Унагыг өсгөх


Унага хүнтэй аль болох ойр байна төдий чинээ хурдан дасаж дуулгавартай болж чадна. Жүчээнд төрсөн унагыг тэр дор нь хүнтэй дасгах хэрэгтэй. байгалийн нөхцөлд төрсөн унага хүнээс аймхай байдаг. Гүү төрөлх мэдрэмжээрээ унагаа маш ихээр харамладаг учир эхэн үедээ хүн ойртуулдаггүй. Туршлагатай адуучин тэвчээртэй оролдсоны эцэст унагыг дасгаж чадна.
Унагатай харьцах
Унагатай гүүг том зогсоолд байрлуулж эхний үедээ эхийнх нь дэргэд унаганд ойртож болно. Унага үргэлж эхээсээ хамгаалалт эрэх боломжтой байх ёстой. Унаганд зөвхөн хүн дэргэд нь байгаа үед ногт зүүж бусад үед авна. Унага бүх биендээ хүнийг хүргэдэг болтол дэргэд нь байж маллах хэрэгтэй. Унаганы арьсан дах тоос дулаан хадгалах чанартай ба задгай агаарт гаргасан үед арьсыг хамгаалдаг тул унагыг яаран цэвэрлэх шаардлагагүй. Жижиг унагыг уявал сандралд орж уяагаа мултлахыг оролдсоноос өөрийгөө бэртээж болзошгүй тул уясаны хэрэггүй. Унагыг харьцангуй богино хугацаанд гараараа хөтөлж явж сургаж болдог. Түүнчлэн тайван итгэлтэй үгээр өгсөн тушаалыг биелүүлж сургана. Унаганд аль болох тайван хандсанаар итгэл төрүүлж чаддаг. Тэрээр өөрт нь сайн хандаж байгааг амархан ойлгож чадахгүй байж магадгүй. Унага нэгэнт дуулгавартай ногтлуулж эзэн хүнээ хүндэтгэж байгаа бол хүний дэргэд тайван зогсож хөлөө шалгуулахаар чөлт-өгч чаддаг болгон сургана.
Унагыг хөтлөх
Эхлээд унаганы ногтонд уяа уяж үзүүрийг нь хоёр гараараа барих ба шаардлагатай бол хурдхан суллаж тавина. Түүнчлэн нэг гараараа унаганы цээжнээс барьж нөгөө гараараа ташаанд хүргэн унагыг хөтөлж явдаг.Унага хөтлөх дасгалыг хаалттай байранд хийх нь зүйтэй. Эхийнх нь дэргэд унагыг барьж тэрээр мултран зугтахыг оролдохгүй болтлоо тайвшрах цаг хугацаа өгнө . Алдуурсан унгагыг дахин барьж, туршлагатай туслагчийн хамтаар эхийг нь тойруулан хөтлөн явж, аажмаар хөтөлгөөнд сургана. Унагыг яг таарсан ногтоор ногтлох ба уяа нь зүүн дор байхаар тохируулна. Эхийнхээ дэргэд байгаа унагыг хамт цэвэрлэж, тэжээж, туурайг үзэж байвал арван хоёр сартайгаас эхлэн унага өөрөө ямар нэгэн эсэргүүцэлгүй дарханд туурайгаа үзүүлдэг болно.
Тэжээх
Хэдийгээр унага өвс хазлах боловч хамгийн гол тэжээл нь эхийн сүү юм. Намар хүртэл унаганд эхийн сүүнээс гадна шим тэжээлтэй ногоон өвс ургамал хоол болно.
Байгалийн нөхцөлд амьдарч байгаа адуунд нэмэгдэл тэжээл өгөх шаардлагагүй. Намраас өвс ургамал тэжээллэг чанараа алдаж эхлэх үеэс нэмэгдэл тэжээл, хадсан өвс өгч эхэлнэ. Өвөлдөө гүү, унага хоёрыг маш сайн арчилгаа, маллагаатай байлгах хэрэгтэй. Жилийн турш шахмал тэжээл иддэг цэвэр үүлдэрийн гүүний хувьд, унаганд нь хоёр сартайгаас эхлэн бага багаар шахмал тэжээл өгнө. Нэмэгдэл тэжээлийг бага багаар өгөхгүй бол хоол боловсруулахад эрхтэнд муугаар нөлөөлж болзошгүй. Унага чацага алдах буюу түгжирэх шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг сайн анхаар. Ясны гурил буюу загасны тос гэх мэт нэмэлт тэжээлийг өгөхдөө малын эмчтэй урьдчилан зөвлө. Гүү, унага хоёрт байнга өтнөөс сэргийлэх эмчилгээ хийнэ.
Эхээс нь салгах
Унагыг хөхнөөс нь гаргахад унага эх хоёрын аль алинд нь хямралд үүсдэг. Хэд хэдэн унагыг зэрэг хөхнөөс нь гаргахад хялбар байдаг. Зургаагаас есөн сартай үедээ унага эхээ үгүйлэх нь багасдаг учир энэ үед нь хөхнөөс гаргавал зохино. Унагыг хөхнөөс нь гаргасан эхний нэг сарын хугацаанд тусад нь байлгаж, эхийг нь харуулж дууг нь сонсгож болохгүй. Олонхи тохиолдолд гүүг унагааас нь салгах амар байдаг. Унагыг ганцааранг нь хэзээ ч үлдээж болохгүй ба дэргэд нь наад зах нь хоёр адуу байлгах хэрэгтэй. Мэдрэмтгий унагууд өөрийн итгэлтэй хүрээлэлд үлдвэл сайн. Байгалийн нөхцөлд гүү жилийн хугацаанд унагаа хөхнөөс нь гаргадаг. Заримдаа сүргийн өөр гүү унагыг хэд хоногийн турш өөртөө дасган төрсөн эхээс нь холдуулах замаар хөхнөөс нь гаргадаг арга бий. Ийм үедээ унага бусад унагануудтай ойр байхыг эрмэлзэх ба ганцааранг орхиж болохгүй. Хөхнөөс нь гаргасаны дараа унаганд илүү анхаарал, арчилгаа маллагаа шаардлагатай. Энэ үед түүнийг сургах хамгийн тохиромжтой цаг хугацаа юм. Унагыг гол төлөв нэг настай байхад нь дараагийн хавар болохоос өмнө засдаг. Азарга тавихаар телөвлеж байгаа бол унагыг гүүнээс тусад нь байлгана. Хэрвээ бие махбодын хувьд боловсорч гүйцсэн бол нэг нас хүрэхээс нь өмнө ч гүүнээс тусгаарлаж болно. Азарга үрээг тусад нь маллаж, туршлагатай адуу үржүүлэгчийн хараа хяналтын дор өсгөнө.





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна