолтнуудыг ихэд сандаргаж байгаа. Энэ ч ёсоор хоёрын даваанд улсын заан Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, улсын начин Б.Чинзориг, Ду.Батбаяр, Л.Гантулга, Н.Баярмагнай, Д.Цогзолдорж, Ш.Зоригт, Б.Насандэлгэр нарын улсын цолтнууд өвдөг шороодлоо. Энэ жилийн наадамд дээгүүр барилдана,бүр цолоо ахиулна гэж бөх сонирхогчдын тааварт орж байгаа бөх бол улсын заан Ч.Санжаадамба. Өнгөрсөн жил заан цолыг “будлиантай” авсан болохоор энэ жил сайн барилдаж цолоо батлах,цаашлаад түрүүлэхийн төлөө барилдах бодолтой яваа байх. Наадмын дараа болсон барилдаануудад тийм ч сайн барилдаагүй түүнийг бэлтгэлээ сайн хий гэж багш нар нь ч их шахаж байгаа гэсэн. Үнэхээр ч Ч.Санжаадамба түрүүллээ гэсэн үг сүүлийн үед бараг сонсогдохоо болиод байгаа. Тэгвэл Ч.Санжаадамба энэ удаа сорилго барилдаанд тийм ч сайн барилдсангүй,бас тийм ч муу барилдсангүй. Тавын даваанд аймгийн арслан Б.Пүрэвсайханыг нэлээн хүч гаргаж байж давав. Уг нь заан бяраар аархаад хаядагсан. Гэтэл энэ барилдаанд бяралхаж байгаа шинж ерөөсөө харагдсанг үй. Энэ байдал зургаагийн даваанд тод харагдлаа. Даян аваргын шавь,аймгийн арслан П.Бүрэнтөгсөд харин ч эсрэгээрээ бярдуулаад унав. Өөрөө давхар тохох гэж байгаад мушгиулчихлаа. Наадмаар бол өөр л барилдах байх. Гэхдээ л одоо цэргийн арслан цолтой байхаасаа муу барилдаж байгаа болохоор наадамд өнгөлнө гэхэд хэцүү л харагдаж байна лээ. Харин түүнийг давсан аймгийн арслан П.Бүрэнт өгс улсын цолонд тун ойртож очоод байгаагаа харуулав. Сорилго барилдаанд их сайн барилдаж шөвгийн дөрөвт үлдлээ. Улсын гарьд Н.Ганбаатарын хувьд цолны эрэмбийнхээ хэмжээнд л барилдлаа.Уг нь чац, жин ихтэй, барилдаан болгонд түрүүлээд зогсож байхад хэн ч гайхахааргүй сайхан бөх. Харамсалтай нь, нэг л шийдэмгий бус,идэвхгүй, муу барилдах юм. Шөвгийн дөрөвт улсын харцага Т.Өсөх-Ирээд үйг амлан авч барилдаад халз хутгуулж унав. Түүнийг амаа буруу авдаг гэж бөх сонирхогчид хэлдэг нь үнэний ортой. Сая л гэхэд уран барилдаант Т.Өсөх-Ирээдүйг амлахын оронд чац ойролцоо аймгийн арслан П.Бүрэнтөгсийг амлаад барилдчихсан бол өөрт нь дээр байв. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үнэхээр сайн бөх юм аа. Анх МУИС-ийн залуу бөх гэж дуудуулан барилдаж байх үеэс нь бөх сонирхогчид түүнд ам сайтай байсан юм. Бөхчүүдийн олонхи нь цол аваад мартагддаг, цолоо баталж чаддаггүй бол Т.Өсөх-Ирээдүй цолныхоо эрэмбэнд ахадсан барилдаан үзүүлсээр байгаа. Өөрөөр хэлбэл,түүнийг улсын заан цолны эрэмбэтэй гэхэд болно. Түүний этээ,халз хутгаанд өнөө цагийн шилдэг бөхч үүдийн олонхи нь унасан. Наадмын сорилго барилдаанд ч Т.Өсөх-Ирээдүй сайн барилдаж үзүүр түрүүнд үлдлээ. Зарим бөхийг наадмын одтой гэдэг. Энэ нь нэг талаас азтайг илэрхийлж байгаа ч нөгөө талаар тэр бөх бусад барилдаанд цолныхоо хэмжээнд барилдаж чаддаггүй. Тэгвэл өнгөрсөн жилийн наадмаар одтой барилдсан залуу гарьд Ж.Бат-Эрдэнэ цолныхоо хэмжээнд зодоглож байгаа гэж хэлэхэд буруудахгүй байх. Цол дагаж бяр гэдгийг ч жинхэнэ утгаар нь харуулж чадаж байна. Залуу аварга С.Мөнхбат наадмын дараа болсон барилдаануудад цөөн удаа зодоглосон бол гарьд Ж.БатЭрдэнэ түүнээс олон барилдаанд барилдсан. Тэгэхдээ ихэвчлэн үзүүр түрүү булаалдаж байгаа юм. Энэ удаа ч тэр сайн барилдаж түрүүллээ. Бүр зоволгүй,өөртөө итгэлтэй түрүүлсэнийг хэлэх хэрэгтэй байх. Бяртай аймгийн арслан П.Бүрэнтөгсийг илүүрхэж давсан бол шахааны барьцны “мастер” Т.Өсөх-Ирээдүйд барьц сонгуулсан ч мордоход нь дагуулж хөмрөөд давчихав. Бөх сонирхогчид хурдан шуурхай барилддаг бөхөд дуртай байдаг. Гарьд Ж.Бат-Эрдэнэ бол яг тийм бөх. Бяр хүч нэмэгдсэн, өөртөө итгэлтэй болсон түүнийг энэ жилийн наадмаар үзүүр түрүүнд зогсч байхыг үгүйсгэх аргагүй юм.
Дөрвийн даваа
1. Н.Ганбаатар у.г - Т.Ядамсүрэн а.н
2. Ж.Бат-Эрдэнэ у.г - Б.Батжаргал а.н
3. Д.Амгаланбаатар у.з - О.Бундхорол а.н
4. Ч.Санжаадамба у.з - Л.Цээсүрэн а.н
5. Л.Пүрэвжав у.х - Б.Сугаржаргал а.з
6. Т.Өсөх-Ирээдүй у.х - Б.Болдбаатар а.з
7. Л.Нямсүрэн у.н - Д.Тангад а.а
8. Б.Заяамандах у.н - П.Бүрэнтөгс а.а
9. Б.Батмөнх у.н – Г.Цэрэндаваа а.а
10. Б.Гончигдамба у.н - Б.Пүрэвсайхан а.а
11. Б.Сангисүрэн у.н - - Л.Нямбаяр а.а
12. Ц.Одбаяр у.н - Б.Суманчулуун а.а
13. Ч.Батчулуун а.х.а - Ш.Мөнгөнбаатар а.х.а
Тавын даваа
1. Н.Ганбаатар у.г - гоц мөргөв
2. Ж.Бат-Эрдэнэ у.г - Л.Нямбаяр а.а
3. Д.Амгаланбаатар у.з - Л.Нямсүрэн у.н
4. Ч.Санжаадамба у.з - Б.Пүрэвсайхан а.а
5. Т.Өсөх-Ирээдүй у.х - Б.Суманчулуун а.а
6. Б.Батмөнх у.н - Ш.Мөнгөнбаатар а.х.а
7. П.Бүрэнтөгс а.а - Б.Сугаржаргал а.з
Зургаагийн даваа
1. Н.Ганбаатар у.г - Д.Амгаланбаатар у.з
2. Ж.Бат-Эрдэнэ у.г - гоц мөргөв
3. Ч.Санжаадамба у.з - П.Бүрэнтөгс а.а
4. Т.Өсөх-Ирээдүй у.х - Б.Батмөнх у.н
Долоогийн даваа
1. Н.Ганбаатар у.г - Т.Өсөх-Ирээдүй у.х
2. Ж.Бат-Эрдэнэ у.г - П.Бүрэнтөгс а.а
Наймын даваа
1. Ж.Бат-Эрдэнэ у.г - Т.Өсөх-Ирээдүй у.х
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна